“Кумбха Мелагийн” эхний өдөрт л гэхэд найман сая хүн оролцжээ

img

Энэтхэгийн Уттар Прадеш мужийн Аллахабад хотод Хиндү шашинт олон сая мөргөлчид томоохон тооцогдох шашны баяраа тэмдэглэж эхллээ. Энэ баярыг “Кумбха Мела” гэдэг бөгөөд энэ баярын эхний өдөр л гэхэд найман сая хүн оролцсон байна. Энэ тоо дараагийн өдрүүдэд хэд дахин нэмэгдэнэ. Уг баяраар мөргөлчид Ганга болон Жамна мөрний усанд биеэ угаах зан үйл гүйцэтгэдэг. Энэ баяр 12 жилд нэг удаа болдгоороо онцлогтой юм. Кумбха Мелагийн баярыг энэтхэгчүүд ихэд ач холбогдол өгөн  тэмдэглэдэг бөгөөд ингэж усанд орсноороо гай зовлонгоосоо салж, ариуслаа хэмээн үздэг юм байна. Өмнөх удаагийн буюу 2001 онд болсон дээрх шашны баярт  40 сая хүн оролцож дээд амжилт тогтоож байсан юм. Хинди шашинтнууд олноор оролцдог энэхүү баярын бэлтгэл ажил Аллахабад хотод ойролцоогоор сарын өмнө эхэлжээ. Энэ удаагийн “Кумбха Мела” шашны баярын арга хэмжээнд оролцох мөргөлчдөд зориулан тус хотын захиргаанаас олон тооны түр оршин суух байр болон, аюулгүй байдлыг хангахаар 30 мянган цагдаа ажиллах юм байна. учир нь сүүлийн үед тус улсад аймшигт хүчингийн болон хүн амины хэргүүд дараалан гарах болсонтой холбоотойгоор  ийнхүү цагдаагийн хамгаалалтыг нэмэгдүүлсэн гэнэ. “Кумбха Мела” баярыг Энэтхэгчүүд Аллахабад, Харидвар, Ужайн, Нашик гэсэн дөрвөн хотод эртнээс тэмдэглэн иржээ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ