0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хурлыг бүсчлэн хийж байна

img

Сэлэнгэ аймгийн хэмжээнд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл өнгөрсөн оны мөн үеийхтэй харьцуулахад 1000 амьд төрсөн хүүхэд тутамд 3.6 промиллээр буурч, 2010 оны аймгуудын дунджаас 2 дахин бага үзүүлэлттэй байна. Аймгийн Эрүүл мэндийн газрын зөвлөлөөс санаачлан Эх нярайн эрүүл мэндийн стратегийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 5 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эндэгдлийг бууруулах зорилгоор хүүхдийн нас баралтын эмнэл зүй эмгэг судлалын хурлыг ярилцлага, хэлэлцүүлэг хэлбэрээр бүсчлэн зохион байгуулж байгаа нь тодорхой үр дүнгээ өгч байна. Түшиг сум 2011 онд Мандал, Түшиг, Баянгол, Сайхан, Түнхэл сумдуудад 5 удаа зохион байгуулж, нас баралтын шалтгаан, үр дагаврыг газар дээр нь судлан, цаашид авах арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна. Энэхүү хуралд Эрүүл мэндийн газрын зөвлөл, тухайн сумын Засаг дарга, багийн дарга, нийгмийн ажилтан, бүсийн сумдын эмнэлгүүдийн их эмч, багийн бага эмч, эх баригч нарыг хамруулан, нас баралтын шалтгааныг хэлэлцэж, арга зүйн зөвлөмж өгч, дүгнэлт, шийдвэрүүдийг гаргаж байгаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах олон талтай ажил болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ