"Summit cup" 2011 амжилттай болж өндөрлөлөө

img

Саммит компани нь нийгмийн хариуцлагыг дээдлэн ажилладаг компани бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн 12 хүртэлх насны хүүхдүүдийн дунд “Summit cup” хэмээх хөлбөмбөгийн тэмцээнийг санаачлан зохион явуулсан юм. Энэ жил уг тэмцээнийг 2011 оны 11 сарын 02-ноос 2011оны 11 сарын 05-ны хооронд 2 дахь удаагаа зохион байгуулсан ба энэ жилийн онцлог нь клубуудын дунд биш ерөнхий боловсролын сургуулиудын дунд болсноороо онцлог боллоо.

Энэ жилийн “SUMMIT CUP-2011” тэмцээнийг U-13 буюу 13 хүртэлх насны хүүхдүүдийн дунд зохион байгуулсан юм. Мөн уг тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болж байгаа бөгөөд энэ жилийн тэмцээнийг хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд зохион, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн шүүгчид шүүж шалгарууллаа.

Тэмцээнд нийт 24 сургуулийн 480 тамирчин оролцож хурд, хүч, авхаалж самбаагаараа өрсөлдсөнөөс Л.Энэбишийн нэрэмжит 75-р дунд сургууль тэргүүн байр эзлэн цом, алтан медаль, өргөмжлөл, 1.000.000 төгрөгөөр шагнууллаа. Харин хоёрдугаар байрт 92-р дунд сургууль шалгарч мөнгөн медаль, өргөмжлөл, 8.00.000 төгрөгөөр шагнуулсан бол хүрэл медалийн төлөө Оюуны Ундраа цогцолбор, Шавь цогцолбор нар өрсөлдөж Оюуны Ундраа цогцолбор тэргүүлж хүрэл медаль, өргөмжлөл 600.000 төгрөгөөр тус тус шагнуулав.

Мөн Шилдэг дөрвөн тоглогчийг шалгаруулж дурсгалын цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулсан юм. Шагнал гардуулах ёслол дээр Саммит компаний маркетингийн менежер С.Насанжаргал хэлэхдээ энэ тэмцээний зорилго нь ирээдүйн аваргуудийг бэлдэх мөн бага насны хүүхдүүдийг хөлбөмбөгийн спортод сонирхолтой болгох түүнийг нь нээн хөгжүүлэхэд нь Саммит компани нь "Summit cup" тэмцээнийг жил болгон уламжлал болгон зохион байгуулна гэдгээ хэлсэн  юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ