Засгийн газрын хуралдаан болж байна
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан болж байна.
Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын санаачлан боловсруулсан Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай хэлэлцлээ. Мөн дараахь асуудлыг хэлэлцэхээр товложээ.
-УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Р.Гончигдорж нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай,
-УИХ-ын гишүүн Д.Ганбат, Г.Баярсайхан нарын санаачлан боловсруулсан “Чингис хаан” нэр, “Чингис хааны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай,
-Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай, -Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай, -Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, -Хаягжуулалтын тухай хуулийн төсөл, -Мэдээлэл холбооны сүлжээний давхардлыг арилгах талаар авах арга хэмжээний тухай, -Гарын үсэг зурах эрх олгох тухай, -Тогтоолд өөрчлөлд оруулах тухай, -Хамтран ажиллах хөтөлбөр батлах тухай, -Мөнгөн шагнал олгох тухай, -Малчдын хоршоог хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай, мөн нууцын зэрэглэлтэй нэг асуудал зэрэг багтсан байна. Түүнчлэн Х.Баттулга сайд Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт 2012 онд ТББ-тай хамтран ажилласан дүнгийн тухай, Ч.Сайханбилэг сайд Боловсрол, шинжлэх ухааны сайдын гадаад томилолтын тухай, Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын тухай зэрэг асуудлыг танилцуулах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ