АМГ-ын дарга асан Д.Батхуягийг шүүнэ

Шүүгдэгч Д.Батхуягийг албан тушаалаа ашиглан ашигт малтмалын хайгуулын лиценз олголтод хязгаарлалт хийх шийдвэрийг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, 120 орчим лицензийн зөвшөөрлийг хууль бусаар бусдад олгосон гэсэн үндэслэлээр шүүх юм.
Тодруулбал, “Саусгоби Сэндс” компанийн хайгуулын таван лицензийн ашиглалтын эрхийн хугацаа нь дууссан байсныг АМГ-ын байцаагчид цуцлах дүгнэлт гаргасныг таван лицензийн дөрвийнх нь эрхийг сэргээж, нэг лицензийг АМГ-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга н.Даваацогтоор дүгнэлт гаргуулж, өөрийн найз, “Зэлэм” компанийн захирал н.Жаргалсайхан гэгчид шилжүүлсэн зэрэг гэм буруутайд тооцон шүүх юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ