Малайзчууд хятад эзнийхээ захиалгаар Монголыг онилжээ

img

Эрүүгийн цагдаагийн газрынхан олон улсад мөрдөн шалгахад хамгийн хүндрэлтэйд тооцдог “card fraud” буюу картны залилангийн гэмт хэрэг үйлдсэн Малайз, Сингапурын бүлэглэлийг өнгөрсөн дөрөвдүгээр сард илрүүлсэн. Монгол Улсын томоохон банкуудаас хуурамч төлбөрийн карт ашиглан 133 сая 64 мянга 678 мянган төгрөг залилсан гадаадын зургаан иргэн энэ сарын 7-нд Чингэлтэй дүүргийн шүүхээс 10.2-10.1 жилийн хорих ял оноосон юм. Хуулийнхны дунд шинэ төрлийн хэрэг гэж тодотгож буй хуурамч төлбөрийн картаар залилан хийсэн хүмүүс ямар учраас Монголд ирж, энэ гэмт хэргийг үйлдэх болов.

ХЯТАД ЭЗЭН НЬ ӨРӨӨР БАРЬЦААЛЖ, МОНГОЛ РУУ ИЛГЭЭЖЭЭ

Малайзын иргэд болох Су Го Шин, Вон Жиан Лун, Чуа Син Ви нар нь “Fire” хочит Ху гэдэг хятад эртэй мөрийтэй тоглоом тоглож байгаад их хэмжээний өрөнд оржээ. Тэд Худ өрөө төлөөгүй учир түүнийг эзэн хэмээн дуудаж, өгсөн үүрэг даалгаврыг нь гүйцэтгэсээр иржээ. Нэг өдөр тэднийг Ху Вьетнам улсруу хамт нисэхийг үүрэгдсэн байна. Вьетнамд очсон хойноо Ху тэдэнд өөрсдийнх нь нэр дээр хэвлэсэн олон улсын мастер, виза картыг өгсөн байна. Ингээд “Энэ картыг айх аюулгүйгээр хэрэглэж болно. Маш их ашиг олох ажил та нарыг Монголд хүлээж байна. Та гурав Монгол руу одоо шууд ниснэ. Тэнд Кен гэдэг хүн тосч авна. Тэр хүний заавар зөвлөгөөгөөр ажиллана шүү. Картаар бараа худалдаж ав. 1000 ам.долларын үнийн дүнгээс арван хувийг нь та нарт өгнө. Малайзад ирээд мөнгөө авч, өрөө дараарай” гэжээ. Ингээд Су Го Шин, Вон Жиан Лун, Чуа Син Ви нар Монгол руу нисч, Улаанбаатар хотод 2012 оны дөрөвдүгээр сарын 9-нд газарджээ. Буусан хойноо Су Го Шин Кен рүү утсаар залгаж зааварчлуулаад таксигаар “Чингис хаан” зочид буудлын 524 тоот өрөөнд очсон байна. Буудалдаа буугаад 16.00 цагийн үед дөрвүүлээ гарч 9413….. гэсэн гурван хос дугаарыг зөвхөн Су Го Шиний нэр дээр авсан байна. Тэндээсээ Улсын их дэлгүүрт очиход Кен тэр гуравт “Та гурав намайг сайн харж бай, би үнэт эдлэлийн лангуугаар явна. Тэгээд толгойгоо маажвал тэр лангуунаас үнэт эдлэл авна гэж ойлгоорой, Тэр лангуунаас хамгийн том, үнэтэй алтан гинж, бөгжийг нь авна шүү” гэж хэлжээ. Вьетнамаас ирэхийн өмнө эзэн Ху нь тэдэнд 51ширхэг төлбөрийн карт өгч явуулсан байна. Ингээд төлөвлөсний дагуу УИДт орж, Кенийн толгойгоо маажсан лангуунаас гурван ширхэг алтан гинжийг долоон сая төгрөгөөр авчээ. Мөн дээд давхраас нь өөрсдөдөө оймс, зузаан куртик худалдан авсан байна.

МАЛАЙЗУУД ДӨРӨВ ХОНООД БУЦАХ БАЙЖЭЭ

Маргааш нь малайзууд УИД-т дахин очиж Кенийн зааж өгсөн аргаар хамтдаа 11 ширхэг хүзүүний алтан гинжийг “Номин алт-2” дэлгүүрээс авсан байна. Дараа өдрийн 13.00 цагийн үед буудлаас гарч мөн л хүзүүний гурван гинж, нэг алтан бөгж авчээ. Тэндээсээ гарч Сүхбаатарын талбайн хажуу талын “Централ тауэр” дотор байрлах “Hugo boss”, “LV”, “Burberry” дэлгүүрээс хувцас, чемодан зэргийг авчээ. Энэ мэтээр тэд урьдчилан бэлдсэн хуурамч төлбөрийн картыг ашиглан Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн “Скай” худалдааны төв, “Номин их дэлгүүр”, “Централ тауэр”, “Бодь электроникс” ХХК-иас өндөр үнэтэй барааг худалдан авсан байна. Харин төлбөрийг нь Голомт, Худалдаа хөгжлийн банк, “ХААН” банкны бэлэн бус мөнгөний ПОС машинаас хуурамч төлбөрийн картаар дамжуулан хийдэг байжээ. Су Го Шин, Вон Жиан Лун, Чуа Син Ви нар нь Монголд дөрөв хоног ажиллаад дөрөвдүгээр сарын 13-нд буцах тасалбар бичүүлжээ. Харин гэмт этгээдүүдийг зугтахын өмнөхөн Эрүүгийн цагдаагийн газрынхан илрүүлэн баривчилсан юм.

ХУ-ГИЙН ИЛГЭЭСЭН ӨӨР НЭГ БАГ

Хятад эзэн Ху-гийн өөр нэг баг Монголд гуравдугаар сарын сүүлээр ирээд байжээ. Тэднийг Чиа Гуан Сун, Хор Чи Чай гэдэг. Сингапурын иргэн Хор Чи Чайгийн хувьд Монголд ирэхээсээ нэг сарын өмнө Ху-тай мөрийтэй тоглож, их хэмжээний өрөнд оржээ. Худ 20 мянган ам.долларын өртэй болсон түүнд өрөө дарах арга зааж өгсөн нь мөн л Монголд очиж залилан хийх байв. Тэрээр найман жилийн өмнө 3000 ам.долларын өрөнд орсон Чиа Гуан Сунтай хамт Монголд иржээ. Тэднийг “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Кен тосч аваад хамт нэг зочид буудалд байрласан байна. Ху-гийн даалгаснаар томоохон дэлгүүрээс хуурамч картаар худалдаа хийж, бараагаа Кенд хураалгаж байжээ. Ху эзэн нь Чиа Гуан Суныг Монгол руу илгээхдээ зургаан ширхэг, Хор Чи Чайд 20 ширхэг карт өгч явуулжээ. Эдгээр картыг тэдний нэр дээр үйлдвэрлэсэн байсан бөгөөд ямар ч эрсдэл үүсдэггүй байв. Учир нь, банкны ПОС машинаар гүйлгээ хийхэд нууц үг шаардахгүйгээс гадна, карт эзэмшигчийн мэдээлэлтэй тохирч байвал болчихдог ажээ. Тэд Кенийн зааварчилснаар дөрөвдүгээр сарын 1-нээс эхлээд “Скай” худалдааны төв, “Номин их дэлгүүр”, “Централ тауэр”, “Бодь электроникс”-ийн томоохон дэлгүүрээр хэсч алтан бөгж, гинж, бугуйвч, брэндийн үнэртэй ус, цүнх, хувцас, гутал, түрийвч худалдаж авсаар байжээ. Эрүүгийн цагдаагийнхан шуурхай ажиллаж банк залилагчдын эхний ээлжийг дөрөвдүгээр сарын 13-нд баривчилсан бол хоёр дахь багийг маргааш нь илрүүлсэн байна. Гэмт хэрэгтнүүд өмнө нь нэгнийгээ таньдаггүй байсан бөгөөд Монголд ирсэн хойноо танилцжээ. Харин Ху эзний тэдний нэр дээр үйлдвэрлэж өгсөн картууд хуурамч карт гэдгийг аль ч мэдээгүй байсан гэдэг. Энэ бүх хэрэгт зааварлагчаар оролцсон “Кен” буюу Тэ Ю Лин нь Малайзад байхдаа монгол охинтой танилцжээ. Тэр охиноор монгол хэл бага зэрэг заалгасан учраас Ху-гийн даалгавраар Монголд ирсэн байна. Түүний үүрэг бол Монголд ирсэн хүмүүст зааварчилж, бүх барааг өөрийн эзэн “Fire” буюу Ху-д аваачиж өгөх явдал байв. Тийм учраас гэмт хэрэгтнүүдийг хэргээ үйлдэх үед нь хянаж, ойролцоохь кафе, ресторанд хооллонгоо хүлээдэг байжээ. Монголын хуулийг уландаа гишгэж, хууль хүчний байгууллагыг дорд үзэж, гэмт хэрэг үйлдэх боломжтой улс гэж үзсэн тэдний үйлдэл ийнхүү илчлэгдсэн юм. Анхан шатны шүүхээс Чуа Син Ви, Вон Жиан Лун, Су Го шин, Чиа Гуан Сун, Хор Чи Чай, Тэ Ю Лин нарыг “Худалдаа хөгжлийн банк”-нд 43 сая 668 мянга 490 төгрөгийн, “Голомт” банкинд 83 сая 198 мянга 228 төгрөгийн, “ХААН” банкинд зургаан сая 197 мянга 960 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон. Тиймээс ЭХТАийн 148.4-т зааснаар Тэ Ю Линд 10 жил хоёр сар, Чуа Син Ви, Вон Жиан Лун, Су Го Шин, Чиа Гуан Сун, Хор Чи Чай нарт 10 жил нэг сарыг чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх, хүн тус бүрээс нэг сая төгрөгийн эд хөрөнгө хураах ял оногдуулсан байна.

АНУ, АНГЛИ, СИНГАПУР, ЭНЭТХЭГИЙН БАНКНЫ КАРТЫГ ХУУРАМЧААР ХИЙЖЭЭ

Гэмт этгээдүүд дээрх залиланг хийхдээ 51 карт ашиглажээ. Шинжээчид дээрх картны 49 нь хуурамч, хоёр нь жинхэнэ карт байж болно гэж үзсэн байна. Жинхэнэ гэж үзэж байгаа хоёр карт Малайз улсын “Maybankard” болон “CIMB” банкнаас гарсан картууд байжээ. Харин хуурамч гэж үзсэн 49 ширхэг картын 24 нь олон улсын Visa карт нэрээр дараахи банкууд гаргасан мэтээр хэвлэсэн байжээ. Тодруулбал, “OCBC” банк АНУ, “CITIBANK” АНУ, “Standart Chartered” Англи, “HSBC” Англи, “CHAS” АНУ, “DBS” банк Сингапур улсынх аж. Мөн хуурамч гэж үзсэн 25 ширхэг карт нь олон улсын MasterCard карт нэрээр “OCBC”, “CITIBANK”, “Standart Chartered”, “HSBC”, “CHAS”, Энэтхэгийн “ICICI” банкны нэрээр үйлдвэрлэгдсэн байжээ. Энэ бүх хуурамч картыг хэргийн гол захиалагч “Fire” хочит Ху үйлдвэрлэдэг бололтой. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, дэлхийн нийт картын 70- 80 хувийг Мастер, Виза гэсэн хоёр төрлийн карт эзэлдэг байна. Мастер, Виза картын алин болохыг картын дугаарын хамгийн эхний тоогоор ялгадаг ажээ. Хэрвээ хамгийн эхний дугаар нь тавын тоо байвал Мастер карт, дөрвийн тоо байвал виза карт юм. Гэмт этгээдүүд 31 картаар Худалдаа хөгжлийн банктай харьцдаг үйлчилгээний байгууллага дээр байрлаж байгаа карт уншигчаар худалдаа хийжээ. Үүнээс таван картын найман оролдлого амжилттай болж гүйлгээ хийсэн байна. Картуудаар хийсэн гүйлгээний он, сар, өдөр, цаг, минут бүгд тодорхой үлджээ. “Худалдаа хөгжлийн банк”-ны эх сурвалж энэ талаар “Ер нь картыг карт уншигчаар уншуулах тохиолдолд карт уншигч машин нь манай банкных байвал гүйлгээ хийх зөвшөөрөл манай банк руу ирдэг юм. Манай банк ирсэн мэдээллийг нь картын төрлөөс хамаараад Маster, Visa картын төв рүү мэдээллийг хүргүүлнэ. Маster, Visa картын байгуулллага манай банкнаас ирсэн мэдээллийг хүлээн аваад яг тухайн картыг гаргагч банк руу зөвшөөрөл хүссэн мэдээллийг хүргүүлнэ. Тухайн карт гаргагч банк нь аль ч улсынх байж болно. Ингээд карт гаргагч банк зөвшөөрөл хүссэн мэдээллийг хүлээн аваад мэдээлэл тухайн карт эзэмшигчийн мэдээлэлтэй тохирч байвал зөвшөөрсөн хариуг өгдөг. Ингэж карт уншуулж хариу ирэх процесс 8- 18 секундэнд хийгддэг. Энэ хугацаанд татгалзсан хариу эсхүл зөвшөөрсөн хариу ирж гүйлгээ хийдэг” гэв. Харин “Голомт” банкны төлөөлөгч “Мастер болон Виза картуудын дугаарыг шүүж үзэхэд уг 51 ширхэг картын 27 ширхэг картаар манай банкны харилцагч байгууллагуудаар гүйлгээ хийж дөрвөн ширхэг картны зургаан оролдлого амжилттай болсон байна” гэжээ. “ХААН” банкны төлөөлөгч “51 ширхэг мастер болон виза картны манай банкаар дамжин хийсэн гүйлгээг шалгахад таван сая 209 мянга 960 төгрөг болж байна. Тэгэхээр энэ гүйлгээ хийсэн карт нь өөрөө хуурамч гэдэг нь тогтоогдсон тул манай банк хохирч үлдэх болоод байна” гэжээ. Учир нь “ХААН” банк 2006 оноос Виза интернэншл, Мастер кард ворлдвайд олон улсын байгууллагад дэд гишүүнээр элсэн орж байсан ба 2009 онд үндсэн гишүүнээр элсчээ. Олон улсын байгууллагад дэд болон үндсэн гишүүнээр элснээ гэдэг нь тухайн байгууллагаас гаргаж байгаа бүхий л дүрэм журмыг дагаж мөрдөнө гэсэн үг юм байна. 2008 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн Виза интернэншл олон улсын байгууллагын INTL vol.1 журамд “2010 оны аравдугаар сарын 1-ний дотор гишүүн байгуулагууд нь чип картын системд шилжих шаардлагатай. Хэрвээ чип картын системд шилжээгүй тохиолдолд карт гаргагч банкны хариуцлагыг хүлээн авагч байгууллага хариуцна” гэж заасан байдаг ажээ. Энэ заалтаар “ХААН банк” чип картны системд шилжээгүй учир бүх хариуцлагыг өөр дээрээ хүлээж авна гэсэн үг. Мастер картын хувьд үүнтэй нэг адил учраас ХААН банк хохирч үлдэхээр байгаа” гэсэн юм. Г.Улсболд Эх сурвалж: “Үндэсний шуудан”

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

setgegdel:
энэ явдал эрүүгийнхний ч сайнд биш худалдаа хөгжлийн банкны тагнуулын систем мэдээд цагдаад мэдэгдэж эрүүгийнхэн УИД-ийг бүсэлж байгаад барьсан хэрэг шд. ХХБ-ны сайн системийн ачаар мэдээгүй бол тэгээд л бүгд л хохироод үлдэх байлаа. Монголд үнэн юм их ховорджээ. Цагдаагийнханд ямар элэнцгийнхэн төлбөрийн картын луйврыг илрүүлэх мэдлэг байдгын, цалингийн картаа ч сайн ашиглаж мэдэхгүй...
2013-01-15
Malaiz ner bish bna. Tendhiin hiataduud bololtoi. Malaichuud lalyn shashintai tul her uur.
2013-01-14
zochin:
Mongol hel zaaj ugsun yanhan huuhed zunduu card ugsun baigaa daa teriig hen gedgii shalgaj hileer irehed ni cardiig ni avahgui bol
2013-01-14
zochin:
ene haltar malaizuudiig huuj gargaache
2013-01-14
Malaiz ner bish bna. Tendhiin hiataduud bololtoi. Malaichuud lalyn shashintai tul her uur.
zochin:
Hyatad hund urund orson bol tulj salahiin tuld yahaas ch butsahgui baina.Manaihan toglood urund oroh bitgii hel 1-niihe ed hurungu mungiig avchaad tuldgui.Tsagdaagin ajiltnuud sain baina.yamar banknii mergejilten bish iim hergiig bogino hugatsaand ilruuleed ulsiin heden bankiig dampuuuruulah bodlogo Hujaa nar hiij baigaa ch yum biluu.Bankniihan ehnii guilgeen deer 1 iim huuramch guilgee orood irlee gedgui yum baihda duursen teneguud. haalganii hun bankindaa avaad bai bankiig chini dampuuruulj uguud salah baihdaa
2013-01-14
khanbank gohinee, dandaa erguu sdakuud ajilladag
2013-01-14
eku:
манай эрүүгийн цагдаагийн ажилтнууд сайн ажилласан байна
2013-01-14
khanbank gohinee, dandaa erguu sdakuud ajilladag
ene dawarsan malaizuudiig yah we. mongol emegteig alna bas odoo mongol bankuudiig nutagt n deeremddeg bolj. naaduulaa chaga deglemtei horihod oruulaad undserheg uzeltei horigdol mongolchuudaar aluulj bwal taarna
2013-01-14
монгол:
ЭЭ МЭДЭХГҮЙ ДЭЭ. ХУ ЖАА НАР ГЭЖ БАЙГАА НЬ ЮУ Л БОЛ. ЗҮҮН ӨМНӨД АЗИЙНХАН Ч ИЙМ ЮМАНД ГАРШСАН ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ
2013-01-14
zochin:
Hujaa nar herees heterlee 76aa
2013-01-14
Vol:
Үүнийг манай тагнуулын газрынхан үргэлжлүүлж сайн шалгаж магадгүй хөрш улсын бодлого байж ч мэдэх юм
2013-01-14
bat:
End manai xiliixen xolbootoi shu ter olon kartiig shalgalgui oryylsan manai eruugiixen sain ajiljee
2013-01-14
жа:
хужаа нарыг хянах олноор оруулж сууришуулж байна шүү дээ одоо гудамжаар шалгаж буцаадаг бол
2013-01-14
ter mongol yanhniig olj shalga hu giin dor bjil bsan bj taaraa tegeedch ingej iheer yavuuldag ni oilgomjtoi ortei hynee zugaaluuldag gej yu bdgiin be
2013-01-14
tamgach:
ter hu-g hyis temtreh bag yavuul ter bol mongol yndesnii byren erhend haldaj bn, huja syyliin yed manaid huuramch mongon temdegt iheer shahaj bga ni bidniig hoosruulj ediin zasgiig mine ungaah gesen alhmuud hiigdeed ehellee
2013-01-14