Чонон сүлд ба хонин сэтгэлгээ

img

Хятадын зохиолч Зян Рун хэмээгчийн “Чонон сүлд” нэрээр кирилл бичигт хэвлэгдсэн роман сүүлийн жилүүдэд талхнаас дутахгүй борлогдож байна. “Интерном” дэлгүүрийн борлуулалтын менежерүүдийн хэвлэлээр өгч буй мэдээллээс үзэхэд үнэмлэхүй “шидээвэр” ном болж байгаа сурагтай. Венсэүллийн “Халтар царайт” хэмээх савангийн хөөснөөс хойш ингэж монголчуудыг байлдан дагуулсан “оюун санааны товар”-ыг би л хувьдаа мэдэхгүй юм байна. Энэ номыг миний бие 2007 онд Өвөрмонголд монгол бичиг дээр “Чоно тотем” нэрээр хэвлэгдсэнийг нь олж уншаад илт муу зохиол байна хэмээн үзэн хойш тавьж орхисон билээ. Гэтэл уг зохиол хэдхэн жилийн дараа кирилл бичигнээ буулгагдан манай уншигчдыг хуйлран дагуулсныг үзээд дотор сэтгэлдээ харуусаад өнгөрсөн юм. Учир нь тэрхэн үед хувьхандаа манай уншигчид ийм зохиол дээр ингэж хошуурах ч гэж дээ хэмээн харуусахын зэрэгцээ аргагүй дээ масс бол масс, угаасаа л нэг иймэрхүү юманд талтай байдаг юм гэж бодоод орхисон билээ. Тэр үед “Чонон сүлд” роман азийн роман бичигчдийн дунд зарлагддаг “Man Аsian literary prize” хэмээх шагналд тэргүүлэн хэрэндээ шуугиулаад байсан юм. Тэрхүү романчдын шагнал “Чонон сүлд”-ийг тэргүүлдэг жил анх зохион байгуулагдсан бөгөөд одоо жил бүр зохиогддог уламжлалтай болчихоод байгаа. Уран зохиол гэхээсээ илүүтэйгээр нийгмийн асуудал хурцаар хөндсөн зохиолуудыг шалгаруулдаг шагнал ч гэж ойлгож болно. Уг шагналыг өнгөрсөн жил Өмнөд Солонгосын нэг эмэгтэй зохиолч авсан байсан. Түүний өмнөх жил  бас нэг хятадын зохиолч улаан хамгаалагчдын үеийн амьдралыг харуулсан “Эгч дүү гурав” гэдэг романаараа авсан байна билээ. Ер нь уг шагналын зорилго бол азийн романы хөгжилд хувь нэмэр оруулах гэхээсээ илүүтэйгээр дэлхийн уран зохиолд сэтгэлгээний загвараараа тэргүүлэх үүрэгтэй байгаа өрнөдийн утга зохиолтой нөлөөллийн тэмцэл хийхэд чиглэгдээд байх шиг байгаа юм. Ялангуяа азийн томоохон нөлөө бүхий орнууд энэ шагналаар дамжуулан өөрсдийн уран зохиолыг олон улсад сурталчилах, цаашилбал нийгэм, улс төрийн хандлагаа эерэгээр сурталчилах зорилго агуулж байгаа нь харагдаад байгаа билээ. Азийн бага буурай орнууд, тэр тусмаа Монгол шиг жижигхэн орнуудын хувьд бол энэ тоглоомоос гадуур байх магадлал их юм. Онцгой л тохиолдол болохгүй бол энэ шагналын эзнээр жижиг орны зохиолч тодорно гэдэг юу л бол. Сингапурт төвтэй уг шагналыг олгогч байгууллагад гол нөлөө үзүүлэх орон бол Хятад гэдэг нь тодорхой байгаа. Одоогоор 30 мянган долларын шагналтай “Man Asian literary prize” яваандаа илүү өндөр хэмжээний шагнал олгох нь ч тодорхой биз. Үүний цаана бол ерөнхийдөө бүс нутаг дахь оюун санааны нөлөөллийг бэхжүүлэх гэсэн уран зохиолоор дамжуулсан кампанит ажил өрнөж байна л даа. Ийм зорилготой үйлдлийг өрнөдийнхөн Нобелийн шагналаар дамжуулан хийдэг гэдгийг хэн эс андахав. Нобелийн шагналын ард улс төрийн нөлөөлөл, оюун санааны нөлөөлөл хоёр хамт явдаг юм. Зян Руний “Чонон сүлд” романыг нэр алдарт хүргэхэд энэ мэт зориудын ПиАр чухал үүрэг хүлээсэн гэдэг нь тодорхой юм. Иймэрхүү зохиомол зүйлс манай уншигчдад нөлөөлсөн байх гэж бодоод тухайн үед миний бие “Чонон сүлд” романд нэг их анхаарал хандуулахгүй орхисон билээ. Яг үнэн чанартаан хятадын мэргэжлийн уран зохиолын хүрээнд “Чонон сүлд” туйлын муу нэртэй байгаа. Маш олон шүүмжүүд гарсан байна билээ. Харамсалтай нь тэгтэл “Чонон сүлд” роман монголчуудад гайхамшигтай, давтагдашгүй содон зохиол мэтээр үнэлэгдэж байгааг хараад, сонсоод дуугүй сууж үнэхээр чадахгүйд хүрлээ. Тэр тусмаа манай утга зохиолын хүрээнд нэр нөлөө бүхий нөхдүүд “Чонон сүлд” роман бол аугаа зохиол хэмээн түүчээлэн магтах аян өрнүүлж байгаад өөрийн эрхгүй дургүй хүрч эхэллээ. Энэ роман уран сайхны хувьд ч, ур чадварын хувьд ч үнэхээр өрөвдөлтэй зохиол юм. Зохиолч өөрийн идэр залуу насандаа Өвөрмонголын нэгэн малчин айлд туслах малчин болж очоод монголын тал нутгийн сонин содон амьдралтай танилцсан тухайгаа уг романд өгүүлдэг. Зохиолын амин сүнс гэж үзэж болох тал нутгийн чонын тухай өгүүлэмжүүд нь эхнээсээ аваад эцсээ дуустал ахуйн үнэмшил тун муутай юм. Ганц нэг жишээ хэлэхэд зохиолын нэгэн баатар болох Галсмаа хэмээгч бүсгүй нас бие гүйцсэн том чоныг хот руугаа орохоор нь сүүлдэж бариад сүүлийг нь тас татаад хаячихаж байгаа юм. Мөн зохиолын гол баатар хээр явж байгаад сүрэг чонотой тааралдан ихээхэн сандрах агаад тэр үед азарган чоно нь өөр нэг чонондоо тушаал өгөн араас нь хүн ирж байна уу хэмээн шалгуулж байгаа юм, тэр зуурт нөгөө морь муухан унадаг хятад нөхөр эмээл дээрээ байгаа хэрнээ /ядаж эмээлийнхээ араар суугаагүй байж/ хоёр дөрөөгөө хооронд нь харшуулж тэр олон чононуудын сүнсийг зайлтал айлган амь гарч байгаа юм. Иймэрхүү өгүүлэмжүүдийг уран сайхны сэтгэлгээ рүү хамаатуулан тоохгүй орхих хэрэгтэй гэсэн бодолтой хүмүүс байгаа байх л даа. Гэхдээ орчин үед уран зохиол ялангуяа хүүрнэл зохиолын төрөл зүйл хоёр чиг шугамаар эрчимтэй хөгжиж байгаа. Үүний нэгдүгээрт уран сайхны сэтгэлгээний зохиолууд хамрагдана. Уран сайхны сэтгэлгээг гол шугамаа болгож буй зохиолуудад зохиогчийн чөлөөт сэтгэлгээнээс урган гарч буй юунд ч үл баригдах, бусадтай үл адилсах субьектив ертөнцийн тусгалууд биелэлээ олдог. Зарим тохиолдолд итгэхэд бэрх өгүүлэмжүүдээс ч уг зохиол бүрдэх нь бий. Ийм төрлийн зохиолуудаас уран сайхны сэтгэлгээний давдагдашгүй өвөрмөц байдлыг нэн тэргүүнд шаарддаг. Харин хоёрдахь шугам бол мэдээж түүх, ахуй, баримт гэх мэт баригдах барьцтай зүйлсүүд дээр тулгуурлан урансайханжуулан бүтээгдсэн зохиолууд хамрагддаг. Энэ төрлийн зохиолуудаас түүхэн үнэнг, ахуйн үнэнг шаардах нь зүйн ёсны хэрэг байдаг. Нэг ёсондоо Зян Руний “Чонон сүлд” роман хоёрдахь чиг шугамд нь хамрагдах зохиол бөгөөд харамсалтай нь зохиолч монголын тал нутгийн ахуйг, түүний дотоод ертөнцөд агуулагдан буй давтагдашгүй ертөнцийг өнгөц байдлаар зохиомжлон бичиглэсэн нь учир дутагдалтай юм. Энэ нь магадгүй нүүдэлчний ахуйг үл мэдэх иргэншсэн соёлтой улс орнуудын уншигчдад сонирхолтой байгаа байх л даа. Харин жинхэнэ тал нутагт төрж өссөн чонын амьдралыг гадарладаг хүнд бол хогийн сав руу базаж хаяад хийчихмээр усан роман юм. Нэг их сунжирсан, зохиомж муутай, туурвилзүйн хувьд авах зүйлгүй уг зохиолын тухай задлан ярих ямар ч шаардлагагүй билээ. Үндсэн агууламж нь ч гэсэн дээ өнгөрсөн зуунд хятадын ард түмэнд, ялангуяа үндэсний цөөнхийн тэртусмаа өвөрмонголчуудын амьдралд балагт мөр үлдээсэн улаан хамгаалагчдын үеийн туслах малчин нэртэй туршуулуудын үнэн чанарыг гоёчилсон, түүхэнд үлдээсэн хар толбыг нь цайруулах гэсэн бодлогод зангилагдаж буй нь  илт анзаарагддаг. Хэрэг дээрээ туслах малчин нэртэй туршуулууд эгэл жирийн монгол айлуудын гэр бүлийн амьдралыг хэрхэн эвдэн бусниулж, цус нулимстай нь хутгаж байсныг бид мэдэх билээ. Гэтэл энэ зохиол нь тэр асуудлыг баллуурдан өнөө үеийнхэнд эерэг ойлголт төрүүлэх зорилгыг илэрхийлжээ гэж ойлгож болно. Ийм агуулгатай, ийм зорилготой зохиолууд цаашдаа олон гарах байх. Тэр нь ирээдүй хойч үеийнхэнд улаан хамгаалагчдын үеийн гашуун түүхийг өөрөөр харах хөрс суурь болох нь зүйн хэрэг биз. Учир нь уран зохиол хүний зүрх сэтгэл рүү урансайхны баатруудын дүр төрх, үзэл бодлоор дамжуулан хүчирхэг улс орнуудын улс төрийн бодлогыг, түүхийг үзэх үзлийг өөрчилж чаддаг сурталчилгааны хэрэгсэл болсоор ирсэн юм. Одоо ч энэ байдал хадгалагдсаар байна. Хамгийн ардчилсан хэмээгддэг АНУ гэхэд л урансайхны киногоор дамжуулж өөрсдийн бусад улс орон луу хийсэн дайн болон бусад түрэмгийллээ  зөвтгөх ПиАр-ыг  байнга хийж байна. Сүүлийн үед БНСУ мөн түүхэн сериал кинонуудаар дамжуулан өөрсдийн буурай түүхийг хүчирхэг болгон сурталтан ухуулах ажлыг мөн л хийж байна. Тэгэхдээ бусад улс орнуудын түүхээс сэдэл авах, өөрчлөн хувиргах арга замуудыг тун чадмагаар ашиглаж байна. Зөвхөн ганц жишээ хэлэхэд, солонгосын олон ангид Жумун хааны тухай киног сайн анзаарвал Чингис хааны түүхээс ихээхэн ашигласан нь анзаарагддаг. Энэ бүхний эцэст америкуудын хийсэн түрэмгийлэл хүн төрөлхтний төлөө хийсэн сайн үйл болон ойлгогдож, солонгосчуудыг аугаа их түүхтэй ард түмэн юм гэсэн ойлголт олон нийтийн дунд түгээмэл болох нь тодорхой. “Чонон сүлд” романаар дамжин улаан хамгаалагчдын үеийн туслах малчдын дүр төрх ч гэсэн нэлээд олон хүмүүст эерэг ойлголт төрүүлсэн л байгаа. Нөгөө талаас “Чонон сүлд” романд монголчуудыг чонон хиймортой гайхамшигтай хүмүүс хэмээн дөвийлгөөд байгаа юм шиг хэрнээ хэдэн зууны туршид нанхиад-хятадын түүх сурвалжнаа монгол хүн бол зэрлэг, бүдүүлэг амьтан хэмээн тэмдэглэгдэж ирсэн уламжлалт ойлголтыг шинэ төвшинд, шинэ аргаар гүнзгийрүүлэн байршуулах гэсэн санаархал илт тусгалаа олсон байна. Тухайлбаас, “Чонон сүлд” романд “Мөнөөх аугаа их атлаа бичиг үсэггүй Чингис хаанаас авахуулаад Цюань, Рун, Хүннү, Сяньби, Түрүг, Монгол, Зөрчид зэрэг үндэстний а үсгийн ацаг танихгүй эсвэл бичиг үсэгт дутуу тайлагдсан өрлөг жанжнууд дэлхийн цэргийн номлолын хойморыг эзэлсэн Сүньзийг төрүүлэн гаргаж, түүний “Сүньзийн дайтахуйн номлол” хэмээх цэргийн урлагийн том бүтээлийг эзэмшсэн Хятад хэмээх том гүрнийг эрхшээлдээ оруулж, төр улсыг нь нэгтгэн захирч байсан нь цөөнгүй билээ” хэмээх өгүүлэмж бий. Магтаж матна гээч л үүнийг хэлдэг юм. Үүний цаана хятад бол эртний соёлт, аугаа орон байсан, харин монголчууд бол бичиг соёлгүй зэрлэг бүдүүлэг амьтад байсан гэсэн хятад зохиолчийн далд санаа нуугдаж байгаа юм. Өнөөгийн соёлт хүн төрөлхтөн хэн нь хэнийгээ эрхшээн эзэлж явсан бэ гэдгээс илүүтэйгээр хэн нь, ямар улс гүрэн нь эртний их соёлын өв уламжлалтай байж вэ гэдгийг илүү их үнэлдэг болжээ. Энэ хандлага дээр Зян Рун тоглолт хийн өөрийн үндэстний соёлоор бахархах, монголчуудын бүдүүлэг байдлыг илчлэх зорилгыг хэрэгжүүлсэн байна гэж ойлгогдож байна. Хэрэг дээрээ монголчууд нь, дээрх өгүүлэмжид дурдагдсан улс орнууд нь түүхэндээ бичиг үсэг эзэмшсэн байсан, бичгийн соёлын өвийг үлдээсэн гэдэг нь түүхэн үнэн юм. Монголчууд Хүннү гүрний үед кэмү буюу хэм хэмээх дүрс бичигтэй байсан агаад түүнээс хойш шаант, руни, кидан, уйгур... гэх зэрэг бичгүүдийг хэрэглэж ирсэн гэдгийг судлаачид нэгэнт тогтоосон. Энэ талаар Зян Рун мэдэж л байгаа. Гэхдээ түүнд монголчуудыг ямар ч бичиг үсэггүй, тал нутгийнхаа чононоос нэг их ялгагдахгүй амьтан, цаашилбал чоно нохойноосоо суралцан амьдардаг, амжилт олдог хэмээн өгүүлэх нь илүү “сонирхолтой” байсан биз. Ер нь энэ зохиолыг хэн ямар зорилгоор бичсэн, хэн орчуулсан, мөн хэн худалдан борлуулж буй нь чухал асуудал биш юм. Мэдээж тэдэнд тэр бүхнийг хийх  хүсэл, шаардлага, ашиг байсан байж л таарна. Тэр бүхэн бол нээлттэй зүйл. Хамгийн гол нь харь гүрнүүдийн сайн, муу юм бүхнийг сохроор бишрэн шүтдэг, түүнийг нийтээрээ даган хошуурдаг монголчуудын нийтлэг хандлага туйлын өрөвдөлтэй, эмгэнэлтэй дүр зургийг бүтээгээд байгаа юм. Үүний цаана үндэсний оюун санааны дархлаа алдагдсан, үндэсний сэтгэлгээний доройтол газар авсан, мэдлэггүйдлийн үер нийгмийг нөмөрсөн хандлага тодорч харагдаад байгаа юм. Оюун санааны бүтээлийг, тэртусмаа уран зохиолын бүтээлийн чансааг тодорхойлох хамгийн энгийн арга бол тухайн бүтээлийг өвтэйгээ харьцуулан үзэх арга байдаг. Зян Руний “Чонон сүлд” роман хэр зэрэг үнэ цэнтэй зохиол болсныг бид Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” туужтай харьцуулан үзэж болно. Энэ хоёр зохиолын үндсэн агуулга буюу тал нутгийн чононы “сэтгэлгээний асуудал” бол тун төстэй юм. Нэг ёсондоо эдгээр зохиолд байгальд дасан зохицож, байгалийн хүчинд өөрийн арга ухаанаараа амь зууж явдаг чонын амьдралыг хүний амьдралтай уялдуулан бичсэн нь, чонын амьдралаар дамжуулан монгол хүний байгалийн хуультай зохицон амьдардаг арга ухааныг нээн бичсэн нь нэг агуулгатай байгаа болно. Гол ялгаа нь “Чонон сүлд” хэмжээгээрээ том боловч өгүүлэмжээрээ тун гүехэн юм. Харин “Хөгшин чоно ульсан нь” тууж бол хэмжээгээрээ жижиг боловч өгүүлэмжээрээ гайхамшигтай гүнзгий билээ. Туурвилзүйн хувьд “Хөгшин чоно ульсан нь” дахин давтагдашгүй сонгодог туурвил юм. “Чонон сүлд” бол байдаг л нэг бандгар усан роман юм. Энэ бүхнийг бид харьцуулан бодож үзэх ёстой. Ахуйн үнэний хувьд ч гэсэн дээ энэ хоёр зохиол мөн эсрэг тэсрэг юм. “Чонон сүлд” романд гарч байгаа чонон сүргийн зохион байгуулалттай зээр агнаж байгаа үйл явц, түүнийг анхааралтай ажиглаж байгаад амьдрал ахуйдаа ашиглаж буй Билэг өвгөний тухай өгүүлэмж бол зохиогчийн фантаз болохоос биш ахуйн үнэн биш юм. “Хөгшин чоно ульсан нь” туужид гарч буй тэр их хүчтэй үргээлгээс хоёр хөгшин чоно тэсэн амьд үлдэж байгаа, тэднийг амьд үлдсэнийг мэдэж байгаа хашир малчин Цэрэнчимэдийн тухай өгүүлэмж бол гайхалтай ахуйн үнэн юм. Энэ мэт хэзээ ч нэг төвшинд тавьж үзэн үнэлж болохгүй, тэр хэрээр “Чонон сүлд”-ийг монголчуудын давтагдашгүй, гайхамшигт ахуйн сэтгэлгээг илэрхийлсэн зохиол хэмээн үзэж болохгүй зүйлүүд тэдгээр зохиолуудыг харьцуулан үзэхэд хангалттай ажиглагдана. Гэвч харуусалтай нь Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” зохиолыг байх ёстой байранд нь тавьж чадах хэмжээний боловсролтой уншигч монголчуудын дунд даанч цөөхөн байдаг юм байна. Хэрвээ бид “Хөгшин чоно ульсан нь” зохиолыг үнэлж чаддаг байсан бол “Чонон сүлд” роман Монголын уран зохиолын зах зээлийг хотонд орсон чоно шиг “сүйдэлж” орхихгүй байх байсан билээ. Ингэж бодохоор харийн үзэл суртал, соёл монголчуудын дунд өдрөөс өдөрт хүрээгээ тэлж монгол залуучууд, тэр атугай нэр нөлөө бүхий өндөр албан тушаалтнууд нь, нийгэмд танигдсан хүмүүс нь хүртэл солонгос сериалын монгол хэлнээ онож буугаагүй үгийг хүртэл амин хэрэглээгээ болгож, солонгос киноны баатрыг  дууриан  эхнэрээ ч юм уу, үерхдэг бүсгүйгээ “хайраа” хэмээн дууддаг болсон нь жирийн хэрэг болж хувирч байгаа юм. Хэн хэнийгээ юу гэж дуудах нь хүний хэрэг л дээ, гэхдээ гадаадын савангийн хөөсний муухан орчуулгын үг нийтийн хэрэглээ болон хэвших болсон нь нэг л юмыг хэлээд байгаа юм. Цаашилбал сүүлийн үед Америк-Оросын зохиолч Айн Рэндийг монголчууд их шүтдэг болжээ. Айн Рэнд бол тийм сайн зохиолч биш гэдгийг америкийн утга зохиол судлаачид байнга л хэлдэг. Гол нь либертари үзлийг тунхаглаж байсан гэдгээрээ Айн Рэнд алдартай юм. Гэвч Айн Рэнд бол хувь заяаны эрхээр өш хонзонгоор буцалж явсан хүн. Тиймдээ ч америк нийгмийн үзэл баримжааг хэт дөвийлгөн “хүн төрөлхтний соёл иргэншилд бага буурай орны соёл, зан заншил гай тарьдаг” хэмээн өгүүлж байсан юм. Бага буурай орны соёл, зан заншлыг үзэн яддаг хүнийг бага буурай орныхон нь шүтэн бишрээд байгаа нь өөрөө эмгэнэл юм даа. Одоо Айн Рэндийн үзэл санаа нь америкизмийг сурталчихад хэрэглэгдэж байсан тэр үүрэг нь нэг их явцгүй болжээ. Тийм болохоор соёлт хүн төрөлхтөнд Айн Рэндийг шүүмжлэх хандлага түгэн дэлгэрч байна. Дэлхий дахинд бага буурай орны соёл, зан заншлыг авч үлдэх, түгээн дэлгэрүүлэх хандлага хүчтэй яригдаж байна. Товчхондоо хүйтэн дайнаас хойш Америкийн үзэл сурталд томоохон өөрчлөлт оржээ. Тэд шинэ дэлхийн соёл иргэншлээс бага буурай орны зан заншил, соёл иргэншлийг хасч тооцохоо нэгэнт больжээ. Энэ бол Америкийн үзэл суртлын шинэ дэвшил юм. Харин манайхан үүний эсрэг чигт америкуудын өнгөрсөн зууны хагаст барьж байсан тэр үзэл санааг сохроор бишрэн шүтэж явна. Энэ бүхэн үндэсний оюун санаанд том цоорхой үүссэнийг л дахин дахин нотлоод байгаа юм. Манайхан үндэсний соёл, зан заншлын үнэт чанараа олж тогтоож чадахгүй, эрдэм билэггүй нөхөд элдэв зүйл санаанаасаа зохион нийтийн оюун санааг булингартуулан мунхруулж байна. Хэлшинжлэлийн салбарт судлагдаагүй үг хүртэл зохион, элдэв хаан, хатан ухаан ярьж түүнд нь нүүрнийхээ арьсыг олонд таниулсныгаа ихэд тооцдог телевизээр байнга гарах дуртай нөхдүүд хэдэн арваараар автан далдагнан гүйлдэж байна. Нэг ёсондоо Монголд гүн гүнзгий оюун санааны хямрал нүүрэлжээ. Эдийн засгийн хямралаас гарах явдал бол оюун санааны хямралаас гарахаас хавьгүй амархан байдаг юм гэнэ лээ. Нэгэнт л оюун санааны хямралд орсон тийм үндэстэнд, тийм нийгэмд гадаадын муухан ном зохиол маш амархан түгэн дэлгэрч, олон нийт түүнийг нь үг дуугүй нэг хүн шиг хүлээн зөвшөөрч, бишрэн шүтэж, эрүүл саруулаар шүүн тунгаах чадваргүй болдог гэдгийн үлгэрийг “Чонон сүлд” тодорхой харуулж өглөө. Үүнийг л хонин сэтгэлгээ хэмээн тодорхойлж болох юм. Эцэст нь өгүүлэхэд энэхүү крилл бичигнээ буулгагдсан “Чонон сүлд” романы нэр нь хүртэл буруу юм. Зян Рун романаа монголчуудын угийн домогтой холбон “Чоно тотем” хэмээх нэрлэснийг нь Өвөрмонголчууд махчилан буулгажээ. Харин монголчууд онго, сүлд хоёроо ялгахгүй болтол доройтсон нь “Чонон сүлд” хэмээн нэршээсэн нэрнээс нь хүртэл харагдаж байна. Тотем гэдэг үг бол угтаа тухайн улс үндэстний гарвал үүсвэлээ билэгддэг утгыг агуулж буй бөгөөд энэ нь монгол хэлээр онго шүтээн гэсэн үг юм. Тиймээс уг романы нэр монголоор “Чонон онго” байсан бол илүү оновчтой болох байсан юм. Нэрнээсээ хүртэл буруу агууламжтай энэ романыг шүтэн бишрэх үзэл нь нийт монголчуудын  оюун санааны доройтлыг харуулж байна хэмээн үзэхээс өөр аргагүйд хүрч байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bat Australi:
Hyataduud hezeech oorsniigoo muulsan ene nomoog gargahgui baisan yum uchir ni ene dotor gazariin hunii davhar sanaag haruulsan uchir ted gargasan yum Monmgolchuudaa bi bichigchtei sanal neg baina. Хэрэг дээрээ туслах малчин нэртэй туршуулууд эгэл жирийн монгол айлуудын гэр бүлийн амьдралыг хэрхэн эвдэн бусниулж, цус нулимстай нь хутгаж байсныг бид мэдэх билээ. Гэтэл энэ зохиол нь тэр асуудлыг баллуурдан өнөө үеийнхэнд эерэг ойлголт төрүүлэх зорилгыг илэрхийлжээ гэж ойлгож болно. Ийм агуулгатай, ийм зорилготой зохиолууд цаашдаа олон гарах байх.Нэгэнт л оюун санааны хямралд орсон тийм үндэстэнд, тийм нийгэмд гадаадын муухан ном зохиол маш амархан түгэн дэлгэрч, олон нийт түүнийг нь үг дуугүй нэг хүн шиг хүлээн зөвшөөрч, бишрэн шүтэж, эрүүл саруулаар шүүн тунгаах чадваргүй болдог гэдгийн үлгэрийг “Чонон сүлд” тодорхой харуулж өглөө.
2013-07-27
guurii:
neeree unen butexgui zoxiol bnale usan gej onoj xeljeee ugaasa xyatad mongol oor2 xumuus gedgiig delxii niiteeree xarj bgaa shde
2013-03-03
баавай:
Чонон сүлд зохиолыг уншаад гаршуулах гэсэн гөлгөн чонын хувь тавилан монголчууд бидэнд учирч болзошгүй гэсэн эмзэглэл төрсөн. Нэг их амтархан уншаад байх зохиол биш, сурталчилгаа их гарсан болохоор л уншсан, төгсгөлд нь бидний ахуй соёл, ёс заншил, өв уламжлалыг хүндэтгээгүйд хайран цагаа дэмий үрлээ гэж харамсах сэтгэл төрсөн,
2013-02-27
dorjhand:
bi ene zohiolig unshaagui , minii tanil harin ih sonirhoj avaad duusdaggui neg nom bnaa gej bsan . yamar ch gesen Buyanzaya gyai busdad yum bodogduullaa. manaihan solongos serialig l gehed yah hoshuurdag bilee, tuund ni sonirhood bh yum yu ch bhgui , orilj hashgiraad l uhaan sanaagaa alddag l neg l heviin aguulgatai , tiim l yumig mngl erchuud hurtel shimten uzdeg bolsnig gaihaad olohgui bgaa yum , oyun uhaani l hyamrald orson , bur massaaraa shuu , uneheer haramsaltai
2013-02-13
tamir:
gehdee zaawal unshij duusganaa minii odoogiin bodol zowuu buruu u gedgiig shalganaa kkkk huuhed bhaasaa l monte kristo gun, gazar shoroo, manan budan, martin edin, els ba tsus, munhiin duudlaga, zuun jiliin gantsaardal, dulguun don, geed olon saihan nomnuudiig odoo hurtel dahin dahin unshaad l ulam sonirholtoi sanagddag, yg unendee odoo huuchnii heden sain zohioluudaar l oyunii tsangaagaa tailj bna ene hemjeend hurchheer buteel garahgui bgaad haramsdag um buh tsag ueiin ymarch uzel bodoltoi hund taalagdhaar nom buteej bsan zohiolchid setgehuin tsar huree asar tom holiig garsan jinhene une tsene chanariig iluud uzdeg bsan n odoo hurtel bidnii dund orshin bh undes n bsan gej sanagddag um, negent zohiol bichih gej bgaa hun bol Injinaashiin: Hunii setgeliig hunduhgui um bol Hungun biir barihiin uchir u bilee gedeg ugiig zarchimaa bolguushtai. anh udaa setgegdel bicheed neeh urt um bichdeg bna shdee mash ih taalagdlaa kkkk
2013-01-23
tamir:
Anh ter nomiig ih goe nom geed humuus yriad bhaar n naizaasaa nomiig n tur avch unshih geed ehelsen bolovch yg ter chonon suregtei taaralddag hesgiig hed hed unshaad yg u bolchvoo ingej boloh umuu gedgiig n huleen shuvshuuruhud hetsuu neg l mundag zorigtoi hun bolgoj haruulah gd nuhtsul bdaltaigaa avtsaldahgui het bolomjgui uildel hiigeed l unshmaargui sanagdaad tsaash n unshaagui orhison, harin ah nar maani unshchaad ugui yahawdee choniin amidraliig haruulah gej oroldson bna geed ih uramgui helj bsan shuu. harin unuudur ene shuumjlel olon ta buhnii setgegdeluudiig unshaad ehleed shuud orhisondoo neg ih haramsahaargui zohiol bsan umuu daa gesen bodol turj bna
2013-01-23
mongol:
Ain Rendiin orchuulagdsan 2 zohioliig unshlaa yahv neg unshhad zugeer nom. bas chonon suld ch gesen nurshuu bolhoos zugeer nom. Gehdee ending unshaad uuriin amidraliin uzel surtal bolgood bas bh ni haishaa yum dee. yamar So gaviyat bgaa bish.
2013-01-18
унших гэж байсан болилоо
2013-01-16
talarhagch:
bayarlalaa
2013-01-16
Болд:
Чи өөрөө сайн ойлго за. Би энэ шүүмжийг нь Чонон сүлд ба үндэсний оршихуй гэдэг шүүмжийг нь эх зохиолтой нь тулгаж харлаа.Үнэхээр өмнө нь уншихдаа анзаараагүй зүйлүүдийг гаргаж бичсэн байна. Монголчуудыг нууц товчооноос өөр номгүй, морио сүлд болгон залдаг, өвөрмонгол бол хятадын жийргэвч юм, монгол хятад хоёрын цус холилдсон гэж бичсэн байна шүү. Хүмүүсээ маргаж байхаар шүүмжүүдийг нь барьж байгаад номтой нь тулгаад хар, олон зүйл ойлгогдоно шүү.
2013-01-16
buk:
Ene yostoi ineedtei shuumj bna. Zohioliig hyataduud oorsdiigoo shuumjleltei ontsgoos harj bichsen, olon jiliin kinziin surgaaliig dagaad, etsest n baigali ehees herhen holdson tuhai, uund mongoliig hyatadiin esreg sain dureer sorguulj tavisan. tiim ch uchraas hyataddaa bestseller bolson. ternees bish mongoliin tuhai ch yumuu, choniin tuhai zohiol bish yum. Naad nomoo ehleed sain oilgochih.
2013-01-16
unshigch:
Unshaagui n sain boljee tsagiin garz yum bna.
2013-01-16
zochin:
oortoi chin sanal neg bna. ochigdor net-eer neg mongol kino uzlee l dee, kino ch gejdee, solongos kino duuraisan uym uu, esvel mongolchuud iim bol gej baigaa umuu, yamar ch ualdaa logic baihgui kino baih yum("tsasan ohin") Kinonii shuumj heregtei bna. Edgeer kinonoos zaluuchuudad heregtei yum alga.urgelj hereldeh,buduuleg ug yaria helehiig l zaalgah yum bna. estoi utga alga.
2013-01-16
CHI HUJAA HUN BAINA
2013-01-16
балай-д:
чи балай юм уу, уран зохиолын номонд шүүмж бичээд шүүхэд дуудагдах ёстой юм уу, элий гар вэ.
2013-01-16
chonos:
unshsaan bvr sain unshsan hvn ali untsuguus harna yag tegej sanagdaj haragdaj baigaa tiim bolohoor uuriinhuuruu dvgnej oilgoj yarij bichij baigaan sain muu ali ali ni baigaa bolohoor avah geehiin nariin uhaanaar hvleen avch dvgnej tsegnesen ni deer baih uuruu lag yum shig bitgii muul bas yum vzeegvi yum shig ongirch amaa olohgvi magt ta nar mini aguu deedsiin oyunlag ard tvmen shv de bidend omogshih er zorig augaa tvvh es zanshil bii bolgoogtun
2013-01-15
иргэн:
Буянзаяагийн бичсэн "Чонон сүлд ба үндэсний оршихуй" гэдэг шүүмж нь энд гаргасан санаагаа бүр лавшруулаад жишээтэй, баримттай болгон тодруулсан байна билээ. Эхлээд би түүнийг нь уншаад одоо үүнийг нь уншиж байна. Үнэхээр сайн судалж уншжээ.
2013-01-15
Unshigch:
Би "Чонон сүлд" энэ гэдэг номыг 2 удаа уншсан. Гадаад хүн монгол ахуйн талаар бичсэн нь их сонирхолтой бас үнэлүүштэй байсан харин Буянзаяагийн бичсэнчилэн шүүмжлүүштэй зүйлүүд их байсан. Тухайлбал чоныг хэтэрхий бурханы элч шиг ч юм уу ямар нэгэн ил шидийн амьтан мэтээр хэт фантазалсан, мөн монголчуудыг дан ганц дайн байлдаанд бэлтгэхэд эсвэл их дайчин болоход ч юм уу бүх амьдралаа зориулж байгаа мэтээр дурсэлсэн нь улайм цайм хэтрүүлэг гэж бодогдохоор заримдаа бүр уур хүрэмээр дүрслэлтэй байлаа. Мөн түүхэн зохиолуудаас иш татахдаа тухайлбал Бөртэ чоно гоо марал гэдэг шиг хэсгийг шууд л буга чоно хоёрын дундаас гарсан хүүхэд мундаг хаан болсон мэт сэтгэгдэл төрүүлэхээр төөрөгдөл үүсгэхээр дүрслэлтэй байсан нь шүүмжлүүштэй. Харин Хятад болон бусад оронд алдаатай зөрүүтэй ч гэсэн Монголчуудын тухай Монгол ахуйн тухай мэдээлэл мэдлэг өгөх нэгэн бүтээл болсоныг нь үгүйсгэх нь битгий хэл магтууштай зүйл санагдсан. Нэг удаа уншаад өөрийнхөөрөө тунгаахад илүүдэхгүй л ном. Эцэст нь шүүмжлэгчийг шүүмжилж нэг зүйлийг хэлэхэд номны утга санаа агуулгыг шүүмжлэхээс гадна хэт хурдан алдаршиж сүүлийн үеийн хэллэгээр ХИТ болсонд нь эгдүүцэж, атаарахаж байгаа мэтээр сэтгэгдэл төрөхөөр шүүмж болсон байна шүү. Дараагийн шүүмж хийхдээ анхаараарай амжилт хүсье. С.Ган-Эрдэнэ бичив.
2013-01-15
2 гараа хөлтэйгээ өргөн дэмжиж байна ТАНЫГ. Хүлцэнгүй тэнэг өвөрмонголчууд хятдын дарлалаас гарах аргагүйг ухуулсан, уриалсан байгаа юм. Чонын амьдралын талаар бол бүр байхгүй ээ ядаж л 1 удаа гөрөөнд явж чоно харж хээр дурандаж хэвтсэн хүн ийм юм бичихгүй ээ. Одоогийн энэ амьдрал мэдэхгүй тэр сайхан хуучны зохиол уншдаггүй залуучуудад л зохиол байхдаа. Энэ нь хятад хүн бичсэн дээ биш шүү иймэрхүү тэнэгүүд л бичиж тэрнээс дор тэнэгүүд уншдаг юм байна Үндэстэн эс хамаарч......................
2013-01-15
mgl:
2 гараа хөлтэйгээ өргөн дэмжиж байна ТАНЫГ. Хүлцэнгүй тэнэг өвөрмонголчууд хятдын дарлалаас гарах аргагүйг ухуулсан, уриалсан байгаа юм. Чонын амьдралын талаар бол бүр байхгүй ээ ядаж л 1 удаа гөрөөнд явж чоно харж хээр дурандаж хэвтсэн хүн ийм юм бичихгүй ээ. Одоогийн энэ амьдрал мэдэхгүй тэр сайхан хуучны зохиол уншдаггүй залуучуудад л зохиол байхдаа. Энэ нь хятад хүн бичсэн дээ биш шүү иймэрхүү тэнэгүүд л бичиж тэрнээс дор тэнэгүүд уншдаг юм байна Үндэстэн эс хамаарч......................
2013-01-15
unen unen
2013-01-15
sanal baina:
Намдаг гуай ч агуу шүү. Хөгшин чоно ульсан нь туужийг манайд сүүлийн үед хэвлэсэн үү, таньтай яаж холбогдох бэ?
2013-01-15
Монгол:
МАШ ЗӨВ бичиж, ганц тэр номноос гадна Солонгос сериалууд гэх мэт биднийг соёлын хувьсгалаар эзэлж байна. аажмаар... Энэ нөхөр шиг , Буянзаяа шиг сэтгэдэг, ухаж ойлгодог Монголчууд маань л олон байх хэрэгтэй байгаа юм даа... Ялангуяа залуучууд бодох цаг болжээ
2013-01-15
zochin:
oortoi chin sanal neg bna. ochigdor net-eer neg mongol kino uzlee l dee, kino ch gejdee, solongos kino duuraisan uym uu, esvel mongolchuud iim bol gej baigaa umuu, yamar ch ualdaa logic baihgui kino baih yum("tsasan ohin") Kinonii shuumj heregtei bna. Edgeer kinonoos zaluuchuudad heregtei yum alga.urgelj hereldeh,buduuleg ug yaria helehiig l zaalgah yum bna. estoi utga alga.
Mongold gadnii dundaj muuhan nomnuud mandaj baigaa n Mongoliin zohiolchid yamarhuu dood tuvshindee tultal unasniig haruulj baina. Mongoliin ahmad zohiolchid komunist niigemteigee duussan odoo shine uyiin zohiolchid oligtoihon ajillaj buteeluudee gargah heregtei baina.
2013-01-15
Монгол залуу:
Minii bodoj ard tumen mini tarkhinii turaald orj baigaagaa medrehguigeer ongorso uyeree amidarch hovj yavaad gaslan heleh geed ug evledeggui baisan zuiliig mash todorhoi bogood gudes bichsen baina. Bayarllaa. Bid ooroo oorsdiinhoo hovsnoos garah heregtei baina.
2013-01-15
VICTORY:
ЗАГАТНАСАН ГАЗАР МААЖИХ ШИГ БОЛОВ. БУЯНЗАЯАД ТАЛАРХАЯ.
2013-01-15
Mongold gadnii dundaj muuhan nomnuud mandaj baigaa n Mongoliin zohiolchid yamarhuu dood tuvshindee tultal unasniig haruulj baina. Mongoliin ahmad zohiolchid komunist niigemteigee duussan odoo shine uyiin zohiolchid oligtoihon ajillaj buteeluudee gargah heregtei baina.
Hervee shuumjley gej bodson bol zohioloo buren uhaj unshih heregtei bsan yum daa
2013-01-15
Chi teneg yumuu baraag n ch haraagui murtluu teneg gej helj bdag ....yu ch gehev
2013-01-15
Болдсайхан:
ШАЛ ТЭНЭГ ЗОХИОЛ БИ БАРААГ НЬ Ч ХАРААГҮЙ ЮУН УНШИХ МАНАТАЙ
2013-01-15
Chi teneg yumuu baraag n ch haraagui murtluu teneg gej helj bdag ....yu ch gehev
монгол хэлээ бүгдээрээ сайн сургцгаая ер нь хужаагаас монголчууд бидэнд сайн санах хүн байх болов уу...
2013-01-15
Зочин:
Ном энэ тэр ч яахав ээ Багахан орон зайд эргэлдэж байгаа тул нийгмийн сэтгэл зүйд тийм амархан нэвтэрч чадахгүй л болов уу Харин телевизүүд үнэхээр аймшигтай байна Солонгос киногоор амьсгалж байгаа телевизүүдийг алсуур нь дарамтлах хэрэгтэй Татвараар ч юм уу эсвэл бүр хаах хэрэгтэй
2013-01-15
зочин:
ер нь зохиол бүтээлийг хүн өөр өөрийнхөөрөө л хүлээж авна штээ. ингэж хүн мууллаа гээд чи яах вэ. чамд таалагдах албагүй штээ. чи чаддаг юм бол ПУШКИН, ЛЕВ ТОЛСТОЙ, БАЛЬЗАК нарын шүүмжил дээ. чадахгүй байж чаддагаар нь өвөрмонголоо муу хэлсэн юмнууд хийж бүтээдэг хүмүүст саад болдог юм. монголчууд сүүлийн уншсан зүйлээ өөрсдөө дотроо бодоод өнгөрөхгүй, хүний чаддаг чаддаггүй ярих юм. НАРИЙНДАА ЯРЬВАЛ ЧИ ХҮНИЙ ЗОХИОЛ БҮТЭЭЛ ШҮҮМЖЛЭХ АЛБАН ЁСНЫ ШҮҮМЖЛЭГЧИЙН ЭРХ ЧИНЬ ЧАМД БАЙГАА ЮМУУ ХӨӨ. ШҮҮХЭД ЧИ ДУУДАГДАХ ЮИЙ ДЭЭ. ХҮНИЙ НЭР ТӨРД ХАЛДСАН ГЭЭД. АЛИВАА БҮТЭЭЛИЙГ ШҮҮМЖЛЭХ МУУЛАХ ХОЁР БОЛ ОГТ ХОЁР ӨӨР ЗҮЙЛ. ЧИ ӨӨРӨӨ НОМ БИЧЭЭЧ ЧАДАХГҮЙ БАЙЖ ДУУГАЙ ТАТ
2013-01-15
CHI HUJAA HUN BAINA
балай-д:
чи балай юм уу, уран зохиолын номонд шүүмж бичээд шүүхэд дуудагдах ёстой юм уу, элий гар вэ.
a:
Үгний цаана үг гэж бий. Ер нь тэгээд ч жинхэнэ оюуны бүтээл масст зориулагддаггүй юм. Чонон сүлдийг хэдэн жилийн өмнө хальт гүйлгэж харсан тэгтлээ нэг их биширмээр ном биш.
2013-01-15
надад ч нэлээн нуршуу санагдсан, барьж тавьж их удаан уншсан. Сүүлдээ хүчээр дуусгасан. Нийтлэлийн санаатай санал нэг байна.
2013-01-15
barkley:
ÇÀÐÈÌ ÇÀËÓÓÑ ÇÎÕÈÎËÛà ªÍÃªÖ ÓÍØÀÀÄ Ò¯¯ÍäÝÝ ÈÒÃÝÝä ÁÀÉÕÛÍ ÝÍÝ Õ¯ÍÈÉ ÁÈ×ÑÝÍ ßà ¯ÍÝÍ ÕÝËÝÕ ÃÝÆ ÁÀÉÃÀÀ ¯Ã ÑÀÍÀÀà Íü ÎÉËÃÎÆ ÓÍØÈÕ ÕÝÐÝÃÒÝÉ ÕßÒÀä Õ¯Í ßÌÀÐ× äÀËä ÑÀÍÀÀÃ¯É þÌ ÛÈ×ÍÝ ÁÀÑ ¯Ã ÕÝËÍÝ ÃÝÆ ÁÀÉäÀÃÃ¯É þÌ ìÎÍÃÎË×ÓÓä ÁÎË ÈË ÖÀÃÀÀÍ ÕÝäÝà ÁÎË ÕßÒÀäÓÓä äÀËä ÓÒÃÀ ÑÀÍÀÀÃÀÀÐ ÕÝËäÝà þÌ ÀÀ: Òóñãààð òîãòíîë ñýòã¿¿ëèéí 2012 îíû 1 äóãààð äýýð ãàðñàí Ã.×îéæèëñ¿ðýí, Á.Ãàíõ¿¿ íàðûí ýíý çîõèîëûí òàëààð áè÷ñýí ø¿¿ìæèéã óíøààðàé áàñ èõ ãî¸ áè÷¸ýí áàéãàà ø¿¿ çàëóóñàà ýíý íîìûã óíøààä îéëãîõ áîëíîî.
2013-01-15
мөги:
нэг их улс төржөөд монголтой холбоод байх юм байхгүй ээ. санаа нь зөв боловч хэт нуршуу ихэнхдээ уйтгартай л. гэхдээ орчуулганы алдаа ч байж болно. эх хэл дээр нь уншаагүй болохоор мэдэхгүй юм
2013-01-15
unshigch guai uuruu yamar mergejiltei heden nasnii orchim hun be uuruu sain unshsan yum baigaa bizdee
2013-01-15
tugsgul ni harin sain uhaj unshval yostoi hugiin sanaatai
2013-01-15
chi sain unshaach naaguur ni ileed baihiin shal hudlaa uur hurmeer salaa utgatai zohiol bna lee
2013-01-15
dddd:
Ерөнхийдөө бол монголчуудыг доромжилсон зохиол байна лээ. Хятад хүний нарий ухаанаар. Манай монголчууд уншсан, сонссон болгондоо итгэдэг тэнэгдүү хүмүүс шүү дээ.
2013-01-15
Шүүмжлэл:
Уран зохиолын шүүмж гэдэг юм огт байхгүй болсноос энэ мэт ивээн тэтгэгчтэй усан ном олон болж залуучуудын цаг завыг их үрж байгааг манай нам, төрийнхөн даанч мэдэхгүй байгаа нь туйлын харамсалтай.
2013-01-15
номын шүүмж:
Буянзаяад баярлалаа.
2013-01-15
Olon talaar ergestuulehed hurgesen tanid bayarlalaa Ajliin amjilt husie
2013-01-15
Umshigch:
Buyanzaya ih zuv zuil hundsun baina. Ene nom bol Mongolchuudiig denduu gehed denduu daanchig doosh ni hiisen nom. Chonon suld nomiin jinhene nuur tsaraig ilchilsen buteel udahgui garah bailgui dee. Uhval ih yum garna. Uzel sanaanii huvid doroituulah buteel. Ugnii tsaana ug bii gej...
2013-01-15
Мэнд-Ооёо:
Доржсүрэнгийн Болдбаатарын орчуулга их муу болсон юм шиг байна. Уг зохиол нь сайн болов ч орчуулагчийн хятад ба монгол хэлний мэдлэгийн түвшинтэй холбоотойгоор буруу зөрүү болсон юм энэ номонд их бий. Романы нэрийг хүртэл буруу орчуулжээ. "Зян Рун романаа монголчуудын угийн домогтой холбон “Чоно тотем” хэмээх нэрлэснийг нь Өвөрмонголчууд махчилан буулгажээ. Харин монголчууд онго, сүлд хоёроо ялгахгүй болтол доройтсон нь “Чонон сүлд” хэмээн нэршээсэн нэрнээс нь хүртэл харагдаж байна" гэсэнтэй 100 хувь санал нийлж байна.
2013-01-15
Unshigch:
Buyanzaya KGB-giin setgelgeetei baina. Ene zohiol baigali orchnoo hamgaalah tuhai bolohoos chinii heldgeer Mongoliig honi bolgoh gesen zohiol bish. Duustal ni unshij uzeed shuumjilsen ni deer shuu. Hetruuleg ih baigaa. Gehdee chamd muuluulahaar muu zohiol bolsonyum bol yagaad chamaas busdad taalagdaad baigaa yum be. Chi ooroo neg iim zohiol bich chih dee. Dur ni baivch sachii ni hurehgui bailgui dee.
2013-01-15
unshigch guai uuruu yamar mergejiltei heden nasnii orchim hun be uuruu sain unshsan yum baigaa bizdee
teneg zohiol
2013-01-15
yram:
Би энэ номны эхний хорин хуудасыг уншаад цааш унших ямар ч сонирхолгүй болсон. Бүр шал дургүй хүрмээр...Монголчуудыг цаагуураа доромжилсон өнгө аяс нэвт ханхалсан ном. Сүүлийн хэсгүүдийг өнгөц харахад ч гэсэн монгол бол хятадын газар нутаг юм аа гэсэн өмхий санаа энэ номноос ханхалж байлаа.
2013-01-15
Goga:
1960-аад онд Монгол айлд хятад эрийг туслах хоньчин болгон суулгадаг байсны гол зорилго нь Монгол үндэстнийг богино хугацаанд хятадчилах, Монголын соёлыг устгах явдал байсан гэж үздэг. Ойлгомжтой ???
2013-01-15
unen unen
zochin:
Ene nom uneheer muu zohiol gej bodojbn.mash nurshaa ih buurunhii.magtaad bg yum shig hirnee tsaaguuraa mongolchuudiig malnaasaa dor geed bg yum shig sanagdsan.mash ih hetruulegtei bichsen.Dahiad helehed mash muu zohoil.
2013-01-15
zochin:
Bi ene nomiig unshsan. Unshihad sonirholtoi baisan. taalagdahgui hwsguudiig unshihdaa uuniig hyatad hun bichsen shuudee gej bodood l tsaash ni undsdag baisan. ovormobgolchuudiig mash ikh orovdson, hyataduudiig jigssen. Idej uuhahda yamar ch tseer baihgyi, muuhai humuus. Hun shuvuu hurtel ideed baihdaa yahah dee. baigaliin saihang bishreh hairlah gej medehgui,hodoodondoo zahiragddag. enehuu zohiolchiin husseneer hyataduud chono shig bolchihvol ene delhig yamar aimshigtai ireedui ugtah bol gej ikh aisan.
2013-01-15
гайхагч:
Би энэ номыг чинь уншаагүй. Та нарын юу яриад бгааг ойлгохгүй байна. Гэхдээ л яаж ч бодсон хятад хүн монголын тухай сайн юм лав бичихгүй гэдэгт итгэлтэй байна
2013-01-15
хулан:
үнэн шүү нэг их сайн зохиол шиг санагдаагүй. Алгасаад ерөнхийд нь л уншсан нуршуу авцалдаа муутай юм шиг санагдсан. Ямар ч номыг дуустал нь уншдаг хүн л дээ би. Харин энэ номыг үнэхээр уншиж дуусгахгүй юм байна лээ. Товчхондоо бол утгагүй ном.
2013-01-15
yalzarsan tarihtai erliizjsen uhernuudl ene haytdiig demjij bh shiv:
bi ene chonon suld gedeg nomiig unshij bgaad shal durgui hursen ehneesee utaga bgaagui eej ni chontoi notsoldoj bgaad huuhedee duudna 9 nastai huuhed choniin hulnuus yavuulahgui zuugdeed bj bdag genee. tiim gulug shig chono ar uvur mongoliin alind ch bhgui shdee. ene huniig uguisgeed bgaa humuus chono metehgui suiran gazariin humuus oi toindoo gadniihniig dagagsad shiruuhen helhed erliizuud. hugshin choniin ulisan ni gedeg zohioliig unshij bsan uneheer zohiol gedeg yaj hunii setgeld shivdeg vee gedegiig haruulsan gaihaltai zohiol bsn. bi ter chonon suldiig unshij bhad teriig unshsan yostoi goy nom borluulalt yugraa sain bgaach genuu humuus tegj bsan unendee bi bol hanruu savaad dahij shagaijch haraagui. ene buyanzaya gedeg hunii bichsen buhen unen bna. ene nomiig mundag gej bodod bgaa heden nuhud end bas bnaa ta nart helhed esen busiin ugeer minii mongoliin tsuhun uldsen mongol zon olniig min bitgii gutaan doromjlood bai. Bi ene heden mongolchuud erliizeed tarhi ni hurtel bulingartaj duusch gej bodoj bn. haa hamaagui hyatad huniig umuurch mongoliin tuluu setgej bgaagaa negniigee ingej bgaa chin hyatdiin erliizuud bn gesen setgegdel turuulj bna.
2013-01-15
Elch:
Buyanzayag buren demjij bna! Solongos, Hiatad, Amerik "soyolyn" dovtolgoog zogsooh heregtei. Shoroond alt mash baga baidagtai adil gadny "soyol"-os avah zuil tuilyn tsuuhun.
2013-01-14
Ene shuumjilegch zoxioloo guitsed unshaagui bna. Ydaj tugsguliig ni unshix heregtei.
2013-01-14
tugsgul ni harin sain uhaj unshval yostoi hugiin sanaatai
Үргэлжлэл. Ус ихтэй нь үнэн. Зарим хэсгийг нь гүйлгээд л өнгөрөхөөс өөр аргагүй.Харин тэр 1966оны илгээлтийн эзэд бол сайнтай муутай янз бүр хүнээсээ л болж байсан байхдаа. Тэр тухай дэлгэрэнгүй бичих нь зохиолчид одоо ч гэсэн аюултай л байгаашдээ.
2013-01-14
Намдаг гуай ч агуу шүү. Хөгшин чоно ульсан нь туужийг 1965 онд анх гарангуут нь Англи руу орчуулаад менежмент сайн хийсэн бол Нобель мобель л гэж ярихаар бүтээлдээ. Харин Чонон сүлдийн хувьд Монголчуудыг чоно шиг тэнгэртэй, Хятадуудыг ердөө л хонь, хятадууд байгалийн дайсан, бохир заваан гэж бичсэн нь л манайханд таалагдаад байгаа юм. Чиний дээр бичсэн дээр нэмэхэд Өвөрмонголын нутаг дээр ү?эс хятадынх, Өвөрмонголчуудтай цус сайн холилдвол хятад хөгжинө гэхчлэнгийн далд санаанууд ялангуяа зохиолын төгсгөл хэсэг рүү их орсон байналай
2013-01-14
Hamgiin gol ni ter bol zvgeer ih surguuliin neg oyutan shal uur soyoliin dund ochood uuriinhuu untsguus harj bichsen zohiol shuudee. Yamar Mongol sudlaach hun bichsen bish. Harin ta uuruu hyatadiin soyol irgenshliin dund orood, ter irgenshliih ni talaar neg oligtoihon shig MOngol hund oilgogdohoor zohiol bichchihej chadah uu? Yum bolgoniig haraar bodohoo bolimoor yum.
2013-01-14
naraa:
iim yum bichij suugaa hun uuroo honin setgelgeetei bus uu. Boliooch Buyanzaya guyai.
2013-01-14
Тантай санал нийлэхгүй байна. Ийм мундаг зохиолыг та хэтэрхий явцуу өнцгөөс харжээ. Зян Ру зохиолч байгаль орчинтойгоо гайхалтайгаар зохицон амьдардаг монгол ухааныг дэлхий нийтэд танилцуулж, ингэж амьдарвал эх дэлхийдээ амар тайван амьдарч болно гэдгийг сануулсан хэрэг. Түүнээс биш улаан хаигаалагчдыг хамгаалсан зохиол гэж үзэхгүй байна
2013-01-14
chi sain unshaach naaguur ni ileed baihiin shal hudlaa uur hurmeer salaa utgatai zohiol bna lee