Нийслэлийн ундын усны аюулгүй байдлын талаар хэлэлцэнэ
Ус сувгийн удирдах газраас зохион байгуулж буй Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөний талаар хийх салбар дундын хэлэлцүүлэг энэ сарын 16-нд “BLUE SKY” төвийн сургалтын танхимд болно.
Уг хэлэлцүүлэгт хотын удирдлагууд болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч нар оролцож, Улаанбаатар хотын ундын усны аюулгүй байдлын талаар санал бодлоо солилцох юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ