Алтан бөмбөрцгийн эзэд тодорлоо
Кино урлагийн хамгийн хамгийныг тодруулдаг “Алтан бөмбөрцөг” наадам ёслол төгөлдөр боллоо. Энэ гайхалтай нэр хүндтэй наадмаас олон уран бүтээлчид шилдгээр шалгарч Алтан бөмбөрцгийн эзэд болсон юм.
Кино наадам Лос-Анжелос хотын Беверли Хиллзд явагдсан юм. 70 дахь удаагийн Алтан бөмбөрцгөөр кино наадмын шилдгүүдээс олны сонирхлыг татаж буй номинацын эздийг сонирхуулая.
-Их Британийн дуучин Адель Жеймс Бондын ээлжит цуврал болох “Skyfall” киноны дуугаараа энэ нэр хүндтэй шагналын эзэн боллоо.
-Богино хэмжээний цуврал киноны шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчнээр Мегги Смит “Downton Abbey” киногоор
-Шилдэг драмын киногоор “Argo”
-Шилдэг найруулагчаар Argo киноны найруулагч Бен Аффлек
-Шилдэг мюзиклээр хүн бүхний хүсэн хүлээж байсн “Les Miserables” кино зүй ёсоор тодорлоо
-Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчнээр “Les Miserables”-д чадварлаг дүр бүтээсэн Энн Хэтэуэй
-Драмын киноны шилдэг эрэгтэй жүжигчин номинацийн эзнээр Даниэль Де-Луис
-Шилдэг хүүхэлдэйн киногоор Brave
тус тус шалгарсан байна.

Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ