
Шууд.мн сайтаас уншигч түмэн олноо нэгэн сайн үйлийн аянд уриалан дуудсан билээ. Тусч сайхан сэтгэлээрээ аль ч нийгмийн үед бие биесдээ өмөг түшиг болж явдаг монголчууд маань “
Хормоор хэмжигдсэн амь буюу дуудлага” хэмээх нийтлэлийн мөрөөр галын аюулд өртөн орон гэргүй болж үлдсэн Ц.Ганбаатар гуайн өнөр бүлд туслах дуудлагыг хүлээж авсаар байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-нд БЗД-ийн Хужирбуланд амьдрах өнөр бүл шуугисан Ц.Ганбаатар гуайнд хэлж ирдэггүй галын аюул хэнээс ч гуйж босгоогүй амьдралынх нь голомт болсон өргөө гэрийг нь хэдхэн мөчийн дотор үнс нурам болгосон юм. Ц.Ганбаатар гуай нэгэн хотхонд харуулаар, эхнэр Ж.Одцэцэг нь нэгэн гурилын цехэд ажилладаг.
Тэд гарын таван хуруу шиг хүүхдүүдийнхээ амийг галын аюулд тавхан минутаар хэмжүүлсэн хэдий ч, орон гэр, өмсөх хувцас ч үгүй таних мэдэх айлаараа тарж хуваагдан хоног төөрүүлж яваа ч гэсэн тэдэнд гарын таван хуруугаа аюул ослоос бүтнээр нь авч үлдсэн явдал бурхны аврал гэнэ.
Болсон явдлын тухай нийтлэлийн мөрөөр олон сайн санаатан, буянтнууд манай сайтын редакцид хандсан юм.
“Ашид судар мөнх” хэмээх төрийн бус байгууллагаас сайн үйлсийн дуудлагыг хамгийн түрүүнд хүлээж авсан. Тэднийх Ц.Ганбаатар гуайн бяцхан хүүхдүүд бусад хүхдүүдийн адил хүүхэлдэйн киногоо үзэж байг хэмээгээд телевизор, мөн дулаан хөнжил бэлэглэхээ мэдэгдсэн.
Харин иргэн Хулан, Өлзийсайхан, Баатархүү, Батбаяр, Дорлиг, Батхуяг, Гантуяа нар гэр авахад нь нэмэрлэх мөнгө, хувцас хунар, гурил зэргийг хандивлая хэмээв. Мөн дүүргээс нь сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батзандан хашааны газрыг хөөцөлдөж өгье хэмээн амласан юм.
Ийнхүү халуун сэтгэлийн аян үргэлжилсээр байна. Та бүхэн Ц.Ганбаатар гуайн гэр бүлтэй холбогдож, халуун сэтгэлийн аянд нэгдэе гэвэл доорхи дугаарууд руу залгаарай.
99296029, 89092688, 89092689
Шууд.мн - Таны мэдээллийн дэлгэц
СЭТГЭГДЭЛ БИЧИХ