“Ерөнхийлөгчийн туслах” юу өгүүлэх бол

img

Инээдмийн “650”, сэтгэхүйн аймшгийн “03:30” хэмээх киногоороо Монголын кино ертөнцөд танил болсон “Шинэ ертөнц” уран бүтээлийн нэгдлийнхэн ээлжит киногоо гаргахад бэлэн болжээ. “Ерөнхийлөгчийн туслах” нэртэй тэдний шинэ бүтээлийн зохиолыг М.Энхдалай бичиж, өөрөө найруулсан байна. Энэ сарын 25-нд нээлтээ хийхээр товлосон уг кинонд соёлын тэргүүнийн ажилтан О.Отгонбат болон залуу жүжигчин Д.Төмөрбаатар, Б.Цэсэндорж, И.Мөрөн нар гол дүр бүтээж байгаа юм. Дөрвөн улирлыг дамнаж зураг авалт хийсэн уг киноны уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ хамгийн гэгээлэг хэмээн тодотгож байгаа аж. Инээдмийн өнгө аястай энэхүү киног бүх насныханд зориулсан байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nyamaa:
goyo kino bna lee
2013-01-27