
Их Британийн Хөдөлмөрийн сайд Мэттью Хэнкок (Matthew Hancock) 16-24 хүртэл насны залуустай ярилцах ёстой байсан нэвтрүүлгийг тасалжээ. “Дэйли мейл” сонины нэгдүгээр сарын 10-ны дугаарт ингэж бичсэн байна. Британийн телевизийн томоохон сувгийн нэг болох ITV өглөөний прайм-тайм шууд нэвтрүүлэгт сайд оролцох ёстой байжээ. Нэвтрүүлэг өглөөний 6.40 минутад эхлэх ёстой байсан байна. Сонинд бичсэнээр телевизийн компани сайдыг гэрээс нь авахуулахаар тусгай машин явуулжээ. Гэвч Хэнкокийн хэлснээр тэр нэг минут хожимдож, тэгээд түүнийг нэвтрүүлэгт оруулаагүй байна. Сайд өөрийнхөө ийнхүү хожимдсоныг унтчихаж гэдгээр тайлбарласан байна. Тэрээр “Ажилдаа цагтаа ирж байх хэрэгтэй, эс тэгвэл асуудалд орно гэдгийг энэ явдал бас дахин нотолж байна. Би үүнийг өөрийнхөө туршлагаар мэдэж авлаа” гэж сайд Твиттер дэх өөрийн блогт бичжээ.
Нэвтрүүлэгт сайдын зэрэгцээ Ажлын байрны төлөө тэмцэх залуучуудын төвийн төлөөлөгч Ян Паттисон оролцох ёстой байсан байна. Энэ явдлын дараа тэр өөрийн мэтгэлцэгчийг хоёр нүүр гаргаж байна гэж зэмлэжээ. Хэрвээ Хэннокийн оронд ажил горилогч байсан бол ийнхүү хожимдсоноороо ажилгүйдлийн тэтгэлэг гурван сар авахгүй байсан юм гэж Паттисон хэлсэн байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ