Идлэг шонхрыг гадаад оронд гаргахыг хориглолоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаар үндэсний бахархалт шувуугаар зарласан идлэг шонхрыг арилжааны зорилгоор гадаадад гаргахыг таван жилийн хугацаагаар хориглолоо.
Манай оронд 2010 оны байдлаар ойролцоогоор 6800 гаруй толгой идлэг шонхор өндөглөн зусдаг, маш цөөн тоогоор өвөлждөг байна.
Монголчуудын түүх, соёлд үнэтэй байр суурь эзэлдэг энэ шувууны тоо толгойг олшруулах, экологийн үнэт шинжийг олон нийтэд таниулахад энэ шийдвэр ач тусаа өгнө гэж Засгийн газар үзэж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ