
Булган аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсээс “ Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг Монгол Улсад Хууль зүйн алба байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан зохион байгуулж. Тус аймгийн прокурорын газар уг арга хэмжээний үеэр өөрийн байгууллагын талаар мэдээлэл хийж, 40 гаруй хүнд хууль зүйн зөвлөгөө өгчээ. Мөн “Иргэдийн оролцоо ил тод байдал” Прокурорын үйл ажиллагааны талаар 60 хүнээс саналыг нь хуудсаар авч дүн гагасан байна.
Тухайлбал: Та зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар прокурорт хандаж байсан уу? гэсэн асуултанд 20 % нь тийм, 80 % нь үгүй, Та прокурорын ажилтны зан харьцаанд ямар дүгнэлт өгөх вэ? гэсэн асуултанд 55% нь Эелдэг,5% нь Хатуу ширүүн, 5% нь Үл тоодог, 10% нь Хуулийн хүрээнд зохих шаардлага тавьдаг, 25% нь хариулаагүй байна. Та прокурорын байгууллагын талаар мэдээ мэдээллийг хаанаас авдаг вэ?гэсэн асуултанд , 62,5% нь Хэвлэл мэдээллээс, 5% нь Хүмүүсээс10% нь Найз нөхөд ах дүүгээс, 15% нь Мэдээлэл авах боломж байдаггүй, 2,5% нь хариулаагүй байна.
Прокурорын үй ажиллагаа ил тод байж нээлттэй байж чадаж байна уу?гэсэн асуултанд , 30% нь Ил тод нээлттэй, 20% нь Нээлттэй биш, 50% нь Нээлттэй болж байгаа гэж хариулжээ.
Нээлттэй хаалганы өдрөөр аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсээс прокурорын газарт гэр бэлэглэж, цаашид хамтран ажиллахаар болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ