Кубачууд гадаадад явах эрхтэй болов

img

Кубын иргэдийн  гадаадад явахад тавьсан хоригийг цуцлаж буй  хууль хүчин төгөлдөр болсноор  Гавана хот дахь янз бүрийн улсын элчин сайдын яам болон шилжилт хөдөлгөөний албаны байрны өмнө хүмүүс урт гэгчийн дараалан зогсох болжээ. 50 гаруй жил хатуу хязгаарлалт үйлчилж байсан  тус орноос  гадаадад явахын тулд одоо олонхи куба хүнд хүчинтэй паспорт болон виза л хэрэгтэй болно. Гэвч визийн үнэ тус орны олонхи оршин суугчийн хувьд бас хэтэрхий өндөр хэвээр байна. Зарим визийн үнэ кубачуудын сарын дундаж цалингаас 10 дахин их  байгаа ажээ. Эмч, цэргийнхэн болон тамрчид зэрэг тус орны хувьд чухал мэргэжлийн төлөөлөгчдийн хувьд  гадаадад явах хязгаарлалт урьдын адил үйлчилж  байна. Үүнээс гадна, Кубын тэрс үзэлтнүүд засгийн газрын зөвшөөрөлгүйгээр гадаадад явах боломжтой болох эсэх нь хараахан  тодорхой бус байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ