Хятадын цөлөөс учир битүүлэг байгууламж илрүүлжээ

img

Кашгар хотын ойролцоох  учир битүүлэг цогцолбор  шинжээчдийг мухардалд оруулсан байна. Хятадын цөл дэх энэ байгууламж хиймэл  дагуулын “Google Earth”-ийн картад гарчээ. Шинжээчид уг байгууламжийн зориулалтыг одоогоор таамаглаж чадахгүй байна.  Энэ нь цэргийн обьект байх гэж зарим нь үзэж байгаа ажээ. Хятадын баруун  нутгийн Кашгар хотоос холгүй орших хачирхалтай цогцолборыг Америкийн Тагнуулын төв  газрын  ажилтан асан Аллен Томсон  илрүүлсэн бөгөөд өмнө нь тэр  Ираны пуужингийн төвийг Goofle-ын  картуудаас олсон чадсан байна. Энэхүү цогцолбор нь хэд хэдэн байшин барилга, түүний дотор морины тах хэлбэртэй том байшинтай ажээ. Зарим байшин барилгын урт нь 160 метрээс давж байна. Цогцолбор ямар зориулалттайг шинжээч тайлбарлаж чадахгүй байна. “Надад өчүүхэн ч мэдэх юм алга, энэ нь  том бөгөөд яаруу сандруу барьсан байж болох юм” гэж Томсон хэлжээ. Түүний нээлт нь Хятад улс  хиймэл дагуулын эсрэг систем байгуулахаар шийдвэрлэсэн гэх цуу яриа гарсантай цаг хугацааны хувьд давхацсан юм. Энэ нь цөлийн байгууламжийг нэлээд их дуулиантай болгож байна. Гэсэн ч нарны аймгийг судлах нүсэр том цогцолборын нэг хэсэг болж буй асар том антенныг Кашгар хотоос холгүй газарт барьж байгаа тухай  түрүүнд нь Space.com портал мэдээлжээ. Энэ цогцолбор нь жирийн завод юм уу агуулах байх  гэж зарим шинжээч үзэж байна. Кашгар хот байдаг Шинжаан-Уйгарын өөртөө засах орон нь эдийн засгийн онцгой бүс  гэдгийг мэргэжилтнүүд дээрх таамаглалыг нотлох баримт болгон дурдаж байна. Одоо цөлд олон үйлдвэр, дэд бүтэц барих өргөн цараатай ажил өрнөж байгаа ажээ. Ингэхдээ учир битүүлэг цогцолбор төмөр замын шугам болон нисэх онгоцны буудлын ойролцоо байгаа нь жирийн аж үйлдвэрийн обьект гэж үзэх боломж олгож  байна. Үүнээс гадна, хятадын эрх баригчид нууц обьектыг суурин газрын ойролцоо барих нь юу л бол гэж шинжээчид цохон зааж байна. Үүний сацуу, тэдний үзэж байгаагаар цогцолборт ямар нэг бэхлэлт юм уу хяналтын шовгорууд байхгүй, харин нисдэг тэрэгний бууж хөөрөх талбай байгаа ажээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

pol:
mongoliin turd baigaa dampuu uls turchidin buynaar haymdhan avaj bgaa har altnii aguulah
2013-01-14
o:
d
2013-01-14