М.Энхсайханыг чөлөөлж, ээжүүдийг өлсгөсөн өдрүүд

img

Шинэ оны анхны долоо хоногт улс төрийн амьдрал   шинэ содон мэдээ, мэдээллээр дүүрэн өдрүүд болж, өндөрлөлөлөө. Олон нийтийн анхаарлын төвд байсан халуун сэдвийн нэг бол ээлжит томилгооны асуудал байв. Үндэслэл нь тодорхойгүй Төрийн өмчийн хорооноос Монгол төмөр замын даргыг үүрэгт ажлаас ч чөлөөлсөн бол Төрийн албаны зөвлөлийн дарга ч өөрийн санаачлагаар албан тушаалаа өгсөн юм.

Үүнийг зарим улстөрчид шахаанд орлоо хэмээн тайлбарлаж байгаа. Түүнчлэн олон жилийн турш шалгагдсан банкны удирдлагууд шүүхээс ял авч  аавын хаалга татсан юм. Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүхээс хэлмэгдүүлсэн гэж үзэн таван ээж өлсгөлөн зарлаж 216 болтлоо үржин өлсөхөө мэдэгдсэн гээд   олон үйл явдлыг нэрлэж болно.  Ингээд өнгөрөгч долоо хоногийн мэдээллээс товчлон уншигчддаа хүргэе.

                                                      Үндсэн хууль батлагдсаны ой тохиолоо

 Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 21 жилийн ойг өнгөрөгч өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. Уг ойг  тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулсан сонирхогчдын шатрын нийслэлийн аварга шалгаруулах анхдугаар нээлттэй тэмцээн уржигдар  Төрийн ордонд амжилттай өндөрлөж, шилдгүүдээ тодруулсан байна.Нийслэлийн аварга шалгаруулах анхны тэмцээнд нийт 132 сонирхогч оролцсоноос тав нь эмэгтэй, 127 нь эрэгтэй шатарчид байв. Тэмцээнд УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, С.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн асан, Монголын шатрын холбооны тэргүүн Г.Занданшатар нараас гадна ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутат таван хүн оролцсон юм. УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулсан анхны тэмцээний шилдэг эмэгтэй шатарчнаар “Хөхморь” клубын тамирчин Ж.Даваасүрэн 6 хожлоор, ахмад эрэгтэй шатарчнаар “Аврагч” спорт хорооны тамирчин 61 настай Б.Дүүрэнбаяр 6.5 хожлоор, “Оюунлаг түшээ”-гээр УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар 4.5 хожлоор тус тус шалгарч тусгай шагнал хүртжээ.

                           Идлэг шонхрыг  арилжааны зорилгоор гадаад оронд гаргахыг хориглолоо

Идлэг шонхрыг хууль бусаар хил дамнуулан худалдах явдал хэрээс хэтэрсэн гэж хэлж болно. Тэгвэл Засгийн газрын газрын ээлжит хуралдаанаар өнгөрөгч бямба гарагт Үндэсний бахархалт шувуугаар зарласан идлэг шонхрыг арилжааны зорилгоор гадаадад гаргахыг 5 жилийн хугацаагаар хориглолоо.

Манай оронд  2010 оны байдлаар ойролцоогоор 6800 гаруй толгой идлэг шонхор өндөглөн зусдаг, маш цөөн тоогоор өвөлждөг байна. Монголчуудын түүх, соёлд үнэтэй байр суурь эзэлдэг энэ шувууны тоо толгойг олшруулах, экологийн үнэт шинжийг олон нийтэд таниулахад энэ шийдвэр ач тусаа өгнө гэж Засгийн газар үзэж байгаа юм.  Идлэг шонхор нь тал хээрийн экосистемд бэлчээрийн мэрэгч амьтад тухайлбал, үлийн цагаан оготоны тоо толгойг хэт олшрохоос урьдчилан сэргийлж зохицуулж байдаг ач холбогдолтой юм байна.Засгийн газраас идлэг шонхрыг хууль бусаар барих, гадаадад гаргахыг завдах зэрэг сөрөг нөлөөлөл гарахаас урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулахыг хууль хяналтын байгууллагуудад үүрэг болгожээ.

                                                           М.Энхсайханыг ажлаас нь чөлөөлөв

МҮАН-ын дарга “Монголын төмөр зам” /МТЗ/ төрийн өмчит хувьцаат компанийн захирал М.Энхсайханыг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус компанийн дэд захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнийг томилсон шийдвэрийг Төрийн өмчийн хорооноос гаргасан.   Эл халгаа сэлгээг Зам тээврийн сайд А.Гансүхтэй холбон тайлбарлах хүн цөөнгүй байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр  Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх талаар шинэчлэлийн Засгийн газраас тавьсан зорилт, Зам тээврийн яамнаас барьж буй бодлоготой “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал М.Энхсайхан нь зөрчилдсөн шийдвэр барьж байгаа тул үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Зам тээврийн сайд А.Гансүх  ТӨХ-ны даргад гаргасан гэх мэдээлэл бий. Гэхдээ экс төмөр замын дарга М.Энхсайханыг ямар үндэслэлээр  ажлаас нь чөлөөлөх болсон үндэслэл нь одоогоор тодорхойгүй байна.

Харин тэрбээр энэ талаар твиттерт жиргэхдээ “Бонд гэгчийг Монгол орон Чингис хааныхаа нэрийг худалдан байж босгосныг буруутгах хэцүү. Харин бондын мөнгийг төсвийн хөрөнгийг үрэн таран хийдэг шигээр зарцуулбал хойч үеийнхээ өмнө хийж байгаа хамгийн том “гэмт хэрэг” билээ. Үнэн худал баахан төсөл ярьж бүтэлгүй зүйлд бондын хөрөнгийг зарцуулбал “ял” асуух хууль хэрэгтэй шиг санагдах юм. Төмөр замаар нүүрс тээвэрлэхэд 1-1,5 хувь нь салхинд хийсдэг байна. Хол ойроос хамаараад энэ үзүүлэлт өөрчлөгддөг. Тавантолгой-Гашуунсухайтын хооронд (267 км) жилд 200000 тонн нүүрсийг, 1800 км замд Нэг сая илүү тонныг салхинд хийсгэнэ” хэмээжээ.

                                                          "Анод"-ын захирлууд ял сонслоо

"Анод” банкны удирдлагуудыг шүүх хурал  өнгөрөгч долоо хоногийн турш үргэлжилж шүүхээс баасан гарагийн  орой 22.30 цагийн үед  шийдвэрээ гаргасан

 Хуурамч хувьцаа гаргасан бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт татагдсан  Н.Даваа, Э.Гүр-Аранз, Л.Уламбаяр, Г.Энхтөр, Гантулга, Оюунцэцэг нарыг Эрүүгийн хуулийн 150.3, 153.1 -т зааснаар Б.Энхтөр, Э.Гүр-Аранз нарт найман жилийн хорих ял, Н.Даваа, Л.Уламбаяр нарт зургаан жилийн хорих ял, Гантулга, Оюунцэцэг нарт тус бүр таван жилийн хорих ял ногдуулж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрийг Баянзүрх дүүргийн шүүхээс гаргалаа.

Мөн нэр бүхий шүүгдэгч нарыг бусдад 116 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзжээ.  Эл шийдвэрийг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаар болсон байна.

                                            Төрийн албаны зөвлөлийн даргыг томилов

УИХ-ын чуулганы  баасан гарагийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Зүмбэрэллхамыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Цогоог томилох тухай асуудлыг хэлэлцсэн. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Зүмбэрэлхамыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхиор дэмжиж үүрэг ажлаас нь чөлөөлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосны дагуу Төрийн албаны зөвлөлийн даргаар Б.Цогоог томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 80,7 хувь нь дэмжин баталсан юм. Хуралдааны үеэр гишүүд шинээр томилогдсон даргад хандан үг дайж байв. Шинээр томилогдсон Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо нь 1956 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн. Инженер-эдийн засагч мэргэжилтэй. Тэрээр 1981-1995 онд Шинжлэх ухаан, техникийн улсын хороонд мэргэжилтэн, референт, секторын эрхлэгч, орлогч захирал, 1995-2004 онд ОХУ-ын Москва хот дахь Шинжлэх ухаан техникийн олон улсын төвд Монгол Улсын төлөөлөгч, 2004 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Газрын дарга, 2004-2005 онд МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал, 2005-2009 онд “Крафт интернэйшнл” ХХК-ийн захирал, 2009 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан юм байна.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

наба:
энхсайхан шиг хүн АН-д байхгүй буруу л ажил хийж байна даа Тэгээд ч орос хятад улсаар тоглох нь галаар наадахтай адил шүү оросууд өөрийн байр сав бэлгэлсэн юмаа авна гэвэл хаашаа юм гуйх гэж байна даа
2013-01-27
Enesaihan sain bgeh yu bhab. Neg torliin luibarchin . AN iig tarhi barig ch INEG -iin ooriigoo ajild tomillog ch Luibarchin S.Batmonkiig shorond hiigee ch ,ta naraar tohuurhaad bna. Ooriigoo AN nam namaig yajij chadahgui geed toglood bna. OHU-aas hulsain mashun ih absan luibarchin,terniig zohtsuulag ch tsagdaagaas hoogdson luibarchin TSerenbatiig shalga.
2013-01-22
enhsaihand amjilt husie chi chadna.
2013-01-18
зочин:
Төр ,засаг өнөөдр "арай л дэндүү" байна шүү. Хэлмэгдүүлэлтээ загсоож ээжүүдийн шаардлагыг хүлээж авах цаг болсон бишүү. Тэд чинь мал бишшүү дээ.Тэсч явахад бэрх болоод л ийм зам сонгосон. Энэ замбараагүй халаа сэлгээ томилгоо чинь залхааж байна. Энхсайхан дарга мундаг л залуу ш дээ. Дандаа түүнээс дээр боловсролтой чадвартай хүмүүс томилоод байгаа юм уу. Ард түмэн харж л байгаа шүү.
2013-01-17
иргэн:
Ээжүүдийг анхаарч шаардлагыг нь хүлээн авч шийдвэр гаргаачээ.
2013-01-17
tsts:
Яг үнэн. Энхсайхнаас илүүг олоод тавихыг нь харья. Энэ олон сайхан ээжүүд үр хүүхэд гэр бүлийнхнээсээ зөрж,аргаа барахдаа энд өлсгөлөн зарлаж байна. Дахиад ч олон ээж сэтгэлээрээ санаа зовож суугаа.Би ч очиход бэлэн. Тэдний нулимсаар доог тохуу хийж,элдвээр хэлж буй "Томчууд" хөөрхийлэлтэй. Яргалалаа зогсоо!
2013-01-15
Худалдагдсан сэтгүүлч:
Манай аль ч сонин,сайтууд яагаад энэ стратегийн ордуудын талаар бичихээс тойроод байдаг юм.Бодвол худалдагсан юм болов уу.Арай бүх сэтгүүлчид худалдагдана гэж байх уу.
2013-01-15
Boogii:
MAHN. MAH ene hoyr namyn avligachidyn deglesen jujig bailaa ta nart ard tumen itgehee bolj baina daa? odoo bolimoor yom.
2013-01-14
bg:
Eejuudiig ulsugghuu boliyo! Hu namiig koministuud ene ajilaa zogsoo! Durtai yum bol uurusduu ulsuud uhehgui yahaaraa hunii garaar mogoi bariulj bdag yumbe? Hen ter luivarchinii tuluu uuriin huselteer ulsuj huuhav de. Iim utaggui yum hiij humuusiig doromjilhoo boliyo.
2013-01-14
ªëñãºëºí çàðëàñàí ýõ÷¿¿ä ºíººäºð 4äýõü ºäºð áîëæ áàéíà. Òýäíèéã ¿ð õ¿¿õýä ãýðèéíõýí íü,íàéçóóä íü òàíèõ,òàíèõã¿é îëîí õ¿ì¿¿ñ ãàðòàà öýâýð óñ áàðü÷èõñàí ýðãýõèéã õàðààä,ñýòãýë óÿðæ áàéñàí,Õàðèí ýõ÷¿¿ä ãýæ ÿðüäàã ýìýãòýé ãèø¿¿ä,õ¿íèé ýðõ ãýæ ÿðüäàã õ¿íèé ýðõèéíõýí õàðàãäàõã¿é áàéíà ëýý
2013-01-14
Sav l hiivel ajil hiij yavaa negniigee ar hudargaar n halj selgehee bolivol taarna, Mongoliin tomor zamiiin mega tosliig Enhsaihan elbeg avaad yavchih bsan yum, Enhsaihan hohirohgui, Mongol Uls hohirood uldlee
2013-01-14