Францад ижил хүйстний гэрлэлтийн эсрэг жагсаал болж байна

img

Мянга мянган жагсагчид Парисын төв гудамжаар жагсаж өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлэн эрүүл нийгмийн төлөө хэмээн ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцэн жагсаал цуглаан хийж байна. Францын ихэмсэг тансаг байдлыг алдагдуулж хэт бохир соёлтнууд газар авч байгаад иргэд нь бухимдалтай байгаа аж. Ижил хүйстнүүд гэрлэж олон нийтийн газраар ч хамаа замбараагүй байх болсон нь ийнхүү иргэдийн тэмцэлтэй нүүр тулахад хүрч байгаа. Түүнчлэн ижил хүйстнүүд хүүхдэд өргөж авч байгаа байдал нь тун ч таалагдахгүй байгаа юм.  Иргэд “Учир нь тэд өөрсдийн утгагүй амьдралынхаа зугаа болгохын тулд хүүхэд үрчилж авч байна. Хүүхэд ямар хүмүүс өөрийг нь авч байгааг ухамсарлаж мэдэхгүй, үүнээс гарах үр дүн нь хожмоо сөрөг нөлөөтэй байна. Үүнийг одоо л зогсоох ёстой” хэмээж байна. Жагсаал Парис хотын Де Марсын цэцэрлэгт хүрээлэн, Эйфелийн цамхаг, Засгийн газрын ордны өмнөх талбайд нэг зэрэг гурван газарт өрнөж байгаа. Энэ жагсаалд ойролцоогоор 800 мянга гаруй иргэд оролцож байгаа гэнэ. Жагсаалд оролцогчид “Бид энэ хуулийг хүсээгүй, бидний эрүүл иргэншилд бүү халд” гэсэн уриа лоозон барин эсэргүүцлээ илэрхийлж байна. Үүнээс өмнө өнгөрсөн арваннэгдүгээр сард мөн  ижил хүйстнүүдийн гэрлэлтийн эсрэг 100 мянга гаруй хүнийг хамарсан жагсаал болж байсан. Ижил хүйстнүүдийн гэрлэлт үр хүүхэд үрчилж авч байгаа энэ байдал хэрээс хэтэрч үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрэхэд тун ч ойрхон байгааг хэлж байна. Цугларсан иргэдийн зарим нь нэгэнт зөвшөөрсөн хуулийг өөрчилж чадахгүй юм бол тэдэнд хүүхэд үрчлэх асуудлыг нь ядаж хорьж өгөхийг хүсч байгаа аж. Өнөөдрийн байдлаар Францад ижил хүйстэн гэр бүлийн 50 орчим хувь нь хүүхэд үрчилж авчээ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hun:
Bi tedniig demjij bna. Mongold iim yum buu boloosoi. Ene horvoog er emeeree l tuulah yostoi. Gaj yumnuud tsuuhun bj bgaad duusaasai. Burhan mini.
2013-01-14
zov demjij baina...ijil huistenguudiig davraaj bolq, yalanguya gomo nariig...harin lesbian bol ok baij bolno...
2013-01-14
zochin:
er em hosooro baigaa ni siahan haragdahaas ene teneguud gerleed yu ni saihan haragdaj amidarhiin huuhed urchilj avna gedeg chini zarna esvel buruu zamdaa uruu tatna gesen ug eserguutseh ni zuv
2013-01-14