Хотын бохир агаарыг гэмт хэргийн буруутан гэж үзжээ

img

Хотын бохир агаар гэмт хэрэг ихсэхэд  нэрмээс болдог байна. Америкийн эрдэмтэд ийм дүгнэлт хийжээ. Луизиана муж улсын Шинэ Орлеан хотын Тулейний их сургуулийн эрдэмтэд  АНУ-ын томоохон хотуудын агаарын дээжийг судалж, түүнчлэн эдгээр хотын нийтлэг гэмт хэргийн  тоо, шинж чанарын тухай тоо баримт цуглуулсан байна. Гэмт хэргийн хэмжээ болон хотуудын агаар дахь хар тугалганы өндөр агууламж хоорондоо холбоотой гэж тэд үзэж байна. Хар тугалга нь ялангуяа хүүхэд насанд хүмүүсийн оюун ухаанд сөргөөр нөлөөлдөг гэж эрдэмтэд тайлбарлаж байна. Ингэснээр  ёс суртахууны тодорхой хэм хэмжээг ойлгох ойлголт  хүмүүст алдагдаж, тэд гэмт хэрэгтэн болж болзошгүй болдог байна гэж эрдэм шинжилгээний бүтээлийн хамтрагчдын нэг профессор Ховард Милке тайлбарлажээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ман:
манайх яанаа энэ их гэмт хэрэг үүнээс гарч байгаа юм биш байгаа
2013-01-14