“ТВ 7 хоног” сэтгүүлийн шинэ дугаарт

img

Долоо хоног тутмын теле хөтөлбөрийг уншигчдадаа хүргэдэг “ТВ 7 хоног” сэтгүүлийн шинэ долоо хоногийн дугаар хэвлэгдэн гарлаа. Дугаарын “Үзэгчийн булан”-д манай телевизүүд хэр спортлог талаар нийтэлжээ. Манайд бол барилдаж буй бөхчүүдээсээ олон камер байх нь холгүй байдаг. Морины уралдааныг үй түмэн машин дагадаг нь мөнөөх л замбараагүй телевизүүдтэй холбоотой. Ингээд манайд үйл ажиллагаа явуулж байгаа телевизүүдийн спортын хөтөлбөрүүдийн тухай МҮОНТ-ийг гадаад мэдээнүүдээ дандаа хумсалж, хоцорч гаргадаг гэсэн бол UBS спортын уралдаан тэмцээн дамжуулахаасаа илүү дэлхийн мисс, рок поп гэх мэт зүйлд илүү анхаарлаа хандуулдаг гэжээ. Дугаарын зочноор оюутан байхаасаа олон амжилт дагуулсан нэгэн загвар зохион бүтээгч залууг урьсан байна. Түүнийг Хаймчигийн Батзаяа гэдэг. Тэрээр саяхан болсон “Гоёл-2013” наадмаас үндэсний хувцасны шилдэг зохион бүтээгчийн шагнал хүртжээ. Мөн цэцэг тарих дуртай загвар өмсөгч Б.Гуамаралын блиц таны сонирхлыг татах буйзаа. Энэ жил Америкийн тэргүүн хатагтай Мишель Обамагийн жил орж байгаа аж. Бүх цаг үеийн хамгийн сайхан эмэгтэй бол Одри Хенбери гэдэг нь гарцаагүй гэдгийг тус сэтгүүлийн хуудаснаас дахин олж мэднэ. 2001 оноос хойш ЮНЕСКО-гийн шийдвэрээр Битлзийн өдрийг нэгдүгээр сарын 16-нд тэмдэглэдэг болжээ. Зохиолч, зураач Т.Мандирын “Хорин нэгэн зул” номын Даян хааны тухай хөрөг зохиомжийг уншаарай. Засгийн газрын ХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг цахим сэтгэгдэлд яагаад дайн зарлав, Лондоны олимпийн медалийн салхийг хагалсан С.Ням-Очирын гэр бүл үрийн зулай үнэрлэх гэж байна, бас ноён Бондгор аав болох нь ээ гэдгийг “ТВ 7 хоног” дуулгаж байна. Папарацийн дуранд эрхэм гишүүн О.Содбилэг хөл хүндтэй эхнэртэйгээ, Н.Номтойбаяр дэгжин гэргийтэйгээ, хип хоп Н.Учрал тогос шиг хайрт бүсгүйтэйгээ өртжээ. Урт насалсан хүмүүсийн дээд амжилтууд ч уншигчдад урам хайрлах байх. Энэ долоо хоногт “Шат”, “Мулан”, “Гайхамшигт дөрөв”, “Лүүпэр” зэрэг уран сайхны кино хэзээ, ямар сувгаар гарахыг “ТВ 7 хоног” шууд хариулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ