10 хоногт осол гэмтлийн 5386 тохиолдол бүртгэгджээ

img

Эрүүл мэндийн сайдын зөвлөл өнгөрөгч баасан гаригт Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр  хуралдсан юм. Энэ үеэр сол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх үндэсний хөтөлбөрийн явц, хэрэгжилт, үр дүн, осол гэмтлийн талаарх сүүлийн үеийн статистик мэдээллийг хэлэлцэж, тус эмнэлэгт үйлчлүүлж буй иргэд болон хэвтэн эмчлүүлэгчидтэй уулзалт зохион байгуулсан юм. ГССҮТ-ийн эмч, ажилчид уулзалтын үеэр салбарын Сайддаа хандан Сайдын зөвлөлийн хурлаа өөрийн эмнэлэг дээр нээлттэй хийсэнд талархаж байгаагаа илэрхийлээд өөрсдийн саналаа хэлсэн байна. Тухайлбал, иргэдийн дунд бухимдал үүсч, салбарын үйл ажиллагаанд сэтгэл ханамжгүй байгааг засахын тулд тасгийг 24 цагийн үйлчилгээтэй яаралтай тусламж үзүүлж, шаардлагатай тохиолдолд 24 цагийн дотор хагалгааг хийхээр зохион байгуулалт хийх. Ингэснээр тасагт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй болох аж. Тус эмнэлгийн зүгээс энэ үеэр осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх үндэсний хөтөлбөр, халтиргаа гулгаанаас үүдэлтэй гэмтэл бэртэлийн талаар мэдээлэл хийсэн юм. Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх үндэсний хөтөлбөр нь осол гэмтлийн үед үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан олон улсын жишигт ойртуулах замаар осол гэмтэл, хүчирхийллийн сөрөг үр дагаврыг багасгах зорилготойгоор хоёрдугаар үе шатаа энэ оноос эхлүүлжээ. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр зам, тээврийн ослын улмаас нас барсан тохиолдол, хүүхдийн осол гэмтэл, түлэгдэл тодорхой хэмжээгээр буурсан ба гэмтэл согог, судлалын кабинетын тоо, орны тоо, эмчийн тоо тус тус ахисан үзүүлэлттэй гарсан аж. Улсын хэмжээнд сүүлийн 10 хоногийн байдлаар осол гэмтлийн өвчлөлийн 5386 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс хугарал гэмтлийн 1847 тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдлын 34.3 хувийг эзэлж байна. Өвчлөлийг шалтгаанаар авч үзэхэд: осголт, хөлдөлт- 92, түлэгдэлт- 177, хугарал- 1847, хоолны хордлого-71, архины хордлого- 386 байна. Бүртгэгдсэн осол гэмтлийн өвчлөлийн дийлэнх буюу 40.1 хувь нь ГССҮТ-өөс, 44.1 хувь нь нийслэлийн дүүргүүдийн эмнэлгээс, 15.8 хувь нь хөдөө орон нутаг, аймгуудаас ирсэн байна. Энэ хугацаанд осол гэмтлийн улмаас нас баралтын 26 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс зам тээврийн ослоор- 3, хөлдөлт осголтоор - 7, архины хордлогын улмаас-3, бусад эм, бодисын хордлогоор- 5, бусад ослын шалтгаанаар- 8 хүн тус тус нас барсан байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотой 2013 оны нэгдүгээр сарын 04-09-ний өдрүүдэд осол гэмтлийн өвчлөлийн 3327 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс хугарал гэмтлийн 786 тохиолдол бүртгэгдсэний дийлэнх 486 тохиолдол буюу 61.8 хувь нь халтирч унаснаас шалтгаалсан гэмтэл байна. Нийслэлийн дүүргүүдийн эмнэлэгт хугарал гэмтлийн 254 тохиолдол бүртгэгдсний 82.3 хувь нь хальтирч унаснаас үүссэн гэмтэл байна. Энэ хугацаанд түлэгдэлтийн 138 тохиолдол бүртгэгдэж, нийт осол гэмтлийн өвчлөлийн 4.0 хувийг эзэлж байна. Архины хордлогын 153 тохиолдол гарснаас 118 буюу 77.1 хувь нь нийслэлийн дүүргүүдийн эмнэлэгт бүртгэгдэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongold dain bolood baigaamuu
2013-01-14
Aduuchin zaluu:
ish ene utaan baatriin hyyhdyydiigee joohon yum bolhodl hamag yum ni hugraad yireed bycarchdag bolj de hoorhiis nogo hair zarlaad bdg shine ye huuchin yeiinhe kolanuudaasaa yasaa tolyylj avaach hehehe airgaa uugaad taavaaraa jargaj bsansan bol setgel amar ajilaa hiij bh blaa hoorhiis gej
2013-01-13