
Хайгуулын 120 лиценз хууль бусаар олгосон хэрэгт татагдсан Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Харин уг хэргийг энэ сарын 14-нд буюу ирэх даваа гаригт Баянгол дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд шүүхээр болжээ.
Хэргийг эргэн сануулбал, тэрбээр “Саусгоби Сэндс” компанийн хайгуулын таван лицензийн ашиглалтын эрхийн хугацаа дууссан байхад нь дөрвийнх нь эрхийг сэргээж, нэг лицензийг хувьдаа авсан хэмээн буруутгагдсан бөгөөд энэ нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон аж. Тодруулбал, Д.Батхуяг нь тус компанийн лицензийг нь өөрөө авч, хэлстийн дарга Н.Даваацогтоор шийдвэр гаргуулж, өөрийн найзын “Зэлэм” компанид хууль бусаар шилжүүлж өгсөн. Тэр хууль бусаар шилжүүлж өгсөн 52.61 дугаартай хайгуулын лиценз нь нийтдээ 72 мянган их газарт хамаарсан 42 сая тонн нүүрсний нөөцтэй нь тогтоогдсон аж. 2010 оны зах зээлийн ханшаар хоёр тэрбум долларын өртөг бүхий нөөцтэй орд юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ