Х.Тэмүүжин: О.Баасанхүү ичээч

Тус хуралдаанаар Хилийн боомтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг явагдаж байгаа юм. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хуульзүйн сайд Х.Тэмүүжинд хандан “Хилгүй болно гэж яриад байна. Энэ ямар учиртай юм. Хилийн боомтын барилгаа ямар улсын стандартаар барих юм.
Түүнчлэн та Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг буулгах гэж улайрч байгаа. Та хүүхдийн эмнэлгээр нэг очоод үз. Тэнд хүүхдүүд шалан дээр хэвтэж байгаа” гэсэн юм. Үүний хариуд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Хилгүй болно гэсэн асуудлыг хэн ярив. Огт тийм зүйл яриагүй. Мэдээллээ нягталж байж ярь.
Та одоо УИХ-ын гишүүн болсон. Хариуцлагатай байх хэрэгтэй. Даргаа өмөөрч байнга ярьж явдагаа боль. Ичээч. Авлига аваад шоронд явсан танай дарга, шоронд явах ёстой албан тушаалтнуудаас болоод Монголын ард түмэн хохирч байгаа шүү” хэмээн ширүүхэн маргаан өрнүүлэв.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ