Цагаан сарын бэлгээс цэрвэдэг монголчууд энэ удаа ёстой хахахаар болжээ

img

- Фельетон -

“Юу үнэн, тэр үнэн” гэдэг одоо л нэг тохиож байх шиг байна даа.  “Цаг цагт нэг цаддаг Цагаан сараар нэг цаддаг” гэх ардын сайхан үг ч бас бий. Бидний хамгийн дуртай бас хамгийн их айдаг баяр бол Цагаан сар юм. Байгалийн хуулиар буюу цагийн эргэлтээр арга буюу жилд нэг тохиох юм даа. “Цагаан сар болох нь гарцаагүй. Хэзээ гэдэг нь тодорхойгүй” гэх нэг гүн ухааны хууль ч гэх юм уу зүйл бас байх. Нөгөө гүн ухааны зайлшгүй ба санамсаргүй маягтай юм уу даа. Гарцаагүй гэдэг нь ч яахав. Ирж яваа Цагаан сарын баараггүй болохыг нь хэлээд байгаа хэрэг. Харин санамсаргүй гэдэг нь хачин л даа. Яг энэ үеэр манай зурхайчдын өвчин хөдөлдөг гэмтэй. Яг л сэтгэл мэдрэлийн өвчтөнүүд юм уу улс төрчид мэт гэсэн үг ээ. Таних, танихгүй олон зурхайч гарч ирээд л шар, хар зурхай яриад балайрч өгнө л дөө. Тэднийг уг нь тоохгүй байх боломж бий ч манайхан тэгдэггүй билээ. Тэгээд ч бид хавтгайгаараа туйлширдаг өвчтэй болохоор тэрийг нь өлгөн авах дуртайг хэлэх үү? Бас л хотлоороо хоёр, гурав талцаад л хэрэлдээд байна шүү дээ. Зарим нь, Арго багш хэн хэн ч билээ, Сарандаваа, орифлеймийн Г.Оюунгэрэл ч бил үү? Андуурсан бол уучлаарай. Тэд бүр өнгөрсөн намрын хичээлийн шинэ жилээр Цагаан сараа тэмдэглэчихсэн гэдэг юм. Тэдэнд л одоо харин амар байх. Шатдагаа шатчихсан нөхөд дахиад шатахыг хүсэхгүй байх. Энэ жилийн Цагаан сар хоёрдугаар сарын 11-нд гээд байгаа. Хэд хоногоос тэр талаар маргаж эхлэх биз ээ. Уг нь Цагаан сарын бөх зурагтаар гараад эхэлбэл Битүүний өдөр гэдэг нь баараггүй л дээ. Төрөөс тэмдэглээд эхэлж байгаа нь тэр. Тэгэнгүүт нь дагаад явчихвал хэн хэндээ амар баймаар. Цагаан сараас монголчууд яагаад тэгтлээ айдаг юм бэ гэх асуултыг эхэнд нь хөндөөд орхичихсоныг та санаж байгаа байх. Хоёр юмнаас л үхтлээ айдаг бололтой. Нэг нь Цагаан сарын ууц. Манай айл, өрх болгон тавьчих шахдаг идээний дээж л дээ. Уг нь ч бас нэг их ядаад байх юмгүй санагддагыг нуух юун. Даанч болдоггүй билээ. Дөчин сая гарсан малтай, гурван сая хүрэхгүй бидэнд асуудалгүй баймаар эд байгаа юм. Тэгэхдээ манайд “элбэг”-ийн хууль үйлчилдэггүй билээ.  Элбэг, дутмаг нь хамаа байхгүй. Баяр болохоор гол барааны үнэ өсөх ёстой гэсэн бараг ганц бас баараггүй хуультай билээ. Хэнээс ч шалтгаалдаггүй, хэнд ч захирагддаггүй юм чинь тэр. Ганцхан жишээ хэлэхэд л болох байх. Овоо үнэ нь бууж 10 мянгаас 5000 болтлоо бууж асан мах Шинэ жилийн буюу бидэнд бараг хамаагүй шахуу Есүс Христийн төрсөн өдрөөр долоон мянга шүргээд одоо хөдлөөгүй л байна. Хөдлөх нь мэдээж бөгөөд зүг, чиг нь ганц л даа. Тэр нь “чанх өөдөө” гэсэн чанх дээшээ, бүр чанх дээшээ бөлгөө. Бас л 10 мянга юм уу түүнээс дээшээ яваад өгөх буй за. Одоо ч тэрхүү бэлтгэлээ хангаад эхэлчихсэн гэхэд болох байх. О.Магнай даргад ганц дийлддэггүй юм чинь тэр л дээ. Бензин шатахууны үнийг өсгөхгүй бариад байхад л тэр махны үнэ энэ тэр талийж өгдөг нь ч гэм биш зан болжээ. Өнөө жилийн хувьд ууц өнгөрсөн жилийн ханшаа эвдэж рекорд тогтоох нь гарцаагүй. Ноднин 250 мянга хүрсэн ууц энэ жил хагас саяас лав буухгүй. Ноднин бид Цагаан сараараа нэг их наяд төгрөг салхинд цацчихсан мэдээ бий. Тэгэхээр өнөө жил тэр тооны рекорд мөн л эвдэгдэж таарна. Тэгэх нь нэг ёсондоо жам ёсны асуудал бүлгээ. Тэгэхээр энэ жил хоёр их наядыг цааш нь харуулчихаж мэдэх л юм. Тэгсэн мөртлөө ядуугаа гайхаад л гүйгээд байна шүү дээ, бидний хөөрхий монголчууд. Нэг талаас авч үзвэл бид ядарсан бус задарсан ард түмэн мөнөөсөө мөн. Цагаан сараа хэрхэн тэмдэглэх талаар яриад, маргаад эхэлсэн нь ч үүнтэй бас бус талаар холбоотой юм. УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэг нэг шинэ юм санаачилсанаа мэдээллийн хэрэгсэл бүрээр цацдаг болов. “Цагаан сарын бэлэг, ургийн бичиг” гэсэн санагдана. Түүнийг нь УИХ-ын гишүүн хатагтай Ц.Оюунгэрэл ихэд рекламдан ярих болжээ. Энэ жил ер нь Оюунгэрэл гэдэг нэртэй эрхмүүдийн жил гэмээр юм. Ийм нэртэй хүүхнүүд бужигнуулж байна даа, цаана чинь. Нөгөөгийнх нь ач буяны талаар тун удахгүй бичвэрийн төгсгөлд өгүүлэх юм. УИХ-ын хатагтай Ц.Оюунгэрэлийн хувьд Цагаан сарыг бужигнуулахаар шийдэв бололтой. Дээрх зүйлээ уриалан ярих ажээ. Зарим хөгшид ихэд дургүй байна аа. “Гадаад нөхөртэй хүүхнээр ганц баяраа заалгахгүй шүү” гээд л авцгааж байна. Гадаад, дотоод нөхөртэйг нь яв цав мэдэхгүй юм. Олон түмэн гадарлаж яриа биз. Нээрээ, нэг америк маягаар хийх гээд байвал тусгүй л дээ. Санаа нь бараг нэг тиймэрхүү юм билээ. “Бэлэг сэлт гэж бие биенээ хүндрүүлээд яахав дээ. Ургийн баяр болгоод ургийн бичгээ хөтөлдөг баяр хийе. Ургийн бичгээ хэн сайхан хөтөлсөнийг нь шагнана” ч гэх шиг. Манайхан ургийн бичгээ хөтлөж заншина гэдэг гонж биз. Тэгээд ч хэзээ, хэнээсээ эхлэх юм, бүү мэд. Одоогийн “Би”-гээсээ эхэлчихвэл бөөн юм болно. Орос, хятад нь мэдэгдэхгүй юмнууд цохиж яваа шүү дээ. Ер нь монголчуудын дийлэнх, олонхи нэг тиймэрхүү төрхтэй болсон билээ. Цэвэр монгол хүн ээ дээ, байгаа болов уу, үгүй болов уу, та минь ээ? Тэгээд ч ургийн бичгээр яах юм. “Баахан боржигон” баларна биш үү? Ямар өөр хоорондоо суучихсан юм биш. Казах нөхөд харин болж байна аа. 100 гаруй мянга байж 100-гаад отог, омогтой юм гэсэн. Бид хоёр саяулаа мөртлөө хоёр, гуравхан овогтой, нэлэнхүйдээ цус ойртчихсон, цөмөөрөө “Дауны хам шинжтэй” шахуу юмыг чинь яалтай билээ. Ингээд тоочоод байвал тэр ургийн бичиг сачиг бүтэхгүй дээ.  Дэмий юмаар оролдож цаг заваа барахын оронд бэлгийг харин хэрхэх вэ гэдгээ ярьчихад болмоор юм. Бусад жилийг бодвол энэ жил бэлэг сэлтээс нэг их айх хэрэггүй л болов уу. Дайны хажууд дажин гэгчээр дэлхий сөнөх сургаар “Орифлэйм”-ийн Г.Оюунгэрэлийн буянаар Монголын айл өрхийн жараад хувь нь лаа, шүдэнзтэй болоод авсан тоо байна. Хөдөө гэлтгүй Улаанбаатарын айлууд ч хоцроогүй байна. Тог мог нь үргэлж тасраад байх биш тэр олон лаа, шүдэнзээр ч одоо яах билээ. Бие биедээ тойруулаад бэлэглэж орхиё л доо. Монголчууд угаасаа галын дөл өөдөө гэдэг биз дээ? Хэдэн толгойгоор нь дарчихсан гэх чинь билээ. Түүнээсээ толгой, толгойгоор нь бусдын гар цайлгаж орхисон нь дээр байх. Дэлхий сөнөх сураг дахиад ойрхон тохиох ч юм уу, үгүй ч юм уу, хэн мэдлээ. Тэгээд ч “Монгол лаа” компани байсан цагт болох биз. Бүр цулдаад байвал бидний сайн мэдэх, бэлгэтэй сайхан цэнхэр хадаг дэвсч орхино л биз. Ингэсэн байхад алзахгүй дээ. За, тэгээд зөвхөн лаа, шүдэнз ч биш айлууд мах, гурил, цэвэр усыг ихээр нөөцөлсөн гэж байгаа. Цэвэр ус, Г.Оюунгэрэлийн “Дэлхий сөнөнө” номыг ч бэлэглэсэн яадаг юм. Хамгийн хэрэггүй ном дотор хамгийн хэрэгтэй мөр бадаг явдаг гэсэн шүү. Та энэ яваа насандаа сонсоогүй этгээд санаа, элдэв сэцэн үг бишгүйг олж үзэж мэдэх шүү дээ. Мах, гурил арвинтай юм чинь, бууз, баншийг ёстой нэг хийж өгнө биз дээ. Жигнүүр, жигнүүрээр жигнэж, тогоо, тогоогоор нь чанаад хагартал нь дайлаад гаргахгүй юу. Нэг удаа боловч далимд нь элбэг дэлбэгээрээ дуудуулаад авахгүй юу. Ашдын бэлгээс амны бэлгэ гэдэг биз дээ. Тэднийх хангалуун сайхан тэмдэглэж байна даа гээд нэг хэлүүлээд авахад гэмгүй байх. За, тэгээд бусад нь ёстой буянаараа болно биз ээ. Цагаан сарыг ямар тэмдэглэж үзээгүй биш. Зурагтаар бөхөө барилдуулаад, цасан дотор морио уралдуулаад, мөсөн дээр шагайгаа харваад давхиад байдаг хэрэг ээ. Дараагийн Цагаан сар ирэх жил хоёрдугаар сарын эцсээр болох тул хол байна шүү, хол байна.

Г.Мөнхнасан

Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
manaih l lab ene jil ger byleeree saihan byyzaa hiij tsailaad orj garsan hymyyst idee bydaagaaraa dailaad l gargana daa harin ter beleg seltnii asyydal baihgyi hend ch hereggyi ym abch mongoo yreed ootsdoo ch hohirood oroold ch hereggyi ym ogson ner zyyj jyjiglehee ene jilees bolinoo.Harin 70.aas deesh nastangyydtaigaa bolomjooroo mongo barij zolgobol obgod hogshid d maani ch heregtei baih gej bodoj baina ene bol manai ger byliinhnii gargasan shiidber l dee bi bysdad tylgaagyi shyy.sar shindee saihan shineleerei minii mongoliin ah dyy naraa.
2013-01-15
Төр:
Гоё ,гоё үнэн үг хэлсэн хүнд хүн өшдөг гэж,яг үнэндээ бол бидний хөөрхийлөлтэй ,үнэн дүр төрх мөнөөсөө мөн. ККККК.
2013-01-14
Yostoi neg zagtansan gazriig maajiv.Sanal neg bna.
2013-01-13
Munhnasan chi uuruu DAUNii HAM SHINJiin uvchtei bh.Ue ue oron balairch yvdag yum bish uu???? TSagaan saraa bol Mongolchuud heneer ch zaalgahgui temdegleed irchihsen uls.Tegeed ch Mongold boldog bayar bolgon uuriin gesen asar tom aguulgatai.Ymar gadniihan shig SALUT buuduulaad terniigee harah gej uchnuun km zam tuulj tuugeeree kaif avdag ulstai bitgii haritsuul.Odoo tegeed BUMBIIN ORDond orj bgaa gesen.harin tsagaan sariin muchluguu yaj bodoj gargah sonin bna shuudee.
2013-01-13
Tsagaanaa:
Mongolchuud tsagaan sar temdeglehee heneer ch zaalgahgui oor oorsdiinhoo temdegleed odii hursen yum boloh l bailgui Utaagui agaart eruul enkh saikhan l zolgomoor baina daa
2013-01-13
Suvd:
Humuusee uursdu medeed l chadal chadlaara undesnihe gants bayriig temdegleech dee beleg ugh n ugud bhgui n hoollj undlad esvel gerte tsagaan sar hiihgui ah duu hamaatnud deeree 1000tsas avad zolgoson ch bolii shd setgeliin asuudal bolhoos uraldh gj bg bish uuts avch chdhgui bol 2 honini guya avad shan chanaad tavjgui yu yaj Bol yaj temdglj boli shd yun surtei ulsin ih hural ch gh shg urgin bishg ulamjlalt arga uurchly ch gh shg
2013-01-13
zo:
ҮНЭН Л БИЧСЭН БАЙНА ШҮҮ ДЭЭ,ТЭГЭЭД ЦГААН САРААР УИХ--ЫН ГИШҮҮДЭЭРЭЭ НЭГДСЭН НЭГ КОНЦУРТ ТОГЛУУЛБАЛ ЯАСАН ЮМ БЭ,ЖИЛ БОЛГОН ЭНЭ ТЭНД ГАНЦ НЭГЭЭРЭЭ ДУУЛЖ ХУУРДААД ХААЯА НЭГ ТВ ГЭЭР ГАРААД ГҮЙЖ ЯВАХ ЮМ БАЙНА ШҮҮ ДЭЭ
2013-01-12
цэнддоо гэдэг хүнийг асуусан уу хэхэхэ монголын сүлд дуу ДАРХАН МАНАЙ ,,, гээд эхэлдэг дээ тэгсэн чинь бүгдээрээ дархан мужаан болох юмуу хаашаа юм гэж авч байсан ш дэ
2013-01-12
tugs:
garchig ni mash oilgomjtoi yum.eronhii said Altanhuyag ard tumniihee amidraliig medehgui undseniihee uildveriig demj geed. 20000 togrogoos deesh unetei beleg ogch chadah ail bayachuud toriin tomchuud l biz dee.Ard tumeneeree toglood bgaa yum uu? esvel uneheer amidralaas tasarhai bayan hun yum uu????????????????
2013-01-12
Иргэн:
Фельетон гэдгийг "Шүүмжлэлт найруулал" гэдэг юмаа. Дээрх бичсэн зүйл бол энэ шүүмжлэлт найрууллын энд хүрэхгүй байнаа. Ер нь "Өдрийн сонин"-ы хэн билээ, нэг мэдэн будилаад байдаг эр, тэр нөхөр л фельетон гээд л юм эрээчээд байдаг даа. Угтаа ийм эрлийз бичлэгийг чадвар муу, гадаад хэл ус мэдэхгүй, шинжлэх ухааны наад захын мэдлэггүй нөхөд буй болгож буйг энэ сэтгүүлчдийн байгууллага анхаарах чадвар байхгүй л юм шиг ээ. Монголын сэтгүүл зүй ч хэцүүхэн байна даа.
2013-01-12
Yostoi neg zagtansan gazriig maajiv.Sanal neg bna.
цэнддоо гэдэг хүнийг асуусан уу хэхэхэ монголын сүлд дуу ДАРХАН МАНАЙ ,,, гээд эхэлдэг дээ тэгсэн чинь бүгдээрээ дархан мужаан болох юмуу хаашаа юм гэж авч байсан ш дэ
Y:
Бүгдээрээ ах дүүгээрээ сайхан уулзалдаж бууз, махаа идээд ирж яваа хавраа угтаж авдаг баяр байвал сайхан. Хэн хэнийхээ дээр доор орох гэж бэлэг өгөх гэж хагас жил идэх мөнгөө хэд хоногийн дотор ирж байхгүй болгодог асуудал бол дэмий зүйл. Бэлэгний асуудлыг халах хэрэгтэй. Одоо яриад байлгүй энэ жилийн цагаан баяраас өмнө шийдвэр гаргах хэрэгтэй шүү төрийн эрхэмүүдээ. Ардл иргэдийн дуу хоолой ийм байна.
2013-01-11
баабар:
эндээс нэг л зүйл сайн санагдлаа ХАМГИЙН ХЭРЭГГҮЙ НОМОН ДОТОР ХАМГИЙН ХЭРЭГТЭЙ МӨР ЭШЛЭЛ БАЙЖ БАЙДАГ гэж туйлын үнэн шахуу шүү дэ баабар яагаад сайн нийтлэл бичдэг вэ гэхээр тэр чинь хүн болгон уншаад байдгүй уншаад ч ойлгодгүй номнуудаас хамгийн хэрэгтэй эшлэлийг маш сайн олж аваад өөрийн бичвэртээ донжий нь олоод хэлхчихдэг юм шү дэ баабараас энэ л хамгийн авууштай байдаг юм
2013-01-11
Monkhnasan irsen zochindoo laa chudenz ogoh geed baigaag ni bodvol ger bulees ni neg hun uhej dee.Um mani bad mi hum. Sain torliig olj toroh boltugai
2013-01-11
Боролзой:
Энэ Мөнхнасан чинь монголчууд биднийг жаал доош нь хийж, доог тохуу болгох маягийн үг хэллэгээр энэ бичвэрээ тэрлэжээ. Монгол ёс заншлыг монгол хүн л ухааран хүндэтгэж, уламжлан хадгалж ирсэн байлтай. Гэтэл энэ эрхэм хаанахын, ямар угшилтай хүн юм бол? гэж эргэлзэхээр байна. Цагаан сарыг дэндүү нүсэр үрэлгэн хийх болсон нь ёс уламжлалтай ч төдийлөн холбоогүй байх. Харин бусдаас дээр гарах гэсэн нэрэлхүү, шаралхуу зантай л холбоотой болов уу. Жаахан даруухан байхад гэмгүй дээ.
2013-01-11
zo:
ҮНЭН Л БИЧСЭН БАЙНА ШҮҮ ДЭЭ,ТЭГЭЭД ЦГААН САРААР УИХ--ЫН ГИШҮҮДЭЭРЭЭ НЭГДСЭН НЭГ КОНЦУРТ ТОГЛУУЛБАЛ ЯАСАН ЮМ БЭ,ЖИЛ БОЛГОН ЭНЭ ТЭНД ГАНЦ НЭГЭЭРЭЭ ДУУЛЖ ХУУРДААД ХААЯА НЭГ ТВ ГЭЭР ГАРААД ГҮЙЖ ЯВАХ ЮМ БАЙНА ШҮҮ ДЭЭ
ани:
уриалгуудыг дэмжиж байна.Мэндлэх,хүндлэх ах дүүсээрэ уулзаж,удам угсаагаа мэдэлцэх гээд утга учир ихтэй шүү дээ.Ууц идээгээ насныхаа эрэмбээр тавьж ,өндөр настан ,хүүхдүүддээ бэлэгтэй,айраг идээ элбэгтэй, сайн сайхныг бэлэгшээж гэгээлэг баярлавал сайхан даа.
2013-01-11
Erguu abgaichuud soliorch l baihgui yu daaa.
2013-01-11
сэржээ:
бид маргалдаад юу хийх вэ зөнд орхи.аж амьдралын хар ухаан муутай өрхийн орлого зарлагаа тооцож чадахгүй үрэлгэн байвал,дээр нь өөрсдийг л бодсноос хэлж байгаа гэдгийг ухаарахгүй юм бол одоо яая гэхэв дээ цагаан сараар гарсан зардал 2-3 сарын ердийн хэрэглээний зардалтай тэнцдэгийг бүгд л мэднэ шүү дээ, тэгсэн хэрнээ ичдэг юм уу яадаг юм бүү мэд дараа нь санхүүгийн хямралд ороод хэцүү байдалтай явдаг. иймээс сонголтоо өөрсдөө хийцгээ манай гэр л лав зардал багатай хөгшчүүдтэйгээ золгоно. хэрвээ зад сайхан билэгжүү тэмдэглээд сайхан явдаг бол бүгд л ок. лам,бөө,баяр наадмаас залхаж байна.
2013-01-11
Зочин:
Засгийн газар болон их хурлын гишүүд ээ Цагаан сарын талаар өргөн хэлэл-цүүлэг явуулаач.Одоо 21-р зуун шинэлэх арга барилаа өөрчилбөл яасан юм. Ард түмэн бид үе үеийн ерөнхийлөгчийг цагаан сарыг шинэчлэх уриалга гаргахыг /цагаан сарыг өрхийн төсөвт хүндрэл багатай тэмдэглэх, хүсвэл ахмадаа хүндлэх үүднээс 70 наснаас ууц тавих, бэлэг сэлтийг зөвхөн ах дүү хамаатан садангийн хүрээнд болон зөвхөн өндөр настан болон хүүхдүүдэд бэлэг бэлдэх / хүлээсээр л суусан, одоо ч хүлээсээр л бна.Уриалга гаргавал ард түмний 80% дэмжинэ гэдэгт итгэлтэй бна.
2013-01-11
OOGII:
vgvi ene Mohkhnasan gedeg nohor chini ooroo ymar garal ugsaatai nohor ve ug ni urgiin bayr bolgood hogshcvvlee bayrluulaad boloh ym bishvv,manai hamaatanuud neg gazaraa tsuglaad ondor nastnuud daa beleg ogood ger gereesee avch irsen buuzaa ideed zolgood l bolson ene hamaagvi amar tsag zav hemnedeg ym bilee tegeed olon ail heseh shaardlagagvi !!!
2013-01-11