
Эмэгтэйчүүдэд тохиолдох өвчнүүдээс сүүлийн жилүүдэд хамгийн их түгээмэл тархацтай байгаа нь хөхний хорт хавдар болоод байгаа. Тиймээс энэ өвчинтэй тэмцэх, өвчний тархалтыг багасгах зорилгоор эрдэмтэд олон төрлийн судалгаа шинжилгээ хийж, эм бэлдмэл гарган авахаар ажиллаж буй.
Одоогийн байдлаар эрдэмтэд шинэ эм гаргахаар ажиллаж байгаа бөгөөд энэ эмийг үр дүн сайтай, өвчнийг дарах чадалтай гэдгийг нотолвол эхний ээлжинд хагас сая гаруй эмэгтэй худалдан авах хүсэлтэй байгаа аж. Хөхний хорт хавдрыг мэсийн бус аргаар эмчлэх нь эмчилгээнд ч тухайн эмэгтэйд ч хэрэгтэй. Хөхний хавдраар ихэнх эмэгтэйчүүдийн хувьд 30-аас доош насандаа өвчилдөг. Өвчнөө эрт үе дээр нь мэдэж чадахгүй бол хөхөө авахуулахад хүрдэг бөгөөд энэ нь эмэгтэй хүний хувьд зөвхөн гоо сайханд төдийгүй эрүүл мэндийн асар их хохирол амсахад хүргэдэг.
Хөхний хорт хавдрын нэг хувь нь олдмол тохиолдол байдаг бол харин ихэнх тохиолдолд удамших магадлалтай байдаг юм. Английн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар тус улсад жил дунджаар 50 мянга орчим эмэгтэй хөхний хорт хавдраар өвчилж байгааг тогтоосон байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ