Калифорнийн Тафт хотын сургуульд 16 настай сурагч хүн бууджээ

img

Америкийн Калифорни хотын Тафт  хотын сургуульд 16 настай сурагч хүн бууджээ. Эндхийн хууль сахиулах байгууллагын төлөөлөгч пүрэв гаригт ингэж мэдээлсэн байна. Энэ хэрэг явдал орон нутгийн цагаар өглөөний 10 цаг орчмын үед  (УБ-ын цагаар баасан гаригийн 03 цаг) болжээ. Хоёр хүн шархдаж, сүрхий бэртсэн нэгийг нь эмнэлэгт хүргэсэн байна. Сургуулийн ажилтнууд гэмт этгээдийг цагдаа нарт бууж өгөхийг ятгаж чаджээ. Буудсан сурагчийн нэрийг хэлэхгүй байна. Хууль сахиулах байгууллагынхан буудсан сурагчийн хамсаатан байж болох хүмүүсийг эрж, байшинд бүтэн хагас цагийн турш нэгжлэг хийж, хүүхдүүдийг сургуулиас нүүлгэн шилжүүлжээ. Болсон явдлын тухай эхний мэдээ гарсны дараа хотод сандрал үүссэн байна. “Ийнхүү буудсаныг сонсоод бид бүгдээрээ маш их айсан. Ньютаун хотод болсон хэрэг явдлын дараа аймшигт эмгэнэлт явдал дахин давтагдаж эхэлсэн юм шиг санагдсан” гэж нэг охин хэлжээ. Зэвсэг хадгалж, авч явах иргэдийн эрхийг Үндсэн хуулийн хоёр дахь засвараар баталгаажуулсан АНУ-д  ийм төрлийн эмгэнэлт явдал тухайлбал сургуулиадад цөөнгүй болдог юм. Арванхоёрдугаар сарын 14-нд хоёр гар буу, винтов агссан 20 настай Адам Лэнза гэгч Ньютаун хотхоны (Коннектикут муж улс) “Сэнди хук” сургуульд орж, 6-7 насны 20 хүүхэд, зургаан том хүн, түүний дотор захирлыг буудан алсан билээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Оюун:
Мэдээний утгыг ойлгож бичдэггүй юм уу, Калифорни хотын Тафт хот ха ха ха бас эндхийн хууль сахиулах бга ингэж мэдээлсэн гэжээ ха ха ха Золбоо мэдээгээ утга агуулгатаЙ бичиж бай айн
2013-01-13
Калифорни хотын IIM XOT BAS BAIHUU BALAI SETGUULCHEE? CHI BAYANHONGOR XOTOOS IRSENUU
2013-01-11