
Испанийн Севилья хотын “Hospital de Valme” эмнэлгийн эмч нар унтаж байхад амьсгал түгжирдэг байдлыг шинжлүүлэхээр эмнэлэгт хандсан янз бүрийн насны бараг таван мянган өвчтөнийг дөрвөн жил хагасын турш ажиглажээ. Унтаж байхдаа хурхирах болон хорт хавдартай болох хоёр хоорондоо хамааралтайг шинжээчид тогтоосон байна гэж гадаадын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
Шинжилгээ хийж эхлэх үед нэг ч өвчтөн харт хавдрын өвчингүй байжээ. Шинжилгээнд хамрагдагсдад амьсгал тасалдах шинж тэмдэг хүчтэй илрэх тусам, шинжилгээний явцад янз бүрийн хорт хавдрын онош илүүтэй тавигдсан байна. Амьсгал тасалдах нь шөнө унтахдаа хурхирдаггүй хүмүүстэй харьцуулахад янз бүрийн хорт хавдар илрэх эрсдэлийг хоёр гаруй дахин нэмэгдүүлж байжээ. Ийм харилцан холбоо 65-аас доош насны эрчүүдэд илэрсэн байна. Амьсгал байнга тасалддагаас болоод үүсдэг биеийн эд эсэд хүчилтөрөгч дутагдах нь хорт хавдартай болохын гол хүчин зүйл байсныг судлаачид тэмдэглэжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ