
Мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар ирэх мягмар гаригаас наана Хятадын нийслэлд амьсгалах аргагүй болж байна. Бээжин хотод агаарын бохирдлын хэмжээ дээд цэгтээ хүрчээ. Онцын шаардлагагүй бол гадаа гарахгүй байхыг эрх баригчид хотын оршин суугчдад уриалж байна гэж Ассошиэйтед пресс агентлаг уламжилжээ. Нэгдүгээр сарын 12-ны бямба гаригт БНХАУ-ын нийслэлийн тэнгэр хорт утаанд хучигдсан байжээ. Бээжин хотын агаар мягмар гариг хүртэл амь насанд аюултай хэмжээнд байх болно гэдгийг мэргэжилтнүүд мэдээлж байна.
Агаарын бохирдлолтын индекс одоо 176-442 нэгжийн хооронд хэлбэлзэж байгаа ажээ. Зарим дүүрэгт байдал үүнээс ч долоон дор байна. Тухайлбал, АНУ-ын элчин сайдын яам байдаг дүүрэгт индексийн утга 728 нэгжийн хавьд байгаа ажээ. Харин индексийн утга 50 болон үүнээс бага байгаа нөхцөлд агаарыг цэвэр гэж үздэг байна. 300-500 нэгж хүртэл бохирдсон агаар хүний амь насанд аюултай юм. Хэрвээ агаарын бохирдолтын индекс 500 хүртэл нэгжид хүрвэл Бээжин хотын эргэн тойронд байдаг үйлдвэрийн газруудын хүчин чадлыг бууруулах захирамжийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БНХАУ-ын эрх баригчид өгсөн юм. Гэвч одоо энэ арга хэмжээ тус болоогүйг тоймчид тэмдэглэж байна. Өнгөрсөн жил хятадын нийслэлийн агаарын бохирдлоос болж 8500 хүн нас баржээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ