Завхан аймагт цасны зузаан нэг метр хүрлээ
Хөдөө орон нутгаар өвөлжилт ерөнхийдөө хүндэрч, цасны зузаан нэмэгдэж байна. Завхан аймагт цасны зузаан нэг метрт хүрчээ. Орон нутгийн Онцгой байдлын албанаас тодруулахад тал газартаа 40-50 см, гуу жалгаараа 1-1.5 метр гүн цастай байгаа гэнэ. Тосонцэнгэл, Их-Уул, Асгат, Баянхайрхан зэрэг долоон суманд өвөлжилт хүндэрч, Баянтэс сум гамшгийн хэмжээнд хүрээд байна. Аймгийн удирдлагууд дээрх сумдын хүүхэд эмэгтэйчүүдийг төв рүү шилжүүлж, онд орохгүй малаа нядлахыг малчдад сануулжээ. Ц.Одгэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ