
34 дэх “Дакар ралли” уралдааны 8 дахь гараа Аргентины САЛЬТА – САН МИГЕЛЬ де ТУКУМАН- ны хооронд 470 км замд үргэлжлэх хуваарьтай байсан ч тасралтгүй орсон борооны улмаас зохион байгуулагчдын зүгээс уралдааны замд өөрчлөлт оруулж, 86 км замд уралдуулжээ. Энэ гарааны ялагчаар Испанийн Борт Барреда (
2:07:26) тодорсон бол удаахи байруудад АНУ – ын Жонни Кэмпбэлл (
2:14:30), Словакийн И.Жэйкс (
2:15:23) тус тус оржээ.
174 дугаартай Yamaha мотоциклоор уралдаж буй ОУХМ Н.Лхамаа (
03:03:29) - ээр 107 – д хурдалсан байна. Харин манай тамирчин ОУХМ Д.Болдбаатар техникийн саатлын улмаас уралдааныг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон юм.

“Дакар ралли” уралдааны мотоциклийн төрөлд эхний гараанаас нийт 185 тамирчин гарсан бол 8 гарааны дараа 124 тамирчин тэмцээнийг үргэлжлүүлж байна. 61 тамирчин тодорхой шалтгаануудын улмаас тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Эр хүний тэсвэр хатуужил, зориг, тэвчээрийг дээд зэргээр шалгасан энэхүү уралдааны 7 – р гараанд хүний амь эрсэдсэн золгүй тохиолдол гарчээ. Францын 25 настай мотоцикльч Томас Буржин ослын улмаас амь насаа алдсан байна. Зохион байгуулагчдын зүгээс талийгаачийн гэр бүл болон найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлжээ.
Өчигдөр тамирчдын хувьд амралтын өдөр тохиосон бөгөөд өнөөдөр тэмцээний 9 дэх гараа Аргентины САН МИГЕЛЬ де ТУКУМАН – КОРДОБА – гийн хооронд 593 км зайд болно.



Б.Төр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ