Volkswagen өнгөрсөн оны хамгийн борлуулалт сайтай машинаар шалгарав

img

Баруун Европт үйлдвэрлэгддэг Volkswagen машин өнгөрсөн онд хамгийн олон хувь борлогдсон машинаар тодроод байна. Өнгөрсөн онд нийтдээ 9.07 сая хувь борлогдсон нь өмнөх жилийнхтэйгээ харьцуулахад 11 хувиар өссөн үзүүлэлт байсан аж. Эдгээрээс өнгөрсөн наймдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд 5.7 сая машин борлогдсон юм. Мөн Баруун Америк болон, Ази Номхон далайн орнуудын улсууд дахь худалдаа нь тус бүр 26.2 хувиар нэмэгдсэн байна. Харин Баруун Европын улсуудад 6.5 хувиар нэмэгджээ. Харин үйлдвэрлэгч улсдаа буюу Германд 1.9 хувийн өсөлт ажиглагдсан байна. Машины үйлдвэрлэгчдийн зүгээс “Евро бүсийн эдийн засаг уналттай байсан өнгөрсөн онд ийм өндөр үзүүлэлт гарсанд харин ч баяртай байна. Энэ үзүүлэлт бидэнд урам зориг өгч байгаа. Дэлхийн зах зээлд нэлээд том байр эзэлж байгаа гэдгээ тодорхойллоо” гэжээ.  Гэсэн хэдий ч тэдний томоохон өрсөлдөгч нь Азийн зах зээлийг ноёрхсон Toyota байх нь мэдээж. Toyota-гийн хувьд хараахан өнгөрсөн оны борлуулалтынхаа дүнг нэгтгэж гаргаагүй байгаа. Гэхдээ өнгөрсөн онд олон сая машинаа зах зээлээс эргүүлэн татсан зэрэг нь нөлөөлөх юм бол Volkswagen-ийг борлуулалтаараа гүйцэхгүй гэсэн тойм гаргажээ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

таван богдын захиалгаар хийж байгаа сурталчилгаа биз
2013-01-16
wer:
orchuulgaa yadaj zuv hiichikhgui yum.shal tuukhii medee
2013-01-15