
Хачирхалтай мэт сонсогдож байгаа ч, эрчүүд эрт бууралтах нь бие махбодь цагаас эрт хөгширч байгаагийн шинж бас биш бөгөөд харин ч эр хүний бие тун дажгүй сайн байгаагийн үзүүлэлт юм.
Эр хүний үсэнд эрт хяруу цацах нь бие эрүүл, урт наслахыг харуулж байгаа хэрэг гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна. Үсний өнгө болон биеийн ерөнхий байдал хоорондоо холбоотойг судалгааны үр дүн харуулжээ. Ийм дүгнэлт хийхээс ч аргагүй бөгөөд хүний биеийн бүх эрхтэн, систем нь бие биетэйгээ холбоотой учир, нэгдмэл нэг систем маягаар ажилладаг юм.
Үсэнд улаан, хүрэн өнгө өгдөг феомаланин бодис болон үсийг бор хүрэн, хар өнгөтэй болгодог эумеланин бодисын синтез, эсийн бүтэц алдагдах хурд, өөрөөр хэлвэл хөгширөх үйл явц хоорондоо шууд хамааралтай байдаг байна.
Глутатион гэдэг бодис байхад феомеланы синтез явагддаг. Харин глутатиан нь эсийн дотоод дахь нэн чухал антиоксидантуудын нэг юм. Нас бие гүйцэхэд ийм бодис дутагдвал эсийн бүтэц исэлдэлтийн улмаас алдагдах хурд түргэсч, өөрөөр хэлвэл хөгширөх үйл явц хурдасдаг байна. Ингэхдээ бие махбодь дахь эумеланин бодисын синтезэд глутатион хэрэггүй юм.
Нас ахихад бие махбодид исэлдэлтийн үйл явц эрчимжиж, харин глутатионы хэмжээ буурдаг байна. Үс бууралтаж, хүний бие махбодид глутатианы хэмжээ их болж, улмаар исэлдэлтийн эсрэг илүү эрчимтэй үйл явц нь нас бие гүйцэх үед болон ахимаг насанд харилцан холбоотой үйл явц байдгийг сүүлчийн судалдаа харуулжээ. Үс эрт бууралтах нь бие махбодь түргэн хөгширч байгаагийн шинж биш, харин цагаан толгойтой хүний бие илүү сайн байгаагийн шинж юм гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийсэн байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ