
Баасан гаригт Хятадын статистикийн газраас нийтлүүлсэн мэдээнээс үзвэл, 2012 оны арванхоёрдугаар сард тус оронд хэрэглээний үнийн индекс 2011 оны мөн сарынхтай харьцуулбал 2,5 хувиар өссөн нь 2012 оны арваннэгдүгээр сарынхаас 0,5 хувийн пунктээр их болжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хэрэглээний үнийн индекс өссөн нь хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа шинэ ногооны үнэ нэлээд нэмэгдсэнтэй холбоотой юм гэж статистикийн газрын хотын газрын төлөөлөгч Юй Цюмэй тэмдэглэсэн байна. Энэ жил хоёрдугаар сарын 10-нд тохиох хаврын баярын дараа дулаарахаар хүнсний шинэ бүтээгдэхүүний үнийн өсөлтөд ирэх дарамт буурна гэж тэр таамаглаж байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус оронд хүнсний бүтээгдэхүүний үнэ 2011 оны мөн сарынхаас дунджаар 4,2 хувь, тухайлбал шинэ ногооны үнэ 14,8 хувь, үр тарианы үнэ 4,1 хувь, мах, шувууны мах, эдгээрээр хийсэн хүнсний бүтээгдэхүүний үнэ 1,4 хувь, маслын үнэ 4,5 хувиар тус тус өссөн байна. Үүний хамт өнгөрсөн оны сүүлийн сард тамхи болон согтууруулах ундааны үнэ 1,5 хувь, хувцасных 1,9 хувь, гэр ахуйн бараа болон засвар үйлчилгээний үнэ 1,7 хувиар өсч, тээврийн үйлчилгээ, холбооны үнэ урьдын хэмжээнд байж, орон сууцны үнэ гурван хувь, түүний дотор сууцны түрээсийн төлбөр дунджаар 3,3 хувиар өссөн байна. Дүнгийн тоо баримтаас үзвэл, 2012 онд Хятадад хэрэглээний үнийн индекс 2011 оныхтой харьцуулбал 2,6 хувиар өсчээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ