”Анод” банкны Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын хаусыг дуудлагаар худалдана

img

Хуурамч хувьцаа гаргаж, 1200 гаруй хувьцаа эзэмшигчийг хохироосон 149 хавтаст хэрэгт буруутгагдан хоёр жил дамнан хуулийн байгууллагад шалгагдсан “Анод” банкны удирдлагуудыг шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн танхимд гурван өдөр болж өчигдөр орой 23 цагийн үед шийдвэрээ гаргажээ. Шүүх хурлыг дүүргийн шүүгч Б.Баатар даргалж, улсын яллагчаар О.Мөнхбаатар орж, шүүгдэгчээр “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын 15 хүн, өмгөөлөгчөөр Н.Мөнхцэцэг, Н.Чимэдбадам, Н.Мандах, Н.Энхтөр, Н.Даваа, Н.Оюунцэцэг, Ж.Батзоригт, Н.Нямдорж, Н.Тунгалаг, Г.Оюунцэцэг, Б.Оюунбилэг, Д.Халзан, Н.Эрдэнэбилэг, Монгол, Ж.Солонгоо, Н.Золзаяа, хохирогч, гэрч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар Ч.Зоригтбаатар, Х.Тогоохүү, Г.Цогтгэрэл, Т.Жигмэддорж, Ч.Даваадорж, С.Энхбат, Н.Тавинжал нар, гэрчээр Г.Энхцэцэг, Г.Баасанжав, Э.Пагмадорж, А.Сүхбаатар, Н.Уянга нар оролцжээ. Харин гурван өдөр үргэлжилсэн шүүх хурлыг бүрэлдэхүүн удаан зөвлөлдсөний эцэст тэднийг бусдад 116 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарт найман жилийн хорих ял, Н.Даваа, Л.Уламбаяр нарт зургаан жилийн хорих ял, Н.Оюунцэцэг нарт тус бүр таван жилийн хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв. Харин үлдсэн хүмүүсийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Шүүх хуралд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар оролцоогүй бөгөөд тэдний хэрэг тусдаа байсан ч хэрэгсэхгүй болсон гэдгийг эх сурвалж хэлж байв. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3  буюу банкны эд хөрөнгийг завшсан, 156.3 буюу банкны хууль тогтоомжийг зөрчсөн  гэх үндэслэлээр буруутгаж шүүсэн юм. Ийнхүү  шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тэд дараагийн шатны шүүх буюу давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаа мэдэгджээ. Үүнээс гадна тэдний учруулсан 116 тэрбум төгрөгийн хохирлоос ердөө гурван тэрбум орчим төгрөгийг Зайсан дахь Зайсангийн гудамжны 76Б тоот, 76В тоот хаягт байрлах тус бүр 600 орчим метр квадрат талбай бүхий хоёр хаусыг нээлттэй дуудлага худалдаагаар ойрын үед худалдах гэж байгаа аж. Дээрх хаусыг цагтаа “Анод”-ын Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нар банкны мөнгөөр бариулж тансаг амьдралд умбаж байжээ. Харин Н.Даваагийн хаусны асуудал одоогоор шүүхийн шатанд явж байгаа ч эзэн нь ял авсан тул эрхбиш хохирогчдын төлбөрт очих нь бараг тодорхой юм. Цагтаа валютын ченж хийж байсан арван жилийн нэг ангийн гурван найз гэнэтхэн “Анод” хэмээх банкийг байгуулж, Э.Гүр-Аранз гэхэд 2008 оны УИХ-ын сонгуульд Завхан аймагт нэр дэвшиж нисдэг тэргээр сурталчилгаагаа хийж даналзаж явсан билээ. Харин Н.Даваа Иргэний хөдөлгөөний намын дэд дарга байхдаа мөн л уг сонгуульд оролцож хэн хэн нь амаараа шороо үмхсэн юм. Н.Даваагийн хувьд 2012 оны сонгуульд Иргэний хөдөлгөөний намын даргын хувьд жагсаалтаар нэр дэвшиж баахан авгай, хүүхнүүдээр хүрээлүүлж сонгогдоно хэмээн тооцож байсан ч түүний мөрөөдөл зүүд байлаа. Тэрбээр өөрийгөө буруугүй хэмээн үзэж, ял авахгүй гэж бодож байсан ч шударга шүүх түүнийг сул тавиад явуулчихсангүй. Дээрх хауснуудын дуудлага худалдааны доод үнэ нь тус бүр 852 сая төгрөг байх аж. ШШГЕГ-ын битүүмжилсэн Д.Энхтөрийн эзэмшиж байсан хаус нь бассейнтэй бол, Э.Гүр-Аранзын хаус далд хаалга бүхий нууц өрөөтэй гэнэ. Дээрх хаусыг худалдаж авахыг хүссэн хүмүүс “Анод” банкны ажилтнуудтай 99114122, 99292561 гэсэн утсаар холбоо барьж болох юм байна. Эх сурвалж www.wikimon.mn  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Huuhediin zuslan bolgochohoo
2013-01-13
yoko:
ron bairguigeer ni Nyamdorjid ugvul yasiin uur hun eniig avahgui manai mng-chuud sejigch, shutlegtei humuus iim muu eriin yumiig yu gej avch baidagii.Ternii orond yaduu zuduu huuduud asramjiin gazart ugvul taarna.
2013-01-12
Huuhediin zuslan bolgochohoo
zochin:
Zaisan tansaglahiig ed nar l barag ehluulsen baih.uuriin munguur tansaglasan bol ch yahav uruuliin munguur denduu tansaglah araasa neheltei gej ardiin ug biishuu dee zugeer l hun shig amidraach
2013-01-12
zochin:
orchnii tohijilt tuadaa ezemshliin gazar ch ugui yum bna shdee.
2013-01-12
zochin:
hashaandaa iimerhuu baishin barisan ail zunduu baigaa eniig 850,0 sayaar avsanaas 450,0 sayaar 3 uruu 3 bair avch huuhduudee tusad ni gargaad uldsen munguuruu biznes hiiged ashgaar ni amidarna uu gehees ene ih mungiig tugjij haus dotor ergeldej gangarah hend heregtei yum unetei baishindaa hulgai orno deerem orno geed heniig ch oruulj chadahgui tegeed ch zaragdahgui zeverseer ezduud ni shorond uhvel suns horgodno ii aimaar yum baina jaahan boditoi uneleech,esvel uls tsetserleg, emneleg dutagdaltai baigaa tiim zoriulaltaar avaad ene humuusiin uriig hagaslaad heden huuhdiig humuujih gazartai bolgovol taarah baih
2013-01-12
huuramch bond gargaad lHakuhogin zuragaar reclamdaad l odo yahav uiliin ur n irjdee munguu sain nuugaa bailgui dee TER ZEE;DEGCH BOLOH NARANHUU MYANGANBAYR GARAMGABATAR METIIN 10-22 HURTEL TERBUMIG IDSEN HULGAICH NAR N ODO IH HURALD TER MUNGURU YAVAAD ORTSON BAIGA BIZ DEE TENEGUUD IIM WM NUUDIG SONGODOG BAINAAAA ZEEL AVJ GOLORCHOOD L IH HURLIN GISHUUN GEED NULIMAH WMSAN MUU BAASNUDIG
2013-01-12
Иргэн:
Энэ хэргийг эрхбиш одоо нэг тийш нь болгох цаг болсон доо. Улс,Түмний хөрөнгийг идэн цөлмөхийн их аян дайнд мордсон ийм этгээдүүдийн ДҮҮ НАР нь гарч ирээд байна шүү дээ. Энэ гинжин урвал Монголыг улс биш болгох нь эдүгээ хамгийн УСАН ТЭНЭГТ ч ойлгомжтой биш үү? За, даа идэн цөлмөгчдийн шуналын микроб хурсан оромжид хэн жаргах билээ дээ, монгол хүн орж сэтгэл тайван жаргахгүй л болов уу.
2013-01-12
house:
ENIIG YAJ 850 SAYAAR AVAH VE DE IOOO YASAN MEDREMJGUIMBEE USREED 250 SAYAAR ENEEES GOYIIG BARINAA
2013-01-12
HUBIL:
ene hausnuudiig hed gej unelj bgaam boldoo anhandaa 150n say tugruguur bariulj baisan shuu dee
2013-01-12
Ayur:
Garamgaibaatariin hays-iig duudllaga hudaldaand
2013-01-12
hyniig yu gej ingej doromjilj bdag um . huviin banknii heregt dendyy orootsoldson tor zasag mongol bank bas hariutslaga hyleeh estoi. oorsdiinhoo hycheer odii boloo biz dee
2013-01-12
Жолооч ажилтай миний байшингаас арай ч том юм байнаа, дотроо мундаг юм байгаа биз ээ.
2013-01-11
Nyamdorj chini oron gergui gee bizdee.
2013-01-11
Avsan xun ni araas ni yavna daa! Xe xe.
2013-01-11
Bayan:
Iim novshiin baishing hen iim ender yneer abdag ym be. Nyamdorj avch magadgyi bairgyi, menge ni bagtahgyi baigaa hyn. Gehdee ene bairiig avsan hyn bas shoron yavna daa
2013-01-11
Nyamdorj chini oron gergui gee bizdee.
Зочин:
Ямар үнэтэй вэ. Эхний үнэ. Хаус гэхэд хэцүү байшин байна.
2013-01-11