Нэн эртний ховор зоосууд олджээ

img

Дэлхийн нууцууд улам бүр задарсаар, түүх соёлын үнэт өвүүд олдсоор байна. Саяхан Ирак улсын археологичид Багдад хотоос холгүй орших Аззизия гэдэг жижиг хотоос эртний 66 ширхэг алтан зоос олсон байна. Эдгээр зоосыг Сасанидын эриний үед хийсэн бөгөөд Сасанидын гүрэн нь манай эрины гуравдугаар зуунаас долдугаар зууны хооронд оршиж байжээ. Зоосыг наад зах нь 1400 жилийн өмнө хийсэн гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Алтан зоосыг нарийвчлан шинжлүүлэхээр лабораторид илгээгээд байна. Бүх зоосны нэг талд бурхны дүрсийг товойлгон цутгасан байжээ. Зоосыг судалсны дараа Багдад хотын Үндэсний музейд өгөхөөр эрдэмтэд төлөвлөж байна. Иракийн дайны 2003-2009 онд музейг хаасан бөгөөд энэ үед 15 мянган үзмэр алдагджээ байсан юм. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

aldagdjee bsan yum ntr ene setgvvlchiin bichij bgaag
2013-01-12
Зочин 182.160.26.28, 2013-01-12 19:37:15 SETGEGDEL BICHIKHEE BOLCHIKHOE GEJ BODOE L DOO.SETGEGDEL BICHIKH ERKH AVAKHAAR YAVJ BAIGAA KHUN JOOKHON SUMTAI L GAR BAIKH BOLOV UU.TIIM KHUN 20-25 S KHETEREKH N UY L BOL.ERUNKHIILUGCHIIN SONGUULID AH GARAKHIIN TULD AVTOMAT MASHINDAA NAIDAAD YASAN CH YAKHAV GESEN BODLOGO YAVUULAAD BGAA UM BOLOV UU? ERUNKHIILUGCHIIN SONGUULID SUBEIKTIV TALAASAA AH GARAKH YAMARCH BOLOMJGUI, ARD TUMEN TENTSVERJUULEKH BODLOGO BARINA.GANTS GALZUU ARGA N MONGOLIIN KHUGJLIIG NUGASLAKH, OLON TUMEND TAALAGDAKH MASH KHUCHTEI KHUULIIN TUSLUUD ORUULJ IREKH,ORUULJ IRJCH BAIGAA BOLOV UU. OBEIKTIV TALAASAA /AM/ MASHINDAA NAIDAKH, ESVEL KHOTIIN KHUGJLIIG SENSERTEL YARIKH.
2013-01-12