
Сергей Удальцов “Шаар новшнуудын эсрэг аян”-ны үеэр
“Зүүний фронтын” зохицуулагч Сергей Удальцов ирэх хавар эсэргүүцлийн хугацаагүй ажиллагаа явуулж эхлэхийг санал болгов гэж “Интерфакс” агентлаг уламжилжээ. “Дулаарч эхлэх хаврын улирлыг эрх баригчид хэрхэн үзэж байгааг одоо бид харж байна, талбайд зогсох хүртэл өргөн олны эсэргүүцлийн хугацаагүй ажиллагаа явуулах хэрэгтэй” гэж тэр сэтгүүлчдэд мэдэгдэв. Энэ ажиллагаа хүчирхийлэлгүй, тайван болох ёстой гэж тэр хэлсэн байна. “Эсэргүүцлийн хөдөлгөөн хэвээр байгааг” нэгдүгээр сарын 13-ны өргөн цараатай ажиллагаа харууллаа” гэж Удальцов дурджээ. 2013 оны нэгдүгээр сарын 13-нд сөрөг хүчин Оросын хүүхдүүдийг америкчуудад үрчлүүлэхийг хориглосны эсрэг чиглэсэн “Шаар новшнуудын эсрэг аян” явуулсан юм. Уг ажиллагаанд 20 мянга гаруй хүн оролцлоо” гэж зохион байгуулагчид өөрсдөө хэлсэн байна. Гэвч ДХЯ-ны мэдээгээр уг арга хэмжээнд 9,5 мянган хүн оролцжээ.
Аяны төгсгөлд Удальцов Владимир Путиний хөргийг шатаасныг сөрөг хүчний өөр нэг нэрт зүтгэлтэн Илья Яшин буруушааж, Удальцовын энэ үйлдлийг “утгагүй явдал” гэж тодорхойлсон байна. Сергей Удальцов гудамж талбайд өргөн олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа явуулахыг түрүүнд нь удаа дараа уриалж байсан юм. Тэр Оросын нутагт, түүний дотор 2012 оны тавдугаар сарын 6-нд Москвагийн Болотная талбайд олныг хамарсан эмх замбараагүй явдал зохион байгуулахаар бэлтгэж байсан эрүүгийн хэрэгт холбогдсон хүмүүсийн нэг юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ