Сургууль, цэцэрлэгийн захирлуудыг сонгон шалгаруулна

img

Боловсролын хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулахаар болжээ. Энэ ажлыг ирэх сард багтаан зохион байгуулах үүргийг Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн Боловсролын газарт өгсөн байна. Гэхдээ бүх сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг солино гэсэн үг биш. Сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд сонгон шалгаруулах аж. Сургууль, цэцэрлэгийн захирлууд эрх мэдлийнхээ хүрээнд хамаатан саднаа ажилд авдаг. Үүнээс болж сургуулийн эд хөрөнгийг шамшигдуулж, сурагчдын сурлагын түвшинд нөлөөлдөг гэж хардагддаг. Сонгон шалгаруулаад авчихвал эцэг эхээс гаргадаг энэ төрлийн шүүмж багасах талтай. Сонгон шалгаруулалтад боловсролын салбарт таваас доошгүй жил ажилласан, ЕБС-ийн болон, сургуулийн өмнөх боловсролын багшийн мэргэжилтэй мэргэжилтэн оролцох боломжтой. Мөн дипломын дээд болон бакалавраас дээш боловсролын зэрэгтэй байх ёстой юм байна. Сургууль, цэцэрлэгийн захирал болох хүсэлтэй иргэдийг сорилын шалгалт, баримт бичгийн шалгалт, ур чадварын  шалгалт, ярилцлагын болон хөтөлбөрийн шалгалт гэсэн дөрвөн төрлөөр шалгаруулах юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин 2013:
хөдөө орон нутгийн сургуулиудын захирлуудыг хэзээ солих юм болоо захирлуудад төсөв захирах эрхийг шууд өгөх юм бол бүүр л их идэж уух байх даа тэд нар чинь дансны аргаар сайн идэж сурсан гарууд даа
2013-01-16
Hodoonoos bitgii hun avchirch tavaid baigaachee
2013-01-15
erka:
84 zahiraliig buur surguuliasna hooj hashaandaa surguuli barih baital niitiin oron suuts barisan eneiig sain shalgaach tom nertei abilgaltai temtseh gazaraa
2013-01-15
84 zahiraliig buur surguuliasna hooj hashaandaa surguuli barih baital niitiin oron suuts barisan eneiig sain shalgaach tom nertei abilgaltai temtseh gazaraa
2013-01-15
БЗД-ИЙН ИРГЭН:
84 33 111-р сургуулиудын авилгачин дарангуйлагч захирлуудыг солиоч ээ
2013-01-15
БЗД-ИЙН ИРГЭН:
84 3 48 111-р сургуулийн авилгачин дарангуйлагч захирлуудыг солиоч ээ
2013-01-15
Surguuliudiig avtobustai bolgoh ajilaa buu orhigduulaarai
2013-01-15