Байнгын хорооны гишүүдийг 15-21 байх хуулийг төслийг өргөн мэдүүллээ

img

УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ц.Дашдорж, М.Энхболд, С.Дэмбэрэл, Д.Батцогт нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулснаа өнөөдөр УИХ-ын даргад З.Энхболдод өргөн барилаа. 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байнгын хороонд харьяалагдах  гишүүдийн тоог 15-21 байхаар тусгажээ. Энэхүү хуулийн төсөл нь УИХ-ын үйл ажиллагааны дотоод зохион байгуулалттай холбоотой асуудал учраас Засгийн газраас санал авах шаардлагагүй хэмээн гишүүд үзжээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ