
Алдарт дуучин Элтон Жон болон Девид Фуниш нарыг дахин хүүтэй болох гэж байгаа тухай америкийн шар хэвлэлүүдээр цацагдаад байгаа. Америкийн “New York Post” өдөр тутмын сонины саяхны дугаарт Элтон Жон, Дэвид Фуниш нар Захари хүүг нь төрүүлж өгсөн Калифорнид амьдардаг тээгч эхээс дахин хүүхэдтэй болохоор хүлээж байгаа гэж бичсэн.
Харин энэхүү мэдээлэл нийтлэгдсэн даруй дуучин Элтон Жонын төлөөлөгч дээрх нийтлэлийг ор үндэсгүй худал цуурхал гэдгийг албан ёсоор мэдэгдэж дахин ээж болохгүй гэдгээ зарласан байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ