
БНАСАУ-ын албан ёсны мэдээллийн агентлаг – Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг өөрийн шинэчилсэн вэб-сайтыг /www.kcna.kr/ энэ оны нэгдүгээр сард хэрэглэгчиддээ танилцуулав. Сайтын дизайн сайжирч, сайттай ажиллах нь илүү аятайхан, навигаци энгийн болж, хуудсны текстийн дүүргэлт чанартай болсныг шинжээчид тэмдэглэж байна.
Агентлаг БНАСАУ-ын үзэл суртлын үнэт зүйлс, тухайлбал өвөрмөц байдлаа хадгалж, өөрийн хүчинд тулгуурлах гэсэн утгатай “чучхе”-гийн үзэл, түүнчилэн “сонгун” бодлогыг (бүх үйл хэрэгт арми тэргүүлэх шинжтэй байх) солонгос, хятад, япон, англи, испани хэлээр сурталчилж байна.
Урсдаг мөрүүд гарч, агентлагийн мэдээний архив хэвээр үлджээ.
Мэдээний туузны зэрэгцээ, янз бүрийн төрлийн мэдээ, тухайлбал улс төр, эдийн засаг, хүрээлэн байгаа орчин, соёл, шинжлэх ухаан, спорт, аялал жуулчлалын болон бусад хэд хэдэн төрлийн мэдээ тавигдаж байна. Одоо гэрэл зургуудад болон дүрс бичлэгийн клипээр баруун нутгийн Сохэ буудлаас өнгөрсөн арванхоёрдугаар сарын 12-нд хөөргөсөн “Кванмёнсон-3” / Гэрэлтэж байгаа -3/ хиймэл дагуул амжилттай хөөргөж, Лондоны олимпийн наадамд Умард Солонгосын тамирчид амжилттай оролцож, түүнчилэн олон улсын тавцанд БНАСАУ-ын нэр хүндийг өргөх учиртай бусад сюжетыг харуулж байна.
“Ким Чен Уны үйл ажиллагаа” гол булан хэвээр байна.
Тухайлбал цахим ертөнцийн орон зайд Солонгосын хойгийн хоёр хэсгийн хооронд хурц сөргөлдөөнтэй байдгийг харгалзан үзвэл, “Умард, Өмнөдийн харилцаа” гэсэн нэртэй буланд их анхаарал тавьж байна.
Үндэсний аюулгүй байдлын эрх ашигийн үүднээс Өмнөд Солонгосын эрх баригчид Умард Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн сайт, БНАСАУ болон гадаад дахь тус улсыг талархадаг байгууллагуудын ажиллуулдаг сүлжээний бас гучин ресурст нэвтрэх боломжийг хаасан юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ