Халамжийн төвийн хүүхдүүдийг бүртгэж байна
2013-01-13

Халамж, асрамжийн төвд амьдарч, хүмүүжиж байгаа хүүхдийг  тоолж, мэдээллийн санд бүртгэх ажлыг Хүүхдийн төлөө үндэсний газраас эхлүүлжээ. Одоогоор нийслэлийн халамж үйлчилгээ эрхэлдэг 36 төвд 0-18 хүртэлх насны 934 хүүхэд тоолуулж, мэдээллийн санд бүртгэгдсэн бөгөөд 52.7 хувь нь эрэгтэй хүүхэд байгаа аж.  Тус ажил орон нутагт үргэлжлэх юм байна. Ийнхүү бүртгэхдээ төрсний болон эрүүл мэндийн гэрчилгээ, сурагчийн хувийн хэрэг зэрэг бичиг баримттай нь тулгаж, фото зургаар нь баримтжуулж, эцэг эх гэр бүл, харъяаллыг нь тогтоон, хүүхдийн хувийн мэдээллийн санд нууцын зэрэглэлтэй хадгалах юм  байна. Хүүхдийн хувийн мэдээллийн сан бий болсноор нотолгоонд тулгуурлан хүүхдийн хүссэн халуун дулаан гэр бүл ба гэр бүлтэй дүйцэх, асран халамжлах, хамгааллын үйлчилгээнд тавих стандартын хэрэгжилтийг үнэлж, шинэчлэх өөрчлөх саналыг дэвшүүлэх аж. П.Наран
Shuud.mn
Сонин хачин