Р.Бадамдамдинг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлчихөөд С.Энхбатыг хүлээж байна

img

Тун хариуцлагагүй ажиллаж байна  гэсэн агуулга бүхий үнэлгээг аравдугаар сарын 19-ний өдөр Засгийн газрын гишүүдээс авсан “МонАтом” ХХК-ийн захирал Р.Бадамдамдинтай Төрийн өмчийн хороо хариуцлага тооцоод ажлаас нь чөлөөлчихжээ. Засгийн газрын гишүүд Цөмийн энергийн газрын ажлыг ихээхэн дутагдалтай байна гэж үзсэн бөгөөд өдгөө албан тушаалаас буучихаад байгаа Р.Бадамдамдин болоод Цөмийн энергийн газрын орлогч дарга Ц.Дамдинсүрэн нарт хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн юм. Ингэхдээ  Цөмийн энергийн газар тодорхой ажил эхлүүлсэн боловч хэрэгжилт нь удаашралтай, Цөмийн энергийн талаар төрөөс баримтлах бодлого, зорилтын хэрэгжилт хангалтгүй байгаа нь энэ хоёр  байгууллагын удирдлагатай холбоотой гэж үзсэний үндсэн дээр хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Р.Бадамдамдин ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Засгийн газрын хуралдаанаас өмнө Төрийн өмчийн хороонд гаргасан байж. Харин Төрийн өмчийн хороо өргөдлийг нь хэлэлцэхгүй хойшлуулж байгаад, Засгийн газраас шийдвэр гарсаны дараа хэлэлцэж байгаа нь энэ аж. Харин өнөөдрийн нөхцөл байдлыг харахаар Төрийн өмчийн хороо Засгийн газраас гарсан шийдвэрийг бодит ажил болгож нэг эрхэмтэй нь хариуцлага тооцоод явуулчихсан, Цөмийн энергийн газрын орлогч дарга Ц.Дамдинсүрэнтэй тооцох хариуцлагыг хойшлуулчихсан дүр зурагтай. Уг нь энэ хоёр эрхэмд хариуцлага тооцох тухай засгийн шийдвэр нэг өдрийн нэг цагт гарч, нэг зэрэг мэдээлэгдсэн ч Р.Бадамдамдинд түрүүлээд хариуцлага тооцож,  Ц.Дамдинсүрэнг үлдээсэн нь анхаарал татна. С.Энхбат даргынхаа үүрэгт ажлыг нь хуулийн дагуу бүрэн орлож буй түүнийг Засгийн газрын хуралдаанд гурван удаа асуудал оруулж ирэхдээ  хангалттай хариулт өгч чадаагүй гэдэг үндэслэлээр буруутгасан Засгийн газар ямар хариуцлага тооцох гээд байгаагаа одоог хүртэл тодорхой болгоогүй байгаа бөгөөд Цөмийн энергийн газарт хариуцлага тооцох тухай албан бичиг ирүүлээгүй байгаа гэнэ. Сонирхолтой нь  Цөмийн энергийн газраас жил тутам гаргадаг ажлын  тайланд нь сайн дүн тавьж ирсэн Засгийн газрын гишүүд  дээрх хоёр эрхэмд хариуцлага тооцох тухай ярихдаа “Цөмийн энергийн талаар төрөөс баримтлах бодлого, зорилтын хэрэгжилт тааруу байна”  гэсэн дүгнэлтийг хийсэн нь анхаарал татна. Тэрчлэн дэд даргыг энэ удаад суудал дээр нь  үлдээж байгаа нь гол даргыг нь эзгүй үеэр хариуцлагын тухай ширүүхэн ярьсны цаад учиг юу билээ гэсэн асуултыг тавихад хүргэнэ. “МонАтом” ХХК,  Цөмийн энергийн газар гэсэн хоёр байгууллага нь  хоорондын уялдаа холбоо муу, удирдлагууд нь асуудалд өөр өөр байр сууринаас ханддаг нь  салбарын ажлыг хойш нь чангааж байгаа нэг шалтгаан хэмээн Засгийн газраас тодорхойлсон нь хэдхэн хоногийн өмнө. Тэгэхээр өдгөө нэг талын удирдлагатай нь  хариуцлага тооцчихоод байгаа нь хоорондын уялдаа холбоо муу байхад голлон нөлөөлсөн нь Р.Бадамдамдин, мөн асуудалд буруу өнцгөөс хандаж ажил саатааж ирсэн нь Р.Бадамдамдин байж гэж харагдахаар байгаа юм. Эсвэл хариуцлагыг Ц.Дамдинсүрэнтэй бус С.Энхбаттай нь албан ёсоор тооцох гээд үлдээчихэв үү гэдэг асуудал зайлшгүй гарч ирнэ.  Цөмийн хаягдал булшлахтай холбоотой мэдээллүүдээс ч өмнө засгийн тэргүүнтэй эе эв сайнгүй байсан  С.Энхбат эрүүл мэндийн шалтгааны улмаас гадагшаа явж, Солонгост мэс засалд орсон талаар мэдээлсэн. Тэгэхээр түүнийг эзгүйд дэд дарга  Ц.Дамдинсүрэнтэй нь хариуцлага тооцно гэж шийдвэрлэсэн  Засгийн газар үнэн хэрэгтээ С.Энхбатыг ирэхээс нааш ямар ч дэд даргыг шийтгэхгүй шинжтэй. Ц.Дамдинсүрэнтэй хэрхэн хариуцлага тооцохоо өнөөдрийг хүртэл мэдэгдээгүй байгаа Засгийн газар Р.Бадамдамдинг өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлчихөөд С.Энхбатыг зүгээр л хүлээж байна. Э.Богема    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

годо:
монголд атом хэрэгтэй юу цөмийн зэвсэг хийж орос хятдыг айлгах уу
2013-04-09
Цөмийн бизнест хэн оролцсон бэ гэдэг Цуврал-2,3 гэж байна, Элбэгдорж, Батболдыг будаа болгосон болохоор shuud.mn, soin.mn тавиагүй юм байна. golomt.org дээрээс уншаарай. http://golomt.org/2011/10/11/business2/
2011-11-08
Enhbat dargiig MGl-d ireheer ni ajlaas ni husaad orond ni M.Enhbold gedeg tsaddaggyi hulgaich uuriin tursun duu geh GHYamnii tsumiin energiin asuudal hariutssan elchin geh Undraa geh emegteig tavih yum gesen shum tus yamaar yavj bn lee ichej amidrah yumsan daa
2011-11-08
Uvurhangain Hujirtiin dargaar nasaaraa ajillasan Ragchaa gej uvgunii nereer UIH-d suuj baisan Badamdamdin baahan bair end tend bariulj tomchuudad belegleed odoo tsumiin hayagdaliin heeli hahuuli ni medegdej shorond orohiinhoo umnu halagdagdahdaa yahav dee eh ornoo buzarlasan shorond hiij avsan hahuuliig ni shalgaachee.ih ariin haalgatai hyn dee...Badamdamdin UIH-n gishyyn bsn bayajsan
2011-11-08
basl uls turiin ymar har hairtsagnii bodlogo yvaad bgag buu med yvaandaa medegdeh bailgui dee gej
2011-11-07
sugart naiz gej baihgui e tsag uedee tohirson zamiin nohduud ashig honjoonii tunshuud l baigaa hariutslaga tootsdog bol zasag dargaa zodson monhjargal heveeree ajilaa hiij l bain
2011-11-07
Yag unen Naizuud biye biyedee tusalj l taarna sh dee Yadag yum
2011-11-07
ugaasaa nuguu tsumiin haygdal niusan hyn ium bishyy
2011-11-07
Заа, Сугар Бадамдамдин 2 чинь 10 жилийн найзууд. Нэг нэгнээ нүхнээс татаж гаргана уу гэхээс түлхэх хүмүүс биш байх:
2011-11-07
Yag unen Naizuud biye biyedee tusalj l taarna sh dee Yadag yum
бадамдамдин чадвартай хүн түүнийгээ халсан бол чадваргүйчууд үлдэж дээ
2011-11-07
yasim bol doo
2011-11-07
sugart odoo ragchaa darga hereggui bolj l dee
2011-11-07
boldoggui yumnii ard buhchuud l baih yum gedeg shig...
2011-11-07
годо:
монголд атом хэрэгтэй юу цөмийн зэвсэг хийж орос хятдыг айлгах уу