Шатрын тэмцээн эхэллээ

img

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 21 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй сонирхогчдын шатрын  нийслэлийн аварга шалгаруулах анхдугаар нээлттэй тэмцээн өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.

Орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдаж буй аймаг, нийслэлийн аварга шалгаруулах анхдугаар нээлттэй тэмцээнийг нээж УИХ-ын дарга З.Энхболд  хэлсэн үгэндээ “Үүсч хөгжөөд 2000 гаруй жил болж байгаа оюуны спортын нэгэн төрөл бол шатар юм. Монголын ард түмэн шатрыг эрт үеэс тоглон наадаж, өөрсдийн амьдралын онцлог хэв шинж, өв соёлдоо шингээн хадгалж, хөгжүүлэн дэлгэрүүлж ирсэн түүхтэй.  Монгол төр манай соёл, спортын өвүүдийн нэг болсон шатрын спортыг ард иргэддээ түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх бодлого баримталж байна. Тийм ч учраас энэ жилээс эхлэн ардчилсан Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан жил бүр сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнийг орон даяар зохион байгуулж байхаар боллоо” гэв.

УИХ-ын дарга анхдугаар тэмцээнийг нээж үг хэлэв. УИХ-ын дарга, Монголын шатрын холбооны тэргүүн нар анхны өргийг нүүлээ. Тэмцээнд оролцож буй 93 настай ахмад шатарчин Г.Бүжинлхам гуай УИХ-ын даргын хамт.   УИХ-ын Тамгын газраас З.Түмэн-Өлзий гуайд батламж гардуулав. Нийслэлийн анхдугаар тэмцээнд 132 шатарчин оролцож байна.   Сонирхогчдын шатрын нийслэлийн аварга шалгаруулах  анхдугаар тэмцээний эхний нүүдлийг УИХ-ын дарга З.Энхболд, Монголын шатрын холбооны тэргүүн Ш.Занданшатар нар  Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн З.Түмэн-Өлзий гуайн алт, мөнгөөр шарж, 18 төрлийн 1022 үнэт чулуу шигтгэж урласан шатраар хийж, тэмцээнийг эхлүүлсэн юм. Энэхүү үнэт, ховор шатар урлаж, анхны тэмцээний эхний өргийг эхлүүлж буйд билэгшээж УИХ-ын Тамгын газраас З.Түмэн-Өлзий гуайд батламж гардууллаа. Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 132 сонирхогч оролцож байгаагаас тав нь эмэгтэй, 127 нь эрэгтэй юм. Тэмцээнд УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, С.Дэмбэрэл нараас гадна АИХ-ын депутат 5 хүн оролцож байна. Мөн төрийн байгууллагын ажилтнуудаас 32 хүн оролцож байгаа юм. Сонирхогчдын анхны тэмцээнд оролцогсдын хамгийн өндөр настай нь 93 настай Г.Бүжинлхам, 92 настай Ц.Лоохууз  байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийтттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bi togloh baisan yum yagaad hyn arda yalgaad bga yum be bi shatart durtai bi chaddag bas bii togloh geed chadsangyi
2013-01-13
ЖАРГАЛ:
түмэн өлзий гуай 2 нүүр гаргахаа болиоч ээ .МАН гийн мангар улаан коммунист биз дээ .БҮҮ БЯЛДУУЧИЛ ЗӨНӨГ минэээ
2013-01-13
eeee:
amraltiin udruudeer shatariin tsemtseen zohioj bna tegeed yakh bsiin jil bur undsen huuliin udruur boh notsolduulah bsiim uu? oyunii sportiig ingej demjij bga ni uneheer saishaaltai bna
2013-01-13
chi ajilaarai za
2013-01-12
huue pizdaanuud aa ajilaa hii,avilgaa ustga uhsenii chin shatar ve maluud aa
2013-01-12
eeee:
amraltiin udruudeer shatariin tsemtseen zohioj bna tegeed yakh bsiin jil bur undsen huuliin udruur boh notsolduulah bsiim uu? oyunii sportiig ingej demjij bga ni uneheer saishaaltai bna
chi ajilaarai za