Ц.Энхжаргал 10 дахь алтан медалиа зүүж 3 шинэ аварга төржээ

img

Чөлөөт бөхийн УАШТ-ний хоёр дахь өдөр эрэгтэй 60, 74, 96 кг, эмэгтэй 48, 55, 63, 72  кг-ийн жингийн барилдаан болов. 60 кг-ийн жинд Э.Ням-Очир болон Б.Нэмэхбаяр, Т.Даваахуяг болон Б.Баянмөнх, Б.Баянмөнх болон Д.Цогтбаатар, 74 кг-ийн жинд С.Нямбаяр болон Б.Өлзийсайхан, Б.Анхбаяр болон П.Өнөрбат, Б.Анхбаяр болон Д.Гомбодорж, 55 кг-ийн жинд Ц.Энхжаргал болон Э.Нарангэрэл, 55 кг-ийн жинд П.Орхон болон Э.Сумьяа, С.Бямбацэрэн болон П.Орхон, 72 кг-ийн жинд О.Бурмаа болон Б.Одончимэг нарын хоорондын барилдаан онц сонирхолтой болж үзэгчдийг уулга алдуулж байлаа. Тийм болоод ч тэр үү тэмцээний хоёр өдөр үзэгчид олон байлаа. Энэ өдөр 60 кг-ийн жинд “Гацуурт-Олимп” клубын бөх Б.Баянмөнх, 74 кг-ийн жинд “Харгант-Цамхаг” клубын бөх Б.Анхбаяр, мөн клубын бөх А.Батмөнх нар анх удаагаа улсын аварга болж нийт 14 жингийн 7 жинд шинэ залуу бөхчүүд тэргүүлж мөн олон залуу бөх медальд хүрч чөлөөт бөхийн шинэ үе гарч ирж байгааг харууллаа. А.Батцэцэг, Т.Даваахуяг, Н.Лхамгармаа, Х.Мөнхжаргал, Ц.Намуунцэцэг, С.Нэмэхбаяр, Б.Нямбаяр, Г.Отгонжаргал зэрэг медальд хүрнэ, дээгүүр өрсөлдөнө гэж байсан зарим бөхчүүд үе тэнгийнхээ ширүүн өрсөлдөгч нарт дийлдэж медаль хүрсэнгүй. 48 кг-ийн жинд Гавьяат тамирчин Ц.Энхжаргал түрүүлж УАШТ болон Спортын наадмаас 10 дахь алтан медалиа авч авьяаслаг, босоо бөх гэдгээ нотоллоо. Тэрбээр спортын наадмаас хүрэл, УАШТ-нээс хошой мөнгө медаль мөн авч байжээ. Тэрчлэн олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг УАШТ болон Спортын наадмын 10 дахь медаль түүний дотор 7 дахь алтан медалиа хүртжээ. Гавьяат тамирчин С.Батцэцэг 63 кг-ийн жинд гол өрсөлдөгчид нь дээд жинд шилжсэн учир жиндээ дөрөв дараалан цэвэр ялалт байгуулж тасархай байлаа. Олон улсын хэмжээний мастер Г.Мандахнаран гурав дахь удаагаа түрүүлж энэ жил том амжилт гаргах байх гэсэн найдварыг дахин төрүүлэв. Б.Анхбаяр, Э.Бэхбаяр, С.Батболд, Б.Баянмөнх, Э.Даваачимэг, Г.Идэрхүү, Б.Номин, П.Орхон, Б.Хаш-Эрдэнэ, С.Цэрэнчимэд нарын итгэл хүлээлгэж байгаа залуу бөхчүүд сайн барилдлаа. Гэвч амжилт бахархлын хажуугаар шүүмжлэлтэй хандах асуудал байна. Зарим жинд тухайлбал эмэгтэй 48, 72 кг-ийн жинд буюу олимпийн жинд залуу халаа хэрэгтэй байгааг энэ УАШТ дахин харууллаа. Эрэгтэй 96, 120 кг-ийн жинд А.Батмөнх, Н.Золбоо, Х.Оргилболд, О.Хүдэрбулга зэрэг залуу бөхчүүд хүч түрэн гарч ирж байгаа ч үзэгчдийн хүсэн хүлээсэн хэмжээний өрсөлдөөн гарсангүй. Өнгөрсөн жил болсон Спортын их наадамд дээрх хоёр жинд нийт 27 бөх зодоглож байсан болж энэ УАШТ-нд 29 бөх барилдсан нь чамлалттай байлаа. Манай бөхчүүдийн өндөр амжилт гаргадаг 60 кг-ийн жинд доод жингийн бөх нь орж ирүүтээ түрүүлчихэж байна. “Алдар” нийгэмлэгийн дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр, “Хангарьд” клубын дасгалжуулагч Ч.Раднаабазар, “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн дасгалжуулагч Л.Бадарч нар хамгийн их сэтгэлийн хөдөлгөөнтэй байсан бол “Харгант-Цамхаг” клубын дасгалжуулагч Ж.Дандар, “Замчин” клубын дасгалжуулагч З.Дүвчин тэрчлэн Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр нарын шавь нар хамгийн олон медаль авч ихэд баяртай байлаа. “Гацуурт-Олимп” клубын дасгалжуулагч О.Пүрэвбаатар 3 эрэгтэй бөхөө зодоглуулсан нь гурвуулаа медальд хүрч багаараа хоёрдугаар эзэлж сэтгэл хангалуун байв. Шүүлтийн тухайд зарим шүүгч дэвжээн дээр цаг хугацааны мэдрэмж дутах, сандарч тэвдэн буруу гараа өргөж өгч байгаа оноогоо буруу заах зэргээр үзэгчид, дасгалжуулагчид, бөхчүүдийг бухимдуулж бөхчүүд цаашлаад дасгалжуулагч нарыг хохироож болзошгүй байсандаа хойшид анхаарах биз ээ. МЧБХ-ны ерөнхийлөгч Л.Чинбат ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг Завхан аймгийн Биеийн тамир, спортын хорооны бөх А.Батхуяг, “Алдар” спорт хороооны бөх П.Орхон, ”Хилчин” спорт хорооны бөх А.Цэндсүрэн нарт олголоо. “Хүчит чулуут” компаниас эмэгтэй чөлөөт бөхийн олимпийн жин болох 51, 55, 63, 72 кг-ийн жингүүдэд түрүүлсэн Ц.Энхжаргал, С.Бямбацэрэн, С.Батцэцэг, Б.Одонтуяа нарыг тус бүрийг 500 мянган төгрөгөөр урамшуулсныг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Батзаяа гардуулав.

            Чөлөөт бөхийн 2013 оны УАШТ-ний дүн

Эрэгтэй

55 кг-1. Эрдэнэбатын Бэхбаяр /”Хүч” спорт хороо/ 2. Содномдашийн Батболд /”Гачуурт-Олимп” клуб/ 3. Батболдын Номин /”Гачуурт-Олимп” клуб/ 3. Гансүхийн Отгонбаатар /“Аврагч” спорт хороо/ Энэ жинд 33 бөх өрсөлджээ. 60 кг               1. Банзрагчийн Баянмөнх /”Гацуурт-Олимп” сургууль/ 2. Дамдинбазарын Цогтбаатар /”Алдар” спорт хороо/ 3. Бямбадоржийн Хаш-Эрдэнэ /”Алдар” спорт хороо/ 3. Энхсайханы Ням-Очир //”Хилчин” спорт хороо/ Энэ жинд 40 бөх өрсөлджээ. 66 кг               1. Ганзоригийн Мандахнаран /”Алдар” спорт хороо/ 2. Баттулгын Нямдорж /”Харгант-Цамхаг” клуб/ 3. Даваацэрэнгийн Хатанбаатар /”Арслан” клуб/ 3. Гантулгын Идэрхүү /”Гачуурт-Олимп” сургууль/ Энэ жинд 34 бөх өрсөлджээ. 74 кг               1. Батчулуун Анхбаяр /”Харгант-Цамхаг” клуб/ 2. Доржваанчигийн Гомбодорж /Хүч/ 3. Пүрэвжавын Өнөрбат /Дархан-Уул аймгийн ”Мега-Старс” клуб/ 3. Баасанцогтын Өлзийсайхан /”Мега-Старс” клуб/ Энэ жинд 33 бөх өрсөлджээ. 84 кг               1. Оргодолын Үйтүмэн /”Аврагч” спорт хороо/ 2. Гомбодоржийн Пүрэвдорж /”Харгант-Цамхаг” клуб/ 3. Мягмарын Мэндсайхан /Харгант-Цамхаг” клуб/ 3. Болор-Эрдэнийн Номиндалай /”Хангарьд” клуб/ Энэ жинд 31 бөх өрсөлджээ. 96 кг               1. Амарын Батмөнх /”Харгант-Цамхаг” клуб/ 2. Чагнаадоржийн Ганзориг /”Сүлд” спорт хороо/ 3. Доржхандын Хүдэрбулга /”Ганьт” клуб/ 3. Хүрэлбаатарын Оргилболд /”Алдартан” клуб/ Энэ жинд 28 бөх өрсөлджээ. 120 кг             1. Жаргалсайханы Чулуунбат /“Сүлд” спорт хороо/ 2. Нацагсүрэнгийн Золбоо /”Хүч” спорт хороо/ 3. Батнасангийн Гончигдамба /”Алдар” спорт хороо/ 3. Бат-Очирын Одгэрэл /“Мега-Старс” клуб/ Энэ жинд 21 бөх өрсөлджээ.

Эрэгтэй багийн дүн

Нэгдүгээр байр         “Харгант-Цамхаг” клуб, 47 оноо, дасгалжуулагч Жамсрангийн Дандар Хоёрдугаар байр       “Гацуурт-Олимп” клуб, 35 оноо, дасгалжуулагч Оюунбилэгийн Пүрэвбаатар Гуравдугаар байр      “Хүч” спорт хороо, 32 оноо, дасгалжуулагч Хэнмэдэхийн Амараа Дөрөвдүгээр байр     Дархан-Уул аймаг, “Хасу-Мегаватт” клуб, 28 оноо, дасгалжуулагч Цэндийн Баярсайхан Тавдугаар байр          “Хангарьд” спорт хороо, 26 оноо, дасгалжуулагч Чүлтэмбазарын Раднаабазар

Эмэгтэй

48 кг               1. Цогтбазарын Энхжаргал /”Замчин” клуб/ 2. Эрдэнэсүхийн Нарангэрэл /”Хангарьд” клуб/ 3. Алтангэрэлийн Цэндсүрэн /”Хилчин” спорт хороо/ 3. Баярсайханы Амаржаргал /Замчин” клуб/ Энэ жинд 24 бөх өрсөлджээ. 51 кг               1. Эрхэмбаярын Даваачимэг /”Хилчин” спорт хороо/ 2. Пүрэвдоржийн Цолмон /Баянзүрх дүүрэг/ 3. Бүүвэйбаатарын Хатантуул /”Арслан” клуб/ 3. Цогтбаатарын Бямбазаяа /“Алдар” спорт хороо/ Энэ жинд 14 бөх өрсөлджээ. 55 кг               1. Сүндэвийн Бямбацэрэн /”Аврагч” спорт хороо/ 2. Пүрэвдоржийн Орхон /”Алдар” спорт хороо/ 3. Эрдэнэчимэгийн Сумьяа /”Замчин” клуб/ 3. Лхагвасүрэнгийн Хонгорзул /”Хүч” спорт хороо/ Энэ жинд 13 бөх өрсөлджээ. 59 кг               1. Сүхээгийн Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо/ 2.  Тунгалагийн Мөнхтуяа /”Хангарьд” клуб/ 3. Баатаржавын Шоовдор /”Хөх чоно” клуб/ 3. Энхбатын Гантуяа /“Замчин” клуб/ Энэ жинд 15 бөх өрсөлджээ. 63 кг               1. Соронзонболдын Батцэцэг /”Хилчин” спорт хороо/ 2. Цэенпилийн Шинэхүүхэн /”Хүч” спорт хороо/ 3. Хөхөөгийн Мөнхтуяа /”Хүч” спорт хороо/ 3. Бүрнээбаатарын Нямгэрэл /Орхон аймгийн ”Ирээдүйн одод” спортын дунд сургууль/ Энэ жинд 16 бөх өрсөлджээ. 67 кг               1. Очирбатын Насанбурмаа /”Хүч” спорт хороо/ 2. Шархүүгийн Түмэнцэг /”Хилчин” спорт хороо/ 3. Батхуягийн Золзаяа /”Дархан-Уул аймгийн “Хасу-Мегаватт” клуб/ 3. Энхбаярын Цэвэгмид /“”Алдар” спорт хороо/ Энэ жинд 8 бөх өрсөлджээ. 72 кг               1. Бадрахын Одончимэг /”Алдар” спорт хороо/ 2. Очирбатын Бурмаа /”Хүч” спорт хороо/ 3. Зоригтын Болортунгалаг /”Хилчин” спорт хороо/ 3. Доржготовын Мөнхтуяа /”Алдар” спорт хороо/ Энэ жинд 7 бөх өрсөлджээ.

Эмэгтэй багийн дүн

Нэгдүгээр байр         “Алдар” спорт хороо, 59 оноо, дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр Хоёрдугаар байр       “Хүч” спорт хороо, 48 оноо, дасгалжуулагч Хэнмэдэхийн Амараа Гуравдугаар байр      “Замчин” клуб, 46 оноо, дасгалжуулагч Зэвэгийн Дүвчин Дөрөвдүгээр байр     “Хилчин” спорт хороо, 45 оноо, дасгалжуулагч Нэргүйн Түмэннаст Тавдугаар байр          “Хангарьд” спорт хороо, 33 оноо, дасгалжуулагч Чүлтэмбазарын Раднаабазар

Багийн нэгдсэн дүн

Нэгдүгээр байр         “Алдар” спорт хороо, 82 оноо, дасгалжуулагч Цэрэнбаатарын Цогтбаяр Хоёрдугаар байр       “Хүч” спорт хороо, 80 оноо, дасгалжуулагч Хэнмэдэхийн Амараа Гуравдугаар байр      “Хангарьд” спорт хороо, 59 оноо, дасгалжуулагч Чүлтэмбазарын Раднаабазар Дөрөвдүгээр байр     “Хилчин” спорт хороо, 62 оноо, дасгалжуулагч Нэргүйн Түмэннаст Тавдугаар байр          “Замчин” клуб, 56 оноо, дасгалжуулагч Зэвэгийн Дүвчин А.Алт  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

чи ойлгомжоо сайжруулаад тэгээд дараа нь бичиж болно шүү дээ хө. найзаа нтр
2013-01-14
a.Altaas oor oilgomjtoi bichih hun baihgui yu?
2013-01-14
чи ойлгомжоо сайжруулаад тэгээд дараа нь бичиж болно шүү дээ хө. найзаа нтр