
1960 оны нэгдүгээр сарын 11-нд зөвлөлтийн агаарын цэргийн хүчний ерөнхий командлагч Константин Вершининий тушаалаар сансрын нисэгчдийг бэлтгэх зорилготой цэргийн тусгай анги байгуулсан байна. Сүүлд нь энэ ангийг агаарын цэргийн хүчний сансрын нисэгчдийг бэлтгэх төв болгон өөрчилжээ. 1960 оны хоёрдугаар сарын 24-нд Сансрын нисэгчдийг бэлтгэх төвийн даргаар эмнэлгийн албаны хурандаа Евгений Карповыг томилсон байна.
1960 оны гуравдугаар сарын эх гэхэд ирээдүйн 20 сансрын нисэгчтэй хэсгийг шилж авчээ. Мөн оны гуравдугаар сарын 7-нд 12 хүн, түүний дотор Юрий Гагариныг сансрын нисэгчдийн анхны отрядад оруулсан байна.
1960 оны зун Юрий Гагарин, Герман Титов, Андриян Николаев, Павел Попович, Григорий Нелюбов, Валерий Быковский гэсэн зургаан сансрын нисэгчийн хэсгийг сонгожээ. Энэ хэсэг сансарт хүн анх нисэхэд шууд бэлтгэсэн байна. Эдгээр сансрын нисэгч 1960 оны нэгдүгээр сарын 17, 18-нд сансарт анх нисэх шалгалтыг амжилттай өгчээ.
1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд Юрий Гагарин сансарт анх нисч, орлон нисэгч нь Герман Титов, нөөцөд Григорий Нелюбов байжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ