Энэтхэгт дахин бүлэглэн хүчиндсэн хэрэг гарчээ

img

Энэтхэгийн хойд хэсэгт орших Пунжаб мужид автобусанд нэгэн эмэгтэйг хэсэг бүлэг залуус хүчирхийлсэн тухай мэдээллийг BBC агентлаг уламжилж байна. Цагдаа нар хэрэгт холбогдсон долоон этгээдийн зургааг нь баривчлан саатуулсан бөгөөд үлдсэн нэгийг нь эрэн сурвалжилж байгаа юм. Гэртээ харихаар автобусанд сууж явсан 29 настай бүсгүйг автобусны жолооч, түүний туслах нар буух ёстой буудалд нь буулгалгүй авч явсаар хотоос холгүй газарт аваачиж, бусад таван хүний хамт шөнийн туршид хүчирхийлж, өглөө нь амьдардаг тосгоных нь ойролцоо орхиод явсан байжээ. Энэ хэрэг явдал баасан гаригт болсон юм. Хохирогч эмэгтэй автобусанд ганцаараа явж байгаад зэрлэг этгээдүүдийн гарт ийнхүү өртсөн аж. Бүсгүй хэргийн тухай гэр бүлийнхэндээ мэдэгдэж, нэн даруй цагдаагийнхан хандсан аж. Ийм төрлийн хэрэг гараад удаагүй байхад дахин энэ мэт хэрэг гарч байгаад энэтхэгчүүд түгшүүртэй байна. Хэрэг үйлдсэн этгээдүүдийн нэг нь түрүүчийн долоо хоногт есөн настай охины амийг егүүтгэсэн хэмээн сэжиглэгдэж байсан хүн байжээ.   Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэтхэгт учир нь байгаа юм бишээ, ХҮН гэдэг амьтанд учир шалтгаан нь байна, ийм зүйл хаа сайгүй л болж байна шүү дээ, тэгэхээр одоо хууль болон шийтгэх ялаа чангаруулах л хэрэгтэй.
2013-01-15
Манай СЭЛЭНГЭД ийм хэрэг гарсан. Муугаараа ин зэрэгцэх хэрэг байна уу?
2013-01-15
ugaasaa hagas zerleg uls
2013-01-15
ZAZA:
Ugaasaa l oligtoi xymyys bis dee enetxeg ter olon shashin shytleg ene ter ni xaana ygyi l baixgyi yu daaa...manaixan dyyraigaad ix daldganaad baidag sh teee
2013-01-15
энэтхэгчүүд одоо яачихсан улс вэ
2013-01-15
enetheg zerleg bolson ium bn.gutamshig
2013-01-14