Тачигнасан ес эхэлсэн хэдий ч таатай зүйлс нэмэгдсээр ...

img

Өвлийн улиралд бүх зүйлс цасаар хучигдан, хорвоо дэлхий шинэ болсон мэт санагдан амьдрал илүү өнгөлөг сайхан харагддаг ч асуудалтай зүйлс олон бий. Гэхдээ эдгээр асуудлыг түр хойш тавин, эерэг боломжийг олж харцгаая. Юнителийн шинэ оны хамгийн анхны урамшуулал болох “ЦАГ АГААРЫН БОНУС” эхэллээ. Зөвхөн урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид 3000, 5000, 10000 төгрөгийн нэгжийн картаар дансаа цэнэглээд тухайн өдрийнхөө Улаанбаатар хотын шөнийн градустай тэнцэхүйц хувиар нэгжийн урамшуулал авах боломжтой юм. Өөрөөр хэлбэл тухайн өдөр Улаанбаатар хотод шөнөдөө -35 хэмийн хүйтэн байхад та  5000 төгрөгийн картаар дансаа цэнэглэвэл 35%-ийн бонус болох 1750 төгрөгийн нэгжийг нэмж авна. Ингэснээр таны дансанд 5000 биш 6750 төгрөгийн нэгж нэмэгдэн орох болно. Идэр есийг ч мартан, гар утсаараа ажлаа амжуулах боломжийг олгох “ЦАГ АГААРЫН БОНУС”-д хамрагдахын тулд Юнителийн урьдчилсан төлбөрт хэрэглэгчид 3000, 5000, 10000 төгрөгийн нэгжийн карт худалдан аваад тухайн өдрийнхөө Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан Улаанбаатар хотын албан ёсны цаг агаарын мэдээг үндэслэн бонусаа авах юм.  Та хэдий чинээ их дансаа цэнэглэнэ төдий чинээ их урамшуулал авах болно. Гадаа хэдий хүйтэн ч гар утас тань бонусаараа дулаацах боллоо. “ЦАГ АГААРЫН БОНУС” урамшуулал 2013 оны 1-р сарын 31-ийг дуустал үргэлжилнэ.

 Та бүхэнд амжилт хүсье !

СЭТГЭГДЭЛ БИЧИХ