Халтиргаа гулгаагаа арилгах аян зарлажээ

img

Нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол гэмтэлд өртөн ГССҮТ-ийг зорих иргэд цөөнгүй байгаа. Тиймдээ НИТХ-ээс аж ахуйн нэгж, байгууллагууд  50 метрээс дотогш байгаа цас мөсийг цэвэрлэж байхыг үүрэгдсэн. Энэ хүрээнд Баянзүрх дүүргээс хальтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий цэвэрлэгээний ажлыг энэ сарын 10-31-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа аж. Ингэхдээ тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс хамтран Намьяанжугийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Их тойруугийн гудамж дагуу үйл ажиллагаа явуулж буй 200 гаруй аж ахуйн нэгж байгууллагад гаднах цас мөсөө цэвэрлэх, хог хаягдлаа тээвэрлүүлэх, хальтиргаа гулгааг арилгах талаар мэдэгдэл хүргэсэн байна. Одоогийн байдлаар 115 аж ахуйн нэгж байгууллагын 400 гаруй хүн цэвэрлэгээний ажилд оролцож, нийт 3270 м2 талбайн цас мөсийг арилгаж ачиж тээвэрлэжээ. Мөн “Баянзүрх тохижилт” ХХК-иас өдөр бүр 38 зам талбайн үйлчлэгч гурван хэсэг болон нийтийн эзэмшлийн явган зам, автобусны буудлын орчим, авто зам, авто зогсоолийн цас мөсний цэвэрлэгээг тогтмол хийж байгаа аж. Цэвэрлэгээний ажилд дүүргийн нутаг дэвсгэрт байрлах цэргийн анги нэгтгэл, бие бүрэлдэхүүн оролцож байгаа бол согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас түр саатуулагдаж байгаа иргэдийг цэвэрлэгээний ажилд татан оролцуулах юм байна. Түүнчлэн, орчны цас мөсөө цэвэрлээгүй нийтийн эзэмшлийн зам талбай дагуух аж ахуйн нэгж байгууллагуудад  торгуулийн арга хэмжээ ногдуулах, үйл ажиллагааг нь түр хаах, тусгай зөвшөөрлийг хураах болон түдгэлзүүлэх саналыг гаргах аж.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tulga:
ediin zasag, tsag agaar buh l um n uur um daa. ANU en ter gej yariad ch yah ve. Garaad tsasaa arilgaa hu. Uls chin tsas arilgah mashin avah tamir alga bain. Hurz bariad chop chop. Come on
2013-01-15
ee huurhii udaan l setgej baina daa.
2013-01-14
OOGII:
ZUV L BNA SHDEE. ALI ERT INGEJ TSEVERLEH BSAN
2013-01-14
iimerhuu shiidveruudiig hurdan hurdan gargaj manevir saitai ajillahiig batuul baatardaa zovloj bna hehe anud bol unuudur oroi teden tsagt tsas orno gej medeelhed heden tsagiin umnu tsas arilgagch mashinuud zam deer garaad egneed zogstson baidag munch saihan shuu orj l bna tsevrelj l bna
2013-01-14
tulga:
ediin zasag, tsag agaar buh l um n uur um daa. ANU en ter gej yariad ch yah ve. Garaad tsasaa arilgaa hu. Uls chin tsas arilgah mashin avah tamir alga bain. Hurz bariad chop chop. Come on
В. Ганзориг:
Оройтсон бороооо ... гэж 1 дуу байдаг санагдлаа. Тэхдээ зөвөө зөв.
2013-01-14