
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч Б.Хатанбаатар гэх танхай, балмад этгээд шинэ цэргүүдээ жагсааж байгаад өнгөрсөн баасан гарагт нүдэж гарчээ.
“Шинэ цэргүүд үгэнд орсонгүй” хэмээн шалтагласан юм байх. Тэдний нэг нь цээжиндээ хүнд гэмтэл авсан тул Цэргийн төв эмнэлгийн Сэхээний тасагт хэвтүүлжээ.
Цэргийн бие сайнгүй байгаа юм. Байлдагч Б.Хатанбаатар гэгчийг танхайн хэргээр саатуулсан ажээ. Иймэрхүү хэрэг мэр сэр гарсаар байгааг Батлан хамгаалах яамны удирдлагууд мэддэггүй бололтой. Мэддэг ч арга хэмжээ авдаггүй юм болов уу?
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ