Теннис: “Australian Open” тэмцээн эхэллээ

img

  Газрын теннисний  “Их дуулга” – ын энэ оны анхны тэмцээн  “Australian Open” өнөөдөр Австралийн Мельбурн хотноо эхэллээ. Энэ жилийн тэмцээний шагналын сан өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн бөгөөд нийт 30 сая австрали доллар болжээ. Ганцаарчилсан төрөлд түрүүлэхэд 2 430 000 австрали $, дэд байрт орвол 1 215 000  австрали $ - ын шагнал хүртэнэ. Тэмцээн уламжлал ёсоор эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог болон хосын ангилалд аваргаа тодруулна. Эрчүүдийн ангилалд  шилдэгүүдээс Р.Надаль, М.Фиш, Ж.Иснер нар гэмтлийн улмаас энэ удаагийн тэмцээнийг өнжиж байгаа бол эмэгтэйчүүдийн хувьд дэлхийн бүх шилдэгүүд өөр хоорондоо өрсөлдөх нь ээ. Эрчүүдээс  тоглолтын салхийг хагалж тус тэмцээний № 1 – д эрэмбэлэгдсэн өнгөрсөн жилийн аварга Сербийн Н.Жокович 6-2, 6-4, 7-5 – ын харьцаагаар Францын Поль-Анри Матьег буулган авчээ. Харин бүсгүйчүүдийн төрөлд тус тэмцээний №2 теннисчин, ОХУ – ын М.Шарапова нутаг нэгт О.Пучковаг 6-0, 6-0 – ийн харьцаагаар хожсон байна. Э.Баттөр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ